Татварын нэмэгдлээс болоод Трампийн засаг захиргаа болон Канадын хооронд хурцадмал байдал үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор Элон Маскийн Канадын иргэншлийг хүчингүй болгох өргөдөлд олон мянган хүн гарын үсэг зураад байна. Элон Маскийг Канадын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж, тусгаар тогтнолыг нь алдагдуулж байна гэж буруутгасан өргөдөлд тав хоногийн өмнөөс гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Одоогоор 250 мянга гаруй канад хүн өргөдөлд гарын үсэг зуржээ. Өргөдөлд зургадугаар сарын 20-ныг хүртэл гарын үсэг зурж болно. Энэ төрлийн өргөдөл ихэвчлэн бэлгэдлийн шинж чанартай байдаг. 500-аас доошгүй хүний гарын үсэг цугларсан тохиолдолд засгийн газраас хариу ирдэг.
Өргөдөлд "Элон Маск нь Канадын сонгуулд нөлөөлөхийн тулд хөрөнгө, эрх мэдлээ ашигласан. Одоо Канадын бүрэн эрхт байдлыг устгахыг оролдож буй гадаадын засгийн газрын гишүүн болсон" гэжээ.
Канадын хуулиар бусдыг залилан мэхэлсэн, цагаачлалын болон иргэний харъяалал авах өргөдлийн талаарх мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан тохиолдолд тухайн хүний иргэншлийг цуцалж болдог.
Өмнөд Африкт төрсөн Элон Маскийн хувьд АНУ болон Канад иргэншилтэй. Тэрбээр уг өргөдлийн талаар олж мэдээд "Канад бол жинхэнэ улс биш" гэж жиргэсэн боловч сүүлд нь энэ жиргээгээ устгажээ.
зочин 2 цагийн өмнө 66.181.190.29
Цагаачдын хөлд дарагдан Канад өөрсдөө бараг сүйрч байна, Гэмт хэрэг аймшигтай өссөн, Төр засаг нь тогтворгүй,улс орон нь бараг хяналтаа алдаж байна, Бүх бараа үнэ ялангуяа орон сууцны үнэ түрээс эрс өссөн, Иргэдийн амьдрал хүндэрсэн, АНУ-ын хоригт орж, 25 хувийн татварт цохиулсан, Юун Элон Маск-д томрох,