"Хүн зоны хувьд буянтай сайхан жил гарахаар байна"

"Хүн зоны хувьд буянтай сайхан жил гарахаар байна"

"Хүн зоны хувьд буянтай сайхан жил гарахаар байна"

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн засал номын талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа. 


-Ирж буй жилийн ерөнхий өнгө шороон үхрийн зурлагад хэрхэн дүрслэгдсэн байна вэ?

-Жил бүрийн өнгийг шинждэг уламжлал ёсоор энэ жилийн хувьд "Элдэв эрдэнэт" хэмээх ёгт нэртэй могой жил тохиож байна. Ёгт нэрийн утга нь "хэрүүл тэмцэл үгүй, хүн зоны хувьд амгалан тайван байх, үр тариаг хорхой идэн доройтуулна" гэсэн нь идээ ундаа бага, өвөлдөө мал ахуйдаа анхаарууштайг далд утгаар ёгтлон илэрхийлсэн байна. Тиймээс малчид, тариаланчид өвөлдөө бэлтгэлтэй, хадлан, ургацаа цаг алдалгүй хураах нь чухал. Шороон үхрийн шинжээр могой жилийн ерөнхий өнгө залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй гарч байна. Залууст ээлтэй гэдэг нь амьдрал ахуй нь нэлээн ахиж дэвжсэн жил байхыг хэлж буй. Өөрөөр хэлбэл, дунд албан тушаалтанд ээлтэй сайхан жил болно. Нялхас гэж эгэл ардыг хэлэх бөгөөд могой жилд дунд зэрэг байх нь.

Өвгөд биеэ энхрийлүүштэй гэдэг нь төрийн өндөр албан тушаал баригчдад жаахан тааруу жил гарна. Мөн шороон үхрийн зурлагаас байгаль дэлхийн төлөв байдал буюу өвс, ургамлын гарц, бороо хурын байдлыг шинждэг.

Зураг нь яаж дүрслэгдэж байгаа вэ гэхээр, цагаан дээлтэй идэр залуу хүн үхрийнхээ урд явж байгаагаар. Үхэр нь ногоон, хөх, улаан өнгө зонхилж байна. Үхрийн толгой ногоон байгаа нь улирал болон сар бүрийн эхэнд ургамлын гарц сайн байна. Эвэр, сүүл, өвчүү, чих, туурай нь цэнхэр байгаагаас үзвэл хур бороо тийм ч муу биш жил гарах нь. Харин улаан өнгө хур бороо татраг, нар их гарахыг илэрхийлдэг. Үхрийн их биеийн дийлэнх нь улаан байгаа нь жил дундуур, улирлын дунд сард хур бороо татуу, жаахан гантай байх шинж дүрслэгдсэн байна. Амаа хамхисан үхэр явж байгаа нь улс орны хэмжээнд төрөлт бага, гэхдээ хүн зоны хувьд буянтай сайхан жил гарахаар жилийн өнгө дүрслэгдсэн байна.

Үхэр хариулаачаар хүн зоныг шинждэг. Хариулаач нь залуу хүн байх агаад үхрийнхээ урд талд шилбүүр атган явж байгаагаар дүрслэгджээ. Энэ нь малд жаахан тааруу, хүн ард олонд өчүүхэн хямралтай гэдгийг илтгэж байна. Гэхдээ энэ бүхнийг хооронд нь харьцуулж үзэж байж жилийн өнгө гардаг.

"ШИНИЙН 15-НД БАГТАЖ ЗАСЛАА ХИЙЛГЭВЭЛ БУЯН ТҮМ БУМААР АРВИЖНА"

-"Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилд ямар, ямар жилтнүүд онцгойлсон засалтай вэ?

-Жил орж байгаа хүмүүс мэдээж нэн тэргүүнд заслаа хийлгэх нь зүйтэй. Тодруулбал, 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насанд жил ордог тул жил орсны засалтай. Луу жилтнүүд цагаан жилийн засалтай. Үхэр, тахиа жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай.

Бич, бар жилтнүүдэд бага харш, гахай жилтнүүд буюу 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 насанд их харш жил тохиож байгаа учир ажил үйл алинд ч саад тотгор тулгарах эрсдэлтэйг анхаарч, засал номоо хийлгэх нь зүйтэй.

Гэхдээ заавал шинэ хуучрахаас өмнө заслаа хийлгэ гэсэн зүйл байхгүй. Шинийн 15 дотор багтаж заслаа хийлгэвэл өндөр гэгээний их дүйчин өдөр мөн бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байгаа учир хийсэн буян түм, бумаараа өсч, арвижиж байдаг. Мөн эдгээр өдөрт үйлдсэн нүгэл ч хэд арвижиж хураагддаг гэдэг ном бий. Мөн 9, 17, 25, 33, 41, 57,  65, 73, 81 эдгээр насанд Гүмиг ийн засалтай.

9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд суудлын гүмиг тохионо. 9, 81 насны гүмиг нь аминд хорлолтой тул Манал, Улаан юм уншуул.

18, 36, 54 насны гүмиг нь эдийн болон малын гарзтай тул Алтангэрэл, Норжмаа тэргүүтэнд шамдаж үйлдэх нь зүйтэй. Мөн Гүмиг засалтай. 27, 72 гүмиг нь насанд ад тотгортой тул сахиусны ганшиг зангад олонтой уншуулах нь зохистой. Харин 45, 63 насны гүмиг нь зовлон гаслан гарч болзошгүй тул Сундуй, Гурвангүрэм олон удаа уншуулна. Мөн гүмиг засалтай.

10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100. Эдгээр насанд төрсөн жил нь ургаж байгаа жилийн мэнгэтэй адил байхыг байхыг хэлнэ. Үүнийг мэнгэ голлох гэдэг. Засал нь, Жанаггагдаг, сахиусны ганшиг, мөн мэнгэний засал хийлгэх хэрэгтэй.

-Энэ жилийн тухайд шинийн нэгэн тасарсан учир зарим хүн зүг мөр гаргах дээр эргэлзэж байна. Зүг, мөрөө гаргахад заавал шинийн 1-нд гаргана гэсэн ёс бий юу?

-Монголчууд цагаан сараар нэг нас ахиж байгаагийн баяр, дээрээс нь хаврын улирал ирж байгаагийн баяр, мөн хуучин жилээ үдэж байгаагийн давхар, давхар баярыг тэмдэглэдэг. Үндэсний хэмжээний энэ том уламжлалт баяраараа монгол ёсоо л дагана. Шинийн нэгэн байхгүй ч гуравдугаар сарын 1-ний өдөр хүмүүс зүг, мөрөө гаргана гэсэн үг. Шинийн хоёронд зүг, мөр гаргаж болохгүй гэдэг зүйл огт байхгүй.

Өмнө нь 1944 онд шинийн нэгэн мөн тасарч байсан. Тухайн үед зүг чигээ хүмүүс гаргаад явж байсан баримт бий.

Ирэх 100 жилд мөн хоёр удаа шинийн нэгэн тасрах талаар эрдэмтдийн судалгаа гарсан. Тэгэхээр уламжлалт ёсоор битүүний маргааш зүг, мөрөө гаргаж, шинэ жилээ угтан авах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 35 минутын өмнө 202.9.46.59

Могой жил буянтай юм уу буянгүй юм уу? Хэдхэн хоногийн өмнө Тэрбиш зурхайч могой жилийг сайн сайхан гэж хэлээгүй дээ. Эхлээд төр засгийн дарга нар хоёр салаа шийдвэр гаргаад эхэлсэн. Одоо лам, зурхайчид нь бас хоёр салаа юм хэлээд эхэллээ. Монгол минь энэ хэдийхээ дунд сармагчин болж дууслаа. Одоо заримых маан нүүрээр үс ургаад эхэлсэн мөдхөн биеэр маань дүүрэн үс ургах л үлдлээ.

Avatar

UNJIe #; 1 цагийн өмнө 132.194.13.93

chyxal med.

Avatar

- zb, KAmandlagch ni +; 1 цагийн өмнө 132.194.13.93

– murdux JURAM ni ni zub bna.
negeer opilj.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.149

за ш** ш**!

Avatar

Zochin 2 цагийн өмнө 192.82.64.133

Ta hed maani bas zasliig n unegui hiigeed ugchvul laana biz? barag shuud dalavch urgana bh aa. hicheegeerei

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.218.89

Сүүлийн гучин жил арван тавнаас өмнө заслаа хийлгэсэн дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж