АНУ-ын үйлдвэрчний холбоо "US Steel" компанийг буруутгав

АНУ-ын үйлдвэрчний холбоо "US Steel" компанийг буруутгав

АНУ-ын үйлдвэрчний холбоо "US Steel" компанийг буруутгав

АНУ-ын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Nippon Steel" компани тус улсын "US Steel"-ийг худалдаж авах гэж буйтай холбогдуулан хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж мэдэгдлээ. Тодруулбал, Гангийн үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос Мягмар гаригт АНУ-ын ажилчдыг айлган сүрдүүлэх кампанит ажлыг эсэргүүцэх журмаар Хөдөлмөрийн харилцааны үндэсний зөвлөлд гомдол гаргасан гэж мэдэгдэв.

Тус нэгдсэн холбоо нь хувийн хэвшлийн ажилчдын эрхийг хамгаалдаг бие даасан холбооны агентлаг юм.

Гангийн үйлдвэрчний нэгдсэн холбооны мэдэгдсэнээр, Японы ""Nippon Steel" компанид "US Steel"-ын удирдлага компаниа худалдах болсныг ажилчид нь эсэргүүцсэний улмаас хүчээр дарах оролдлого хийсэн гэв. Тус үйлдвэрчний холбоо 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн "US Steel" компанийн ажилчдын өмнөөс тэмцсэн бөгөөд тус компани "холбооны хамтын хүчийг бууруулсан" гэж буруутгаж буй.

Мөн "US Steel"-ийн гүйцэтгэх захирал Дэвид Бурритт ажилчидтайгаа хэлэлцэлгүйгээр компанийг борлуулах ажил бүтэлгүйтвэл ямар ч санхүүгийн үүрэг хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн нь санаатайгаар цалин хөлсийг нь өгөхгүй байх арга гэж үзэж байна.

Энэ оны эхээр "Nippon Steel" болон "US Steel" нар үйлдвэрчний холбооны олон улсын ерөнхийлөгч Дэйв Маккаллын эсрэг хуулийн хэрэг үүсгэсэн. Гэсэн хэдий ч үйлдвэрчний холбоо үүнийг эсэргүүцэж, нэхэмжлэлээ татан авахыг шаарджээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж