Спорт бооцооны компаниуд цахим спортын хөгжилд ямар нөлөөтэй вэ?

Спорт бооцооны компаниуд цахим спортын хөгжилд ямар нөлөөтэй вэ?

Спорт бооцооны компаниуд цахим спортын хөгжилд ямар нөлөөтэй вэ?

Спорт болон бооцоо хоёр үргэлж хамтдаа байсаар ирсэн. Бүр эртний Ромын үед үзэгчид морин тэрэгний уралдаан болон гладиаторын тулаанд бооцоо тавьдаг байсан түүхтэй. Хэдийгээр олон зуун жил өнгөрсөн ч хөгжөөн дэмжигчид хайртай багаа дэмжих, спортын мэдлэгээ ашиглан ашиг олох хүсэлтэй хэвээрээ байна. Томоохон бооцооны компаниуд энэ хэрэгцээг хангаж, спортын хөгжилд ихээхэн хөрөнгө оруулдаг. 1xBet-ийн жишээгээр та бүхэндээ бооцооны компаниуд хэрхэн цахим спортын хөгжилд хувь нэмэр оруулж байгааг тайлбарлъя.


СПОРТ БОЛОН БРЭНД

Дэлхийн томоохон компаниуд алдартай спортын багуудтай хамтран ажиллахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Алдартай тамирчны өмсгөл дээр эсвэл цэнгэлдэхэд брэндийн логогоо байршуулж, хүмүүст хүрэх, танигдах хүрээгээ нэмэгдүүлж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олж, уламжлалт сурталчилгааны аргаас илүү үр дүнтэйгээр борлуулалтаа нэмэгдүүлэх боломж бий. 

Ивээн тэтгэгчдээс орж ирэх санхүүжилт нь спортын клуб, байгууллагуудад дэд бүтцээ сайжруулах, тамирчдын цалинг нэмэх, бусад зардлаа төлөх боломжийг олгодог. Ингэснээр хамтын ажиллагаанд оролцож буй бүх тал, тэр дундаа үзэгчид илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой, чанартай тоглолт үзэх боломж бүрдэх ашигтай. 

Ялангуяа 1xBet шиг спорттой холбоотой брэндүүдтэй хамтран ажиллах нь үр дүн сайтай, эерэг нөлөө ихтэй. Тус бооцооны компани Барселона, Парис Сен-Жермен, Лилль, Италийн Сери А, FIBA, Волейболын дэлхийн холбоо зэрэг олон алдартай спортын клуб, байгууллагуудын албан ёсны түнш билээ. 

БАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Цахим спорт нь харьцангуй шинэ салбар хэдий ч дээрх зарчим энд ч мөн адил үйлчилдэг. Өнөөдөр топ цахим спортын багийг ивээн тэтгэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ийм дэмжлэг багийн амжилтад гол нөлөөтэй. 

Монголын CS2-ийн баг болох “IHC Esports”-ийн тоглогчид “1xBet Mongolia”-ийн тусламжтайгаар “The MongolZ” хэмээх алдартай нэрийг дахин авчирсан нь үүний тод жишээ. Тус олон улсын бооцооны компани нь MIBR, Beastcoast, Aurora Gaming, Bestia зэрэг томоохон цахим спортын багуудтай өмнө нь хамтарч ажиллаж байсан тул зөвхөн санхүүжилт бус, хэрэгцээтэй туршлага, мэдлэгээр залуу багт дэмжлэг үзүүлсэн. 

Үүний үр дүнд дахин төрсөн “The MongolZ” эхний жилдээ хэд хэдэн нэр хүндтэй тэмцээнд түрүүлж, дараалсан хоёр Мэйжорт шалгарч, нэг сая ам.доллараас дээш орлого олж, Valve-ийн дэлхийн чансаанд 3-т орсон гэх амжилтуудыг үзүүлжээ. Энэ бүх амжилтад гол ивээн тэтгэгч “1xBet Mongolia” томоохон нөлөө үзүүлж, Европ дахь бэлтгэл, тэмцээнд бэлтгэх зэрэг бусад чухал алхмуудад нь түшиг болсон. 

БАЙГУУЛЛАГА, ТЭМЦЭЭНҮҮДИЙГ ДЭМЖСЭН НЬ

Олны танил, алдартай багуудтай хамтран ажиллахаас гадна 1xBet нь цахим спортыг хөгжүүлэхийн тулд энэ салбарын байгууллагуудыг дэмждэг. Жишээлбэл, тус компани нь CS2-ийн томоохон медиа компани болох “HLTV.org”-той олон жил хамтран ажиллаж, жил бүр “HLTV Award Show”-ийн алтан ивээн тэтгэгчээр ажилладаг. 

Мөн ESL зэрэг дэлхийн хамгийн том тэмцээн зохион байгуулагчидтай хамтран ажилладаг бөгөөд CS2, Dota 2 болон бусад төрлийн цахим спортын тэмцээнүүдийг зохион байгуулахад тусалдаг. Түүнчлэн өөр нэг томоохон тэмцээн зохион байгуулагч PGL Esports-той хамтран ажилладаг. 1xBet-ийн санхүүгийн дэмжлэг, мэдлэг туршлага нь та бүхний үзэж буй тэмцээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах, илүү олон үзэгч татах боломжийг олгодог.

Монголын MESA (Mongolian Electronic Sports Association)-ийн тэмцээнүүд ч мөн “1xBet Mongolia”-ын дэмжлэгтэйгээр болдог. MESA Asia Series, MESA Pro Series зэрэг олон тэмцээн Монгол Улсад болдог бөгөөд эдгээр тэмцээнүүдээр дамжуулан залуу тоглогчдод мэргэжлийн түвшинд хүрэх боломжийг нь олгодог. 

Монголын залуу тоглогчид ийм дотоодын тэмцээнүүдэд оролцож, мэргэжлийн замналаа эхлүүлэх гараа байдаг. Эдгээр тэмцээнүүдэд амжилттай тоглосоноор томоохон багуудын скаутуудын анхааралд өртөж, мэргэжлийн багт нэгдэх боломж олдог. 

Үүний нэгэн тод жишээ бол Б.Аюуш буюу "mzinho". Тэрбээр 13 насандаа анхны том тэмцээн болох MESA Pro Series 2021 #1 тэмцээнд оролцож, ердөө хоёр жилийн дараа Монголын хамгийн шилдэг баг “The MongolZ”-ийн бүрэлдэхүүнд багтаж Мэйжорт өрсөлдсөнийг та бүхэн санаж байгаа биз. 

Бооцооны компаниуд багуудыг дэмжиж, хамтран ажилласанаар тоглогчдод илүү сайн бэлтгэл хийх, тэмцээнүүддээ төвлөрөх боломжийг олгодог. Харин тэмцээн зохион байгуулагчдын хувьд 1xBet зэрэг нэр хүндтэй ивээн тэтгэгчтэй хамтрах нь мэдээллийн цар хүрээг өргөжүүлж, илүү олон үзэгч татах давуу талыг олгодог. 

Мөн бүс нутгийн холбоодтой хамтран ажиллах нь ирээдүйн цахим спортын оддыг нээн илрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Дээр дурдсан эдгээр хүчин зүйлс нь цахим спортыг түгээмэл нийтийн болгож, бүх оролцогч талуудад өгөөжтэй байхад дэмтэй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гуюк 2025-02-26 202.55.188.122

Techno aim, movement, positioning нь дэндүү төгс! Багтаа үнэхээр clutch factor болж байна!
Би тоглолт бүрийг нь харж, аналитик хийж байгаад бооцоо тавьдаг болсон.
Монголын CS2 ийм өндөр түвшинд хүрнэ гэж бодож байсан уу?

Avatar

Абай 2025-02-26 66.181.161.218

The Mongolz ямар галзуу тоглож байна аа! Сүүлийн хэдэн тэмцээнд үнэхээр хүчтэй харагдаж байна.
Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нь ээ! 😵‍💫 Сайн судлаад, энэ багт итгэж хэд хэдэн удаа бооцоо тавьсан, үр дүн нь маш сайхан!
Энэ хурдаар бол том аварга болох цаг нь ойртож байна!

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.161.180

хэний захиалгаар бэт сурталчилаад байна.

Avatar

Минли 2025-02-26 202.126.90.197

Энэ багийн хөгжлийг хараад үнэхээр баярлаж байна! 2025 он Mongolz-ын он байх болно гэж би итгэж байна! 🔥
Азийн шилдэг баг гэдэг статусаа удахгүй батална! Бүгдээрээ үргэлж дэмжиж байгаарай!

Avatar

Орбай 2025-02-26 202.126.91.208

Techno, Mzinho хоёрын synergy үнэхээр төгс харагдаж байна! Mongolz улам тогтвортой баг болж байгааг харж байна!
1xbet дээр бага багаар бооцоо тавьж эхэлсэн – энэ баг улам л хүчирхэг болсоор байна! 🚀

Avatar

Качулай 2025-02-26 66.181.160.76

910 clutch-ууд хийж байхыг харахад зүрх зогсох шахлаа! 😵‍💫 Түүний тайван байдал, тоглолтын уншилт үнэхээр гайхалтай!
Манай баг Tier 1 түвшний багуудтай эн тэнцүү тоглож байгаа нь бахархмаар!
Ирээдүйд энэ бүрэлдэхүүнтэй том тэмцээнүүдийг эзэгнэнэ гэж итгэж байна!

Avatar

Балту 2025-02-26 122.201.31.87

Өнөөдөр Mongolz-ын тоглолтыг үзээд бахархал төрлөө! 🇲🇳 Mzinho, Techno хоёр synergy төгс!
Шуудангийн фид хүртэл гайхалтай, энэ баг Tier 1 түвшинд улам дасан зохицож байна.
Бидний дэмжлэг хамгийн чухал! Mongolz үргэлж Монголын нэрийг өндөрт өргөнө!

Avatar

Баялун 2025-02-26 66.181.160.73

Манай баг ямар хурдан хөгжиж байна аа! bLitz-ийн удирдлага дор бүх тоглолтод тактикийн өндөр түвшин харагдаж байна.
910 clutch-ийн үед үнэхээр галзуурмаар! Techno aim, movement үнэхээр гайхалтай!
Mongolz бол Азийн шилдэг баг болох нь дамжиггүй!

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.185.224

hha

Avatar

Тэмугэ 2025-02-26 66.181.161.138

The Mongolz vs FaZe – энэ тоглолт миний амьдралдаа үзсэн хамгийн гоё матч байлаа! 910 сүүлийн round дээр 1v2 clutch хийгээд ялалт авчирсан мөчид ус асгаад орилчихсон.
1xbet дээр Mongolz-доо үргэлж итгэнэ! 💰

Avatar

Хатай 2025-02-26 66.181.160.15

Mzinho багт нэгдсэнээс хойш Mongolz улам хүчирхэг боллоо! Түүний aim галзуурмаар! 🎯 Senzu, Techno хоёр ч яг формтой харагдаж байна!
Өнөөдөр 1xbet дээр multiplier 2.5 байхыг хараад шууд all-in хийсэн, харин одоо баярлаад сууж байна! 😆 The Mongolz энэ жил дэлхийд гайхуулах нь тодорхой!

Avatar

Тугтэмур 2025-02-26 122.201.23.130

The Mongolz шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны том ялалтаа авлаа! 😤 bLitz лидерийн хувьд багийг үнэхээр сайн удирдаж байна, харин 910 clutch moment-ууд дээр жинхэнэ monster боллоо! 😱
1xbet дээр эргэлзэлгүй мөнгө тавьсан, яг одоо баярлаж сууж байна! The Mongolz бол Монголын бахархал!

Avatar

Нэргүй 2025-02-26 202.9.46.96

Гол нь улсад татвараа төлж байгаа юу? Мөрийтэй тоглоомын орлогын татвар нэлээн өндөр байдаг биз дээ

Avatar

Нэртэй 2025-02-26 122.201.31.144

цахим спортын багуудыг хожих хожигдохыг шийддэг гэж байгаа худлаа тохироод мөнгө хийдэг хогын газар

Avatar

зочин 2025-02-26 202.70.46.20

Архинд живлээ гээд архины компаниудыг хаадаггүй, харин соён гэгээрүүлэх ажил хийдэг. Үүнтэй л адил. Баахан мөнгө зарж сайтуудыг хаагаад нэмэхгүй. VPN-ээр ороход л байж байна шүү дээ.
Апп-ыг нь бүр утсан дээр татаж болдоггүй болговол яадгийн бол?
Эсвэл монгол компаниудад спорт бооцоо хийх зөвшөөрлийг нь олговол орлого нь монголдоо үлдэх бишүү

Avatar

маш том асууудал 2025-02-26 66.181.191.186

Мөрийтэй тоглоомыг хаасан нь дээр шүү бооцоо тавимаар байвал өөр улсад очоод эсвэл казино ороод мөнгөө үрэх хүмүүс нь үрж байг Монгол залуучуудыг битий энэ муухай зүйлдээ оруулаад бай

Avatar

Ггг 2025-02-26 66.181.189.29

Хаах боломж хомс шүү. Монголд ашиглаж байгаа бүх интернет сүлжээг хянаж чадахгүй бол хаах боломжгүй. Гадны сүлжээнд ороод л бооцоо тавьчихна шүү дээ. Эсвэл Хятад шиг бүхнийг хянах хэрэгтэй.

Avatar

Учралдаа баярлалаа 2025-02-26 66.181.191.186

Учрал сайд амьдралдаа анх удаа маш зөв зүйл хийж байна.Чамд Монгол аав ээж залуучууд нулимсаа гартал баярлаж байгаа үр үндсээр нь хаамаар байна.

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.191.186

Хууль хяналтынхан минь эд нарыг шалах хэрэгтэй Австрали улсад хандах эрхгүй болгосон байсан тэр туршлагыг судлаад нэн даруй хаах нь зөв шүү Монголын залуусыг алж байна амьдаар нь энэ тоглоом залуучууд байнга нэг нэгнээсээ мөнгө асуугаастай зарим нь гэмт хэрэг үйлдэж мөнгө олж тоглож байгаа шүү сайн шалгах хэрэгтэй байна.

Avatar

zochin 2025-02-26 103.168.34.191

Бүх юмыг хаана хорино Хойд Солонгос боллоо. Машинаа унаж чадахгүй. Аяатайхан спортоо үзэж ёадахгүй болохнээ. Нээлттэй болгоод татвараа аваад явах зөв. Хааж боох тусам далд хувилбар руу орно

Avatar

ИРГЭН 2025-02-26 66.181.176.10

МОНГОЛД 1 САЯ ДОЛЛАР ОРУУЛЖ ИРЭЭД 500 САЯ ДОЛЛАР ГАРГАЧИХСАН ПЛАТФОРМЫГ ӨМӨӨРЧ МӨӨРӨӨД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ. НААД 1ХВЕТ -ТЭЙГЭЭ ХАМТ ЗАЙЛ ЦААШАА. ХҮМҮҮСИЙН ХОХИРЛЫГ ТАНАЙ САЙТ БАРАГДДУУЛАХГҮЙ Л БАЙХ ШҮҮ. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЭНЭ САЙТЫГ ХААГААЧЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-26 103.168.34.191

yu ch medku ork mini z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж