Малчдаас зээлийнхээ үр дүнг нэхье!

Малчдаас зээлийнхээ үр дүнг нэхье!

Малчдаас зээлийнхээ үр дүнг нэхье!

Монголд төрөөс олгодог зээл, урамшууллаас хамгийн их хүртэгчид нь малчид гэж хэлэхэд буруудахгүй. Ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, сүүгээ үндэсний үйлдвэрт тушаасан тохиолдол бүртээ малчид урамшуулал авна.  Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийнхээ 50 хувийг татвар төлөгчдөөр даалгуулж байгаа.

Нийт 220 мянган малчны НДШ-ийг төлөхөд 126 тэрбум төгрөг зарцуулна.  Татвар төлөгчид таван жилийн турш малчдын НДШ-ээс төлөлцөнө.

Зуд турхан болбол Улсын комисс хуралдаад машин, машинаар нь өвс тэжээл хүргэчихнэ. Зам харгуйг нь цэргийн ангийн техник хэрэгсэл татаад гаргачихна. Гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос тэр бүгдийг нь төрөөс болон олон улсын байгууллагаас үнэгүй олгочихно. Нутгийн зөвлөлүүд ч зүгээр суухгүй машин, машинаар нь өвс, тэжээл ачин, нутгийнхаа малчдад олгоно.  Сургуулийн хүүхдүүд хүртэл өртэй мэт малын нэмнээ, лаа шүдэнзээс эхлээд юм, юм л цуглуулж өгнө. Төрийн албан хаагчдын цалингаас зуданд нэрийн дор шууд нэг өдрийн цалинг нь татна.

Үхрийг нь ээмэгжүүлэх зардлыг ч төрөөс гаргахаас эхлээд төрөл бүрээр л дэмжиж ирсэн.

Өнгөрсөн жилээс “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдад 687 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг олгосноос өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум нь эргэн төлөгджээ.

Энэ жил нэмж 500 тэрбум төгрөгийн зээлийг малчдад нэмж олгоно.  Уг хөтөлбөрийг төрөөс санаачилсан нь нэгд малчдыг тогтмол орлоготой, хоёрт хөдөө аж ахуйн салбараа үйлдвэржүүлэх, гуравт экспортыг нэмэгдүүлэх зорилго агуулж байв.  Гэвч малчдад олгосон зээл зориулалтын дагуу ашиглагдаж чадсан уу гэдэгт тайлбар өгчих албаны хүн алга. Харин ч эсрэгээрээ эл зээл автомашин болж, зүсээ хувиргасан мэдээлэл чих дэлсэх болсоор удлаа.

Автомашин болсон гэх мэдээллийг батлах мэт өнгөрсөн жил хил гаалиар орж ирсэн автомашины тоо эрс өсч, нэг тэрбум ам.долларыг зөвхөн импортын автомашин худалдан авахад зарцуулсан гэх статистик мэдээг Эдийн засаг хөгжлийн сайд танилцуулах нь тэр.

Төрөөс зээлийн хүүгийн зөрүүг нь төлж, жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг малчдад олголоо ч эцсийн дүндээ импортын автомашины худалдааг дэмждэг том суваг болчихвол мал аж ахуйн салбар яагаад ч үйлдвэржихгүй.  Утаанд төрөөс хоёр их наядыг зарцуулсан ч үр дүн гараагүйтэй адил зүйл болно. Тиймээс энэ жилээс эхлэн малчдаас авсан зээлийнх нь үр дүнг нэхэх шаардлага байна. Хэдийгээр албаныхан “Хоршооны зээлд хамрагдсанаар малчдын ахуй амьжиргаа дээшилсэн” гэх мэдээллийг өгч байгаа ч малчдын хувьд зээлээрээ автомашин авсныгаа амьдрал сайжирсан гэж ярьж, судалгаа өгч мэдэх л улс.  Өвөлжөө, хаваржаа нь нурж унах шахам хэцүүхэн хэр нь “Доржийнх шинэ машин авчихлаа, манайх бас дутахгүй хөл дүүжлэх унаатай болохгүй бол хүний тооноос гарах гээд байна” гээд л хэдэн малаа банкны барьцаанд тавьж байгаад портер ч юм уу, приус авдаг улсууд шүү дээ.  Зээлээ дараа нь ямар эх үүсвэрээс төлөхөө огт тооцдоггүй.  Бусдын нүдэнд л машинтай харагдаж байвал болох нь тэр. Хэрэгцээ зэргийг ер бодохгүй.  Тэр бүү хэл мал нь өт хорхойндоо “идүүлж” байхад угаалганд оруулах хэдэн төгрөгөө харамлаад “Энэ жил оруулахгүй” гэж гүрийх нь ч бий. Татвар төлөхийг мэдэхгүй. Малын хөлийн татвар авна гэхээр жигтэйхэн зэвүүцнэ.  Гэтэл үйлдвэрлэгчид жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээлээр бизнесээ босгохоор чардайхын хажуугаар НДШ, НӨАТ гэхчлэн олон татвар төлж байгаа. Уг нь хоршоонд нэгдсэн малчид жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч байгаа нь үйлдвэрлэгчдээс тав дахин бага хүүтэй зээл авсан гэсэн үг.

Харамсалтай нь, малчдыг бага хүүтэй зээлээр дэмжсэн ч Монгол Улсад махны үнэ хамгийн өндөр өсөлт үзүүлж, инфляцид хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн хэвээр байна. Махны нийлүүлэлт буурч, үнэ өссөнөөс шалтгаалж Засгийн газар махны экспортоо ч зогсоосон.  Уг нь экспортын орлогыг нэмэгдүүлэх нэг гарц бол махны экспорт яах аргагүй мөн. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаар экспортын орлого бууран биет хэмжээгээ нэмэгдүүлэх арга саамыг Засгийн газар эрэлхийлж буй ч худалдан авагч талаас нүүрс авах сонирхолгүй болсон нь гарах гарц үгүй болгож байгаа. Тиймээс алт олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Уг нь махны экспорт нь хэвийн үргэлжилдэг, тогтмол худалдан авагчтай болчихвол мал аж ахуйн салбар тэр дундаа малчид орлоготой болох боломжтой.  Гэвч махны нийлүүлэлт саарснаар үнэ өсөх эрсдэл үүссэн тул экспортоо хязгаарлахаас аргагүйд хүрсэн нь энэ.

Махны нийлүүлэлт буурч, үнэ өссөн шалтгааныг албаныхан “Өнгөрсөн жил зуд болсноос 9 сая гаруй толгой мал хорогдсон.  Зүүн аймаг буюу Сүхбаатар аймгаас мах их хэмжээгээр нийлүүлэгддэг байсан нь зогссон” гэх тайлбар хийж байгаа.

Гэхдээ л 70 сая шахам толгой малтай улс экспортоо зогсоосон ч мах магнаг болно гэдэг бол байж боломгүй үйлдэл.

Нийслэлдээ хамгийн хямд мах нийлүүлдэг гэх “Хүчит шонхор” худалдааны төвд 1 кг үхрийн мах 21 мянган төгрөгт хүрсэн бол  ууц 450 мянгаас 650 мянган төгрөгийн үнээр зарагдаж байна.

Сар шинийн баяр угтан гарсан үзэсгэлэн худалдаагаар зарагдаж байгаа цагаан идээний үнэ ч дийлдэхээ болив. Түрээсийн төлбөргүй талбай гаргаж өгөөд байгаа ч таван кг хүрэхгүй тавгийн идээний ааруул 350 мянган төгрөг бол хамгийн хямд үнэ хямд ааруул нэг кг нь 45 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ эдгээр аарууланд гурил, цайруулах бодис зэргээс эхлээд юм, юм л хольсон байх. Ориг цагаан идээ олоход бэрх болоод байна.

Уг нь улс орнуудад хувийн хэвшлээ төр засаг нь зээлийн бодлогоор дэмжсэн нөхцөлд бараа бүтээгдэхүүн нь чанартай, үнэ ханш нь ч өрсөлдөхүйц байдаг бол Монголд төр нь дэмжсэн болгон үнэ өртөг өндөртэй болдог жишиг тогтлоо.

Далимдуулдаг уу, давардаг уу бүү мэд. Яаж ч дэмжээд нэмэр алга.  Тэр бүрт татвар төлөгчдийн мөнгө элсэнд асгасан ус мэт ууршсаар…

Одоо зээлийнхээ үр дүнг малчдаас нэхье.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 минутын өмнө 202.131.242.74

Малчид мал маллагаандаа менижмент зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэл гаргахгүй улалмжлалт аргаар ажиллаж арьдарч бахйгалын бэрхшээлд туйлдаж байгаа нь шуудхан хэлэхэд ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ нийслэлд байршаад хөдөө аж хауй малчиддаа өчүүхэнч нэмэр тус болохгүй багаагаас шалтгаалж байгаа шүүдээ… энэ тал дээр шийдвэр гаргах түвшиндээ анхааамаар санагддаг …

Avatar

Нэргүй 24 минутын өмнө 202.179.2.18

Малчдаа харж үзсээр байтал амьдрах чадваргүй, малтайгаа адилхан сэтгэхгүйтэй боллоо. Тэгээд зуд болоод малаа үхүүлээд хотод ямар ч амьдрах чадвар, хийж чадах ажилгүй ирээд бөглөө болдог.

Avatar

Нэргүй 31 минутын өмнө 66.181.178.64

маш үнэн зүйлийг бичжээ.малчид гэж хүний өмнөөс хүний мал маллаж байга аятай нэг л их тусламж хөнгөлөлт эдэлсэн улсууд байдаг.бил тэд нараас ямар махаа үнэгүй өг гэсэн биш.адилхан л өөр өөрсдийгөө тэжээж байгаа хүмүүс шүү

Avatar

зочин 46 минутын өмнө 66.181.178.176

доор МАЛЧИН гэдэг нөхөр гуйлгачингууд гэсэн нөхрийг шалгуулья. Яахаараа татвар төлөгчид гуйлгачин болчив оо. Төрийн албаныхан, УИХ гишүүдээ, хотынхон гуйлгачин болж, малчид татаас авагч дээрэмчид болсон байна. дээрэмчин болтол нь өөгшүүлсэн УИХ-ын хэдэн хамаарал бүхий нөхдүүд энэ асуудлаа, татвар төлөгчдөд тайлбар өг.

Avatar

зочин 52 минутын өмнө 66.181.178.176

Яг зөв шаардлага байна. дэмжиж байна.Малчдын хоёр асуудал байна. 1. Малчдаа хөдөлмөрч, ухаалаг зээлдэгч болгоё. Тэгэхгүй бол ард түмнээр хайрлуулсан, өрөвдүүлсэн айлын эрх хүүхэд шиг хэдэн малч биш танхай, дээрэнгүй баярхуу малчидтай болсон. Тэгж ярих юм бол бид ч бас малчин удамтай, улсад татвар төлөгчид . 2. Хөдөө орон нутгийн удирдлагуудыг тухайн нутгаас нь биш , төрөөс тавьсан шаргуур хангасан хөдөө аж ахуйн мэргэжилтэй, туршлагатай , төлөвлөгөө батлуулсан боловсон хүчнээ томилдог байя.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.70.38.210

Хоршооны зээл гэж шал дэмий юм өгсөн бараг 90 хувь нь өөр зүйл болсон машин байрны урьдчилгаа зарим зээлээ төлсөн энэ бол үнэн би ХАА ажилж байсан бүгд өөр зүйлд ашигладаг бас болоогүй НДШ сайн дурыг 50 хувь төлнө малын хөлийн татварыг бага төлөх санаатай арай шүү малчид хэцүү байна гэнэ хөдөөгүүр явдаа та нар аргал түлэхээ байсан газ яахав энэ нэг дэмшил харин үнээ малаа саахаа байсан бараг 80 хувь нь аймаар залхуу малчин хайгаад байна малынхаа хэмжээг мэдэхгүй тоонд анхаараад малынхаа боол бол

Avatar

Малчин 2 цагийн өмнө 66.181.160.47

Хорол нэртэй та нар шиг муусайн гуйлагчингуудад хямд мах өгөх өргүй шүү. Мах цагаа идээгээ худалдаж авч дийлэхгүй бол хөдөө гарч миний зарцыг хийгээрэй. Чадахгүй бол чимээгүй хятадын гахай тахианы махаа идээд чимээгүй арилж үз.

Avatar

ЗОЧИН 2 цагийн өмнө 202.9.40.169

МАЛАА ЕРДӨӨ Ч СААХГҮЙ. ТЭГЭЭД Л ЦАГААН ИДЭЭНИЙ ЗНЭ ӨССӨН. 600 ХОНЬТОЙ МӨРТЛӨӨ 50 ХОНЬ ИДЭХ ХАДЛАН АВААД 550 ӨЛСГӨЖ АЛДАГ ТЭГЭЭД ЗУД ГЭЭЧ ЮМ РУУ ТҮЛХДЭГ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.134

малчидыг дэмжих нь эдийн засгаа хорлож байгаа нэг арга яалтчгүй мөн сайд дарга нар улс орноо малчны төлөө гэж олон их наядаар хохироож бахд тооцоо судалгаа хийж хариуцлага тооцохгүй бн ямар ч боловсролгүй бүхнийг үнэгүй аваад сурчихсан 2сая хүнийг л мах сүүгээр хангаж чадахгүй урамшуулал хөнгөлөлт зээл тусламж хүсээд сууж бн төв азийн улсуудийн махны үнэ монголтой бараг адилхан бхад дэлхийд хаач бхгүй хямд үнээр мах сүүгээ зарж байна гэж ялархаж суугаа нь үнэхээр ичмээр

Avatar

Нэргүй 38 минутын өмнө 103.168.34.60

ESTOI

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.52

СОНГУУЛИЙН АВЛИГА … !!!!! АМАРБАЯСГАЛАНГААС НЭХ …!!!!!!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.254

Muu novshnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж