Ньюс агентлаг өнөөдөр /2025.02.27/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
10:30 цагт:
Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар Боловсролын яаманд мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 99169068
12:00 цагт:
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 1, 2-ын даваа болно.
15:45 цагт:
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс энэ сарын 27-28-нд манай улсад албан ёсоор айлчлахдаа ГХЯ-нд айлчлалын дүнгээр хэвлэл мэдээлэлд хандаж албан ёсны мэдэгдэл хийнэ.
-Цагаан сарын баярт зориулсан “Номын сангийн хишиг өдөр” соёлын боловсролын хөтөлбөр Үндэсний Номын сангийн төв байранд энэ сарын 20-27-нд хэрэгжиж байна.
-Тэгш тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
-Нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
-МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Холбоотой мэдээ