Шагийн тасалбарын үнэ хоногийн дотор 2 нугарчээ

Шагийн тасалбарын үнэ хоногийн дотор 2 нугарчээ

Шагийн тасалбарын үнэ хоногийн дотор 2 нугарчээ

XVII жарны “Элдэв эрдэнэт“ хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаан битүүний өдөр буюу Баасан гаригт болно. Үндэсний өв соёлын нэг хэсэг болсон сар шинийн бөхийн барилдааныг үзэж сонирхох хүсэлтэй хүн цөөнгүй. Тиймдээ ч бөхийн тасалбарын үнэ жил бүр тэнгэрт хаддаг. Тэгвэл энэ жил бөхийн тасалбар хэдэн төгрөгт хүрч байгааг тодрууллаа.

Худалдааны shoppy.mn болон ticket.mn сайтуудад өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-нд зарагдаж эхэлсэн тасалбар цахимаар худалдаанд гарангуутаа дууссан. Харин өнөөдрөөс тасалбарын үнэ 2-3 нугарч эхэлжээ.

2025 оны цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдааны тасалбарын үнэ суудлаас хамаарч:

  • 4-5 дугаар эгнээ: 80,000 төгрөг
  • 6-10 дугаар эгнээ: 60,000 төгрөг
  • 11-р эгнээ болон түүнээс хойш: 40,000 төгрөгөөр худалдаанд гарсан.

Энэхүү тасалбар нь хоёрдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болох гурван өдрийн барилдааныг үзэх багц тасалбар.

Харин одоо тус тасалбарын шагийн хамгийн доод үнэ 100-120 мянган төгрөгт хүрчээ.

Бөх сонирхогчид үндэсний уламжлалт баяр болох цагаан сар, наадмын барилдааны тасалбарыг шагийн үнээр ч хамаагүй авч, зүлэг ногоон дэвжээнээс үзэхийг эрмэлздэг. Харин үүнийг ченжүүд андахгүй анзаарч, үндсэн тасалбар худалдаанд гарсан даруйд бөөндөж авч, нугалж зардаг бичигдээгүй уламжлал тогтжээ.

Э.АРИУНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 66.181.184.70

Бөхийн өргөөний тасалбарын үнийг зах зээлийн горимд бүрэн шилжүүлэх хэрэгтэй ! Телевизүүд бөхийн барилдаа ныг чөлөөтэй үзүүлэхийн тул МҮБХ-нд төлбөр төлж нэвт рүүлэх дамжуулах эрх худалдан авах ёстой, хамгийн гол нь энэ шүү дээ !!! Тэгвэл Бөхийн өргөөний санхүүгийн асу удал шийдэгдэж,үзэгчид зөвхөн өргөөрүү зүтгэхгүй гэртээ бөх үзнэ, билет шаглах явдал алга болно !
Зах зээлд хурдан түргэн шилжих хэрэгтэй бнаа !!!

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.184.70

Монголд энэ олон ТВ хэрэггүй, тв-үүд сонгуулийн бус цагт эфирийнхээ цагийг хурдан морьны уралдаан, бөхийн бар илдаанаар бөглөж байгаа нь үндэсний спортыг үнэгүйдүү лж бна шүү !

Avatar

Нэргүй 29 минутын өмнө 66.181.176.175

SAWI80955877

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.229.50

Шагийн тасалбар байна уу

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.113.172

ANUSDI80955877VANXANDI UILCHLNE80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж