Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан “Таваг засах ёс” уламжлалын талаарх мэдээллийг хүргэж байна. Монголчуудын хувьд тавгийн идээний өнгөнөөс тухайн жилийн өнгө ямар байхыг тодорхойлж, бэлгэдэж засдаг билээ. Тиймээс тавгийн идээнд онцгой ач холбогдол өгдөг байна.
Тавгийн идээний дор гурил будаа хийхийг цээрлэнэ
Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг ёстой. Ингэхдээ тухайн өрхийн тэргүүн хэдэн нас хүрч байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн бэлгэдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна.
Хүнд ил ертөнцөөс бэлэглэсэн махан бие, ясан бие, цусан биеэс гадна сүнсэн бие, гэрлэн бие гэсэн нийт таван бие байдаг аж. Энэ таван биеийг бэлгэдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг уламжлалтай юм байна. Харин тавгийн идээний сууриас дээш явах үеийн тоо нь гэрийн эзний наснаас хамаардаг ажээ. Өөрөөр хэлбэл, дээшлэх үе нь нас, доод тойрог нь бие гэсэн үг юм.
Залуу гэр бүл “Таваар гурван үе” засна
Залуу гэр бүл сууриа таваар засч дээшээ гурван үе явна. Үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үеэ, ач зээгээ үзвэл хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзвэл гуран үеэ үзсэн гэх бөгөөд үүнийг л билэгдэн залуу хүн таваар гурван үе таваг засдаг ёстой ажээ.
60 хүртэлх насны хүн 3 үе
60-80 насныхан 5 үе
80-100 насны хүмүүс 7 үе
100-аас дээш насалж буй хүмүүс 9 үеэр өрж тавгийн идээгээ засдаг байна.
Зассан тавган дотроо дан цагаан идээ хийдэг аж. Дотор нь гурил, будаа хийхийг цээрлэдэг. Учир нь тойруулж өрсөн ул боов нь сав болдог бөгөөд түүн дотор таван бие оршдог гэж үздэг байна. Энэхүү утга учир, мөн чанарыг ариун сайхан, цэвэр цагаан шүү гэж билэгдэж цагаан идээгээр дүүргэдэг ажээ.
УУЦ ТАВИХ ЁС
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Зочны өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавьдаг байна.
Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.
Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
Залуу гэр бүл ууц тавих шаардлагагүй
Харин гэр бүл болоод удаагүй залуу гэр бүл ууц тавих шаардлагагүй бөгөөд бага бүхэл шүүс буюу дал дөрвөн өндөр, хонтой шаант, гургалдай тавихад л бүхэл шүүс тавьсантай ижил бэлгэдэлтэй ажээ. Тэгвэл гэрийн эзэн нь бие барсан бэлэвсэн эмэгтэйчүүдийн хувьд өвчүү тавьдаг байна. Учир нь өвчүүг бүсгүй хүний идээ гэж бэлгэддэг аж. Шүүснээс шаант чөмгийг бурханы идээ гэж нэрлэдэг юм байна.
Цагаан сарын хамгийн чухал идээний нэг цагаалга
Цагаалга гэдэг нь аарцаар хийсэн олон мөхлөгтэй буюу бурам, үзэм зэрэг олон төрлийн амттанаар амталсан идээг хэлдэг. Үүнийгээ орж ирсэн хүн бүрт амсуулдаг. Олон мөхлөгтэй байгаа нь өсч үржихийн бэлгэдэл болдог байна.
Монгол ёс заншлын тайлбар тольд тавгийн идээгээ шинийн гурванд хураах бөгөөд зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээдэг нь удам судар нь урт удаан байхыг бэлгэддэг байна.
Нэргүй 34 минутын өмнө 66.181.190.157
ааруулын бизнес хийдэг хүний захиалгаар бичжээ, идээний голын хоосон зайг ааруул цагаан идээгээр дүүргэнэ гэнэ үү, мөн ч олон кг орохоор байна шүү, 1 кг нь 30к гэхээр зайлчихна шд.
Тэнэглэл 1 цагийн өмнө 157.15.7.113
Монголчууд бүр л тэнэг болоод байх юм. Ийм үзэмжийн юмаар яах билээ? Манай нутагт мушгимал боовоор таваг засдаг, тэр нь хугалаад аваад амсах, идэх боломжтой. Хүн гар хүрч ч болдоггүй, энэ олон үе ул б**в өрөх нь ямар утга учиртай, юунд тустай бэ. Иймэрхүү хэлбэр хөөсөн тэнэглэлээ Монголчууд хэзээ болих юм болоо
Нэргүй 40 минутын өмнө 59.153.115.194
Лондон хотод Мадам Тюссо-ийн лааны тосоор хийсэн нэрт хүмүүсийн музей гэж байдаг. Ууц, ул боовыг лааны тосоор хийгээд жилд нэг удаа гаргаж ирээд тавьдаг болмоор юм?!
Мөнх 1 цагийн өмнө 66.181.182.184
ямар амьтан хаанаасаа дүрэм журам шиг юм зохиогоод байна.
хэрэгтэй юмандаа ухаан бдаг бол ухаанаа зараачээ.
сүүлийн үед лам нар цагаан сарыг өмчлөх гээд бгайх шиг,
аргагүй биз дээ, тоодог улсын тоон буураад.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.185.215
“”””Залуу гэр бүл таваар гурван үе засна””””энэ худлаашдээ,,,,,нилээн том талбайтай ширээн мөн овоо томхон тавагтай байж таваар гурван үе заснашдээ,,,,талаар нэг тарсан хавтгай идээ л харагданашдээ,,,,гураваар 3 үе,,,,9 ширхэг байх нь зохистой юмшдээ,,,