Сурвалжлага: Гэнэтийн шийдвэр зах, худалдааны төвийг олны хөлд дарав

Сурвалжлага: Гэнэтийн шийдвэр зах, худалдааны төвийг олны хөлд дарав

Сурвалжлага: Гэнэтийн шийдвэр зах, худалдааны төвийг олны хөлд дарав

Сар шинийн баяр дөхөж томоохон зах, худалдааны төвүүд олны хөлд дарагджээ. Мэдээж баяр бүрийн өмнө л зах, худалдааны төвүүд ачаалал нэмэгддэг ч энэ удаад Засгийн газраас Сар шинийн амралтын хоёр хоногийн сунгах шийдвэр гаргасантай холбоотойгоор өчигдөр оройноос зах худалдааны төвүүд илүү их хөлд дарагджээ.

Баярын бэлтгэл дан ганц хэвийн боов, ууцаар тогтохгүй. Ах дүү, хамаатан садан гээд амар мэнд эрсэн хүнийхээ гарыг цайлгахаас эхлээд бэлдэх зүйл их бий. Лхагва гаригийн үдийн хойно Улаанбаатар хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэг болох Нарантуул захын уулзвар ачаалал ихтэй байлаа.

Хэдий сар шинийн баяртай холбоотойгоор дугаарын тэгш, сондгой үйлчлэх зохицуулалт хийсэн ч хөдөлгөөн саарсангүй бололтой автомашинууд түгжирч, яарсан иргэд дуут дохиогоо хангинуулна.

Явганаар зорчих иргэд ихэвчлэн Нарантуул зах тийш алхах бол автомашинтай иргэд ихэвчлэн Дүнжингарав худалдааны төв рүү зүглэх аж. Учир нь тус худалдааны төв нээлттэй авто зогсоолтой гэдгээрээ давуу талтай бөгөөд нийт 2000 гаруй тээврийн хэрэгсэл хүлээн авах боломжтой юм. Гэсэн ч баярын бэлтгэлээ базааж буй иргэдийн тоо их байгаа учраас тухайн зогсоол дүүрч, нэг машин гарсан тохиолдолд дараагийн машин байрших байдлаар тун завгүй байгаа нь харагдав.

ИРГЭД: ЭНЭ ЖИЛИЙН ЦАГААН САРААР ИХ БУДИЛЖ БАЙНА 

Ганц хоногийн дараа битүүний өдөр тохиох гэж байгаа ч баярын ширээний гол зоог болох ууцнаас эхлээд, тавгийн идээ, гарын бэлэг эрэлт ихтэй хэвээр байна. Эрэлтийг дагаад хүнс, барааны үнэ ч өссөн байна гэдгийг иргэд хэлж байлаа. 

Иргэн Ж.Энхтуяа хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан ахмад настан. Тэрбээр сар шинийн баярыг ёс болгон цар хүрээ багатай тэмдэглэдэг ч бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас баярын бэлтгэлдээ нийтдээ 3 сая орчим төгрөг зарцуулжээ. Ингэхдээ ууц худалдаж аваагүй, үүний оронд өвчүү тавихаар болсон гэнэ. Учир нь ууцны үнэ хэмжээнээсээ хамаарч 350 мянган төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд хамгийн үнэтэй 40-өөс дээш кг татах ууц 500-600 мянган төгрөг, харин үхрийн өвчүү 18 кг жинтэй нь 280 мянган төгрөгөөс эхэлж байгаа юм.

Харин хэвийн боов үнийн хувьд 5100-6800 төгрөгийн үнэтэй байна. Томоохон зах, худалдааны төв, цагаан сарын үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн лангуугаа гаргасан учир жижиглэнгээс бусад бүх худалдаанд хэвийн боов үйлдвэрийн үнээр гарчээ. Тухайлбал, "Талх чихэр" ХК-ийн хэвийн боовны үнэ 250-600 граммтай нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг, гавжийн дугуй 15 мянган төгрөг,  "Өгөөж чихэр боов" ХК-ийн хэвийн боов хоёр төрлөөр гарсан бөгөөд Хотол нь 10 ширхэгийн савлагаатай, угалз хэвийн боов нь ширхэг нь 5600 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ. Харин "Бамбууш" ХХК-ийн хэвийн боов багцаар гарсан бөгөөд зүсэлттэй есөн ширхэг боов, гурван ширхэг тахилын боов, нэг ширхэг суурь еэвэнтэй 95 мянган төгрөг, 21 ширхэг хэвийн боовтой тавгийн идээний том багц нь 220 мянган төгрөгөөр, зүсэлтгүй хэвийн боов нь төрлөөс хамаарч 5000-7000 төгрөгийн үнэтэй, "Суман гүн трейд" ХХК-ийн хэвийн боов 5000-5500 төгрөгөөр худалдаанд гарсан байна.

Бусад томоохон үйлдвэрийн хэвийн боовны дундаж 5500 төгрөг, зүсэлттэй нь 6500-7500, гүрмэлүүд 6000-9500 төгрөгийн хооронд үнэтэй байна.

Түүнчлэн бараа бүтээгдэхүүний үнээс гадна төр засгийн эргэж буцсан бодлого шийдвэрийг шүүмжлэх иргэд ч байлаа. Иргэн И.Ууганбаяр "Энэ жилийн цагаан сараар их будилж байна амрана, амрахгүй гэж өчнөөн хоног талцлаа. Үүнээс болоод хүмүүсийн хөдөө гадаа явах асуудал хойшилсон шиг байна. Цагаан сарын амралтын хугацаа нэмэгдсэн учраас нэмж худалдан авалт хийх шаардлагатай болсон, санхүү, цаг заваа зохицуулахаас эхлээд асуудал их гарч байна" гэж ярилаа.

БЭЛЭГНИЙ СОНГОЛТОД БЭЛЭН МӨНГӨ ДАВАМГАЙЛЖ БАЙНА

Иргэдийн хувьд цагаан сарын бэлэг сонгоно гэдэг том ажил. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад цагаан сарын бэлэг гэдэг зөвхөн орж ирсэн зочны гарыг цайлгах төдий биш болжээ.  Тиймээс тухайн хүнийхээ хэрэгцээнд нийцсэн бэлэг өгөхийг зорьдог больсон байна. Тэр ч утгаараа бэлгийн сонголт арвин болж, тэр бүрт чанартай үнэтэй бэлэг сонгох боломжгүй иргэд бэлэн мөнгөөр гар цайлгахыг илүүд үзэж байна. Үүнийг дагаад шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихэсч, банкуудад энэ төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй иргэд олширчээ.

Зах худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд сар шинийн бэлэгтээ юу сонгож байгааг сонирхвол, ихэвчлэн чихэр, жимс, мөнгөн эдлэл, цагаан идээ, бэлэг дурсгалын зүйл худалдан авах аж. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүст худалдан авах бэлгийн сонголт харилцан адилгүй байна. Тухайлбал, эмэгтэйчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, хувцас зэргийг худалдан авах бол, эрэгтэйчүүдэд цаг, арьсан эдлэл хэрэглэл, зангиа зэргийг худалдан авах нь түгээмэл байна.

Зах худалдааны төвүүдэд худалдаалж буй сар шинийн бэлгийн дундаж үнэ ханшийг харвал, гоо сайхны бүтээгдэхүүн 30,000-50,000 төгрөг, эмэгтэйчүүдэд зориулсан гоёл чимэглэл 50,000- 200,000 төгрөг хүртэл байх аж. Харин хүүхдийн тоглоом, хүүхдийн хувцас, хэрэглэлүүд 20,000-50,000 төгрөгийн үнэтэй байна. Монголчуудын хувьд сар шинийн баяр уламжлалаа хадгалах, гэр бүл, ураг төрлийн холбоогоо бататгах чухал ач холбогдолтой. Тиймээс цөөн хоног, олон хоног амарсан ялгаагүй иргэд баярын бэлтгэлээ хийж, сар шинийн баярын бэлтгэлдээ өндөр ач холбогдол өгч байна.

 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үнэн 2025-02-27 103.140.10.212

ХЯТАДЫН НАРИЙН БҮДҮҮН НОГОО ЖИМС ЖИМСГЭНЭ ХИМИЖҮҮЛСЭН ХОРТОЙ ГАХАЙ ТАХИАНЫ МАХ ХОР ХОЛИН АЛСУУР ААЖИМААР ҮХҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ ХЯТАД ТЕХНОЛОГИ НАРИЙН БҮДҮҮН НОГОО ЖИМС ЖИМСГЭНЭ ИДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ХАМГИЙН ХЯМДХАН НЬ ХӨӨРХИЙ ХЯТАДЫН ХОГ БИЁ БИЕЭНДЭЭ ШАХАЖ АМЬ ЗУУЖ АМЬДАРДАГ МОНГОЛЧУУД БҮХ БАРАА ХҮНС Л МОНГОЛЧУУД АМТАРХАН ИДСЭЭР УДАХГҮЙ 10ЖИЛЫН ДАРАА ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ШҮҮ ДЭЭ АЙМШИГИЙН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА Ш ДЭЭ МУЛГУУ ПИЗДААНУУД АА МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР УСТАЖ СҮЙРСЭН СТАНДАРЧИЛАЛ ЖИН Х

Avatar

Нэргүй 2025-02-27 122.201.31.22

ямар ч судалгаагүй шийдвэр гаргаж тэр нь ард иргэд бидэнд дандаа гай болно..гайтай хэдэн П бнаа …огурци өнөөдөр 20к хүрлээ..шуналтай хэдэн П нүүд нь эргүү хэдэн П гийн гаргасан алдаа г андахгүй юмаа

Avatar

Зочин 2025-02-27 103.212.116.94

60 хүрчихлээ. Тэглээ гээд өөрийгээ хөгшин хүн, бусад нь ирж золгох ёстой гэж боддоггүй.хүүхдүүд минь ирж сайхан хооллоод тоглож баясаж өнгөрөөдөг. Ширээ маань яг шинэ жилийн ширээ шиг гоё байхад болно гэж үздэг учраас дараа нь хэн ч идэхгүй амтгүй гурилан б**в өндөрлөж өрж тавихгүй. Мөн ууц өвчүү гэх мэт сүр бараатай мах ширээнд тавьдаггүй ээ. Бэлэг гэж энд тэндэхийн хог н**ш тараадаггүй, мөнгө өгдөг. Одооны хүүхэд залуус, энэ Z үеийнхний цагаан сар ямар байхыг хэн мэдлээ.Бодоорой.

Avatar

Нэргүй 2025-02-27 122.201.31.35

Цагаан сар хийдэггүй л айл бна.Худлаа нэрэлхээд кккк

Avatar

Нэргүй 2025-02-27 59.153.86.58

orkud huja hogudl tuuj belgend ogj baiga yum bn huja hog avhgui shuu mongo bol avna gej

Avatar

Нэргүй 2025-02-27 103.71.100.161

хөдөөжсөн хот болжээ. дээр үеийн хотын хүмүүс хийдэггүй миний эргэн тойронд 80 гарсан 3 хүн байна аль нь хийдэггүй

Avatar

Нэргүй 2025-02-27 122.201.31.35

Яаж ч хориод нэмэргүй хийдэг бсан.наад 3 чинь коммунист намын гишүүд байж

Avatar

Нэргүй 2025-02-27 103.14.38.198

Уламжлалт ганц баяраа ч хэл ам хэрүүл тэмцэлгүй хийхээ больж дээ. Нэг л их бурууг хайсан, цэцэрхсэн, хийрхсэн, их мэдсэн, санаа бодлоо тулгасан хүмүүс.

Avatar

Зочин 2025-02-27 202.55.188.36

Цагаан сараар 1 цадна гэдэг шиг хувийн хэвшлийнхний орлого олдог оргил үе нь цагаан сар , наадам , шинэ жил гээд баяр наадам их л болж байвал түрийвч нь зузаардаг учраас төр нь дэмжээд хөөргөөд байгаа юм. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг дээ.

Avatar

Нэргүй 2025-02-27 122.201.31.35

Худлаа цэцэрхээд бай

Avatar

Зөв 2025-02-27 66.181.181.116

Нэг айлда бөндө цагаан сара зарим нь хииж баи. Гэртэ золгоод ,дараан гэртэ жижиг алхаад мөрөө зарим нь гаргаж баи.

Avatar

өө 2025-02-27 210.148.94.144

Бөөн сахар гурил болсон юмны үнэ нь яасан их нэмэгдсэн юм бэ дээ.

Avatar

Нэргүй 2025-02-27 66.181.176.175

SEXSEER VANXANDI80955877TSAGN VANAGN SEKSEER

Avatar

Болдоо 2025-02-27 211.36.175.179

хааяа мэдээ уншихаар л энэ дугаар гарч ирэх юм. шударга ч юмуу даа

Avatar

Нэргүй 2025-02-27 66.181.176.175

ANUSDI80955877

Avatar

zochin 2025-02-27 202.9.46.72

mongolchuud bayan , gexdee

Avatar

Зочин 2025-02-27 77.243.118.211

Мулгуу терийн мунхаг уйл!!!

Avatar

Нэргүй 2025-02-27 43.242.242.59

Манайх хонины ууц тавихаа больсон. Мөн 3 давхар л ул б**в тавина. Дараа жилээс ул боовоо болино гэж байгаа. Цомхон тэмдэглэх нь нэг бодлын соёл ч юм шиг санагддаг болсон.

Avatar

хүннү 2025-02-27 202.9.46.59

Цомхон тэмдэлэнэ гэдэг чинь зөв санаа. Гэхдээ Тавгийн идээгээ багасгаж болохгүй. Энэ нь айл гэрийн ерөнхий байдлыг харуулдаг юм. Сар шинээр элбэг дэлбэг байх ёстой юм. Залуу гэр бүл бол 50 гарч байж цагаан сар тэмдэглэх нь зөв.

Avatar

Нэргүй 2025-02-27 103.212.162.196

х**

Avatar

Нэргүй 2025-02-27 122.201.31.35

5хан боовонд царай алдаад хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-02-27 59.153.115.194

Монголчууд минь ээ! Сар шинийн баяраа арай боловсон, цомхон, хэн хэндээ чирэгдэлгүй тэмдэглэдэг болох тухай сүүлийн 30 гаруй жил ярьсаар ирсэн боловч эрс өөрчлөлт гарсангүй?! Хэт ёсорхуу, нэрэлхүү зан саад болоод байнаа!! Эхний ээлжинд гарын бэлэг гэдэг айхтар "ачаагаа" хөнгөлмөөр байна! Хүн бүрийн хэрэгцээг тохируулах боломжгүй учир мөнгө өгөх нь л хамгийн зөв хувилбар юм!! Ганц юм өгдөггүй гээд мөнгөн дээрээ заавал нэг юм тавих гэж оролдохоо больё!! 2-рт, ууц!!!

Avatar

Зочин 2025-02-27 202.126.91.166

Хөдөөнөөс ирээд золголт хийчихээд төрийн байгууллагуудаар орох бичиг баримт хөөцөлдөх ажил зөндөө байхад төрийн байгууллагууд далимдуулаад амарчих юмаа

Avatar

ИРГЭН 2025-02-27 103.57.94.128

ингэж их Зардал гаргаж баяр тэмдэглээд дараа нь амьдрал өөрчлөгдөх үү,,,,,энэ Мөнгөө эрүүл мэнддээ хөрөнгө оруулах ч юмуу эсвэл хэд хоног Гадагшаа аялаж зугаалж Өөрсөд дөө хөрөнгө оруулсан бол арай л дээр байж дээ,

Avatar

Хотын жирийн иргэн 2025-02-27 66.181.187.248

Үрэлгэн үхэр монголчуудыг төр засаг нь улам хөөрөгдөх юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж