Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35…-40 градус, Их нууруудын хотгор, Байдраг голын хөндийгөөр -30…-35 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
Өдөртөө Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -13…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -17…-19 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.
Холбоотой мэдээ