Цагаан сараар бүх нийтээр амрах өдрийг сунгасантай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэх талаар иргэдийн дунд асуулт үүсч буй. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ирэх долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригт бүх нийтээр амрах зохицуулалт хийсэн. Тиймээс энэ шийдвэрийн дагуу бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт амарна.
Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр амрах тухай хуульд тусгаснаар шинийн 1,2,3-нд бүх нийтээр амрах заалттай. Тиймээс гуравдугаар сарын 5-ныг дуустал амрах шийдвэрийг гаргасан. Нийтээр амарсан өдрүүдийн хичээлийг 2025 ондоо багтаж нөхөж орно. Цахимаар эсвэл амралтын өдрөөр нөхөж орох эсэхийг тухайн үедээ шийдвэрлэж зохицуулна. Боловсролын байгууллага Засгийн газрын шийдвэрийг дагна. Цахимаар эсвэл дараа нь нөхөж орохыг сургууль бүрийн захиргаа дотоод зохицуулалтаар шийдэх боломжтой гэлээ.
ХИЧЭЭЛ НӨХҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА. 1 цагийн өмнө 202.131.248.198
ХҮҮХДҮҮДЭД АМРАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА. СУРГУУЛЬД СУРЧ БАЙГАА НЬ ТЭДНИЙ БУРУУ ЮМ ШИГ ДАНДАА ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ ШИЙДЭЛ ЯРЬДАГАА БОЛИОЧЭЭ. ЯАЖ АМРААЖ, ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ ГЭЖ БОДОЖ ҮЗЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. 7 ХОНОГТ БАГШ НАРААСАА ӨНДӨР АЧААЛАЛТАЙ ОЛОН ЦАГААР СУРЧ, ТЭР ХЭМЖЭЭГЭЭР БААХАН ДААЛГАВАРТ ДАРЛУУЛЖ, ДИЙЛЭНХ НЬ ӨДРИЙН ЦАЙ ХООЛ Ч ҮГҮЙ 8 ЦАГ ХИЧЭЭЛЛЭДЭГ ШҮҮ ДЭЭ. ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ДАГУУ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АЖИЛЧИН АНГИАС ЯЛГААГҮЙ БАЙГАА ШҮҮ. ТЭГЭЭД Ч ЗААДАГ ХИЧЭЭЛ НЬ ОЛОН УЛСЫН ТҮВШНЭЭС ХОЛ ХОЦОРСОН.
zochin 2 цагийн өмнө 202.179.18.241
unen hoshin shogiin garuud tolgoi deer bna daa ard irgedeeree naadaj ugch bna daa yaj hugjnu du
Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.36
Нөхөх юм бол амраад яахав дээ
Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.122
Цагаан сарынхаа хоногийг л хас даа. Амралтын өдрөөр хүүхдүүд амармаар байна. Амралтын өдөр нөхнө гэж дэмий юм донгосохоо боль. Цахим ч гэж тэнэглэхээ боль. Ажиллах өдрөө ажиллаад амрах өдрөө амрах хэрэгтэй. Самарсан юм хийчихээд дэмий юм ярих юм