XVII жарны “Элдэв эрдэнэт“ хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаан битүүний өдөр буюу Баасан гаригт болно. Үндэсний өв соёлын нэг хэсэг болсон сар шинийн бөхийн барилдааныг үзэж сонирхох хүсэлтэй хүн цөөнгүй. Тиймдээ ч бөхийн тасалбарын үнэ жил бүр тэнгэрт хаддаг. Тэгвэл энэ жил бөхийн тасалбар хэдэн төгрөгт хүрч байгааг тодрууллаа.
Худалдааны shoppy.mn болон ticket.mn сайтуудад өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-нд зарагдаж эхэлсэн тасалбар цахимаар худалдаанд гарангуутаа дууссан. Харин өнөөдрөөс тасалбарын үнэ 2-3 нугарч эхэлжээ.
2025 оны цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдааны тасалбарын үнэ суудлаас хамаарч:
- 4-5 дугаар эгнээ: 80,000 төгрөг
- 6-10 дугаар эгнээ: 60,000 төгрөг
- 11-р эгнээ болон түүнээс хойш: 40,000 төгрөгөөр худалдаанд гарсан.
Энэхүү тасалбар нь хоёрдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болох гурван өдрийн барилдааныг үзэх багц тасалбар.
Харин одоо тус тасалбарын шагийн хамгийн доод үнэ 100-120 мянган төгрөгт хүрчээ.
Бөх сонирхогчид үндэсний уламжлалт баяр болох цагаан сар, наадмын барилдааны тасалбарыг шагийн үнээр ч хамаагүй авч, зүлэг ногоон дэвжээнээс үзэхийг эрмэлздэг. Харин үүнийг ченжүүд андахгүй анзаарч, үндсэн тасалбар худалдаанд гарсан даруйд бөөндөж авч, нугалж зардаг бичигдээгүй уламжлал тогтжээ.
Э.АРИУНТӨГС
3,595.72






















































Холбоотой мэдээ