Дэлхийн монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх монгол хэл бичиг, түүх, соёл, монгол бахархлыг үеийн үед өвлүүлэх зорилгоор “Дэлхийн Монголчуудын холбоо”, “Хүннү Аттила” сан, МУИС хамтран “М-Ойл” групп компанийн дэмжлэгтэйгээр дэлхийн Монгол угсаатны оюутан, залуусыг Монгол Улсад суралцахад нь дэмжлэг үзүүлэх “Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлгийн батламжийг оюутнуудад өнөөдөр /2025.02.26/ гардууллаа.
“Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил гурав дахь удаагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг, Тува, Буриад, Алтай, Саха буюу Якут, Ногай угсаатан, татар, БНХАУ-ын баруун хойд бүст орших Хөхнуур мужийн Дээд монгол, Шинжааны монгол, болон ӨМӨЗО-ны харьяат Монгол угсаатан зэрэг 18 оюутанд батламж гардуулан өглөө.
Тус оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь хамрагдагч залууст сургалтын төлбөрийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлэхээс гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөртэй юм. Үүнд Монгол соёлын өдөрлөг, лекц уулзалт, малчин айлаар зочлох, спорт өдөрлөг, хувь хүний хөгжлийн сургалт, аж ахуйн нэгжтэй танилцах зэрэг үйл ажиллагаа багтдаг.
Нэргүй 1 минутын өмнө 202.9.41.21
Маш сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Татар, Саха, Ногай үндэстэн бол худлаа шүү. Тэд монгол үндэстэнээс холдсон. Монгол судлал чиглэлэр тэд хэзээ ч ажиллахгүй. Бас монголд ажиллахгүй. Олон жилийн өмнө хазары оюутнууд манайд суралцаж төгссөн. Одоо тэд хаана ямар ажил хийж байна вэ
Нэргүй 33 минутын өмнө 202.9.40.99
Амерки украйн-с ийм тийм авахгүй газрын ховр элмент мелмент авахгүй амерки бусд-с юм нэхээд бх-р доройтчоогүй блгүй дэ. х***а муу санаа Худал ятглаг хорн үгд автхгүй.