Япончуудын дөнгөж 17 хувь нь гадаад паспорттой нь тогтоогджээ

Япончуудын дөнгөж 17 хувь нь гадаад паспорттой нь тогтоогджээ

Япончуудын дөнгөж 17 хувь нь гадаад паспорттой нь тогтоогджээ

Япон улсын гадаад паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын нэг юм. Гэсэн хэдий ч тус улсын нийт иргэдийн зөвхөн 17 хувь нь үүнийг эзэмшдэг нь барууны орнуудтай харьцуулахад хамаагүй бага болохыг засгийн газар нь мэдээлжээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамны гаргасан тооцооллоор 2024 онд дотоодод 3.7 сая орчим гадаад паспорт олгосон нь өмнөх оныхоос 8.8 хувиар өссөн боловч 2019 онтой харьцуулахад 15.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тус улсын нийт хүчинтэй паспортын тоо 20.77 сая орчим байгаа нь хүн амын 16.8 орчим хувийг эзэлж байна. АНУ, Их Британи зэрэг нийт иргэдийн 50, 85 хувь орчимд байдаг аж.

Гэхдээ Японд гадаад паспорттой хүний тоо бусад улс оронтой харьцуулахад үргэлж бага байв. 2010-аад оны үед 22-24 хувьд нь гадаад паспорттой байсан бол "Covid-19" гарснаас хойш улам багассан юм. Судалгааг хариуцсан Гадаад хэргийн яамны ажилтан хэлэхдээ, засгийн газар Японы гадаад паспортын тоо яагаад бага байгааг бүрэн мэдэхгүй ч иений ханш сул байгаа тул олон хүн гадагшаа зорчих, суралцахад саад болдог гэж үздэг гэж тайлбарласан байна. Японы аялал жуулчлалын агентлагуудын нийгэмлэгийн (JATA) мэдээлснээр, тахлын үеэр Японд гурван жилийн турш хилийн хориг тавьсан нь иргэдийн, ялангуяа залуу үеийнхний аялах хүслийг улам бүр бууруулсан аж.

 "JATA"-гийн ерөнхийлөгч Хироюки Такахаши залуучуудын гадаадад аялах, бусад улс орнуудыг үзэх сонирхол буурч байгаа нь ирээдүйд Японы олон улсад өрсөлдөх чадварыг алдагдуулж болзошгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-26 202.131.234.123

монголд ирээд хоносон цуйван идэж 469 дээр уйлж байсан түүх байгаа даа

Avatar

Нэргүй 2025-02-26 202.70.43.34

Дэлхийн Номер 02 гүрэнл төрж өсөж ажиллаж азжаргалтай амьдарч байж гадагшаа явбал дандаа зэрэглэл доогуур орнуудру явах болно явах бол Будда шиг Хорвоогийн зовлонг нимгэлэх гэж л явж таарна.

Avatar

Нэргүй 2025-02-26 158.59.146.30

тэд эх орондоо ажиллаад авах цалин нь амьдралд нь хангалттай хүрдэг учир гадагшаа явах гэж дурлаад байдаггүй. эх орондоо худалдаж авах хэрэгдээний бараа, хүнс нь чанартай, хямд, боломжийн үнэтэй учир бас гадагшаа яваад байдаггүй. Тэд зөвхөн аялах зорилгоор явж байна. Тэд дотооддоо аялахад нийтийн тээвэр нь сайн хөгжсөн байна, амралтын газруудынх нь үнэ нь хямд, хоол, үйлчилгээ нь сайн учир бас гадагшаа явахгүй байна. Дэд бүтэц, хүндээ чиглэсэн үйлчилгээ, хандлага нь хаа хаанаа маш сайн.

Avatar

Нэргүй 2025-02-26 103.212.117.154

МОНГОЛЧУУД ТАВАН ТӨГТЭИ БОЛООД ҮНЭТЭИ МАШИН ЗЭЛЭР АВЧ ГАДАД ЯВЖ ГАИХУЛДАГ ХӨЛДҮНҮҮД

Avatar

Зочин 2025-02-26 202.9.41.18

Япон улс гэж Гадаад паспорт авч аялал жуулчлал хийх мөнгө байхгүй өрөвдмөөр ядуу амьдардаг хүмүүс юм. Монголд хүн болгон гадаад паспорттай бараг бүгдээрээ ядаж л хятад орос явж үзсэн.

Avatar

Зочин 2025-02-26 103.145.234.48

Япончуудад гадагшаа аялах зав цаг байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж