Арилжааны банкуудын интернэт банк гацаж орохгүй байгаатай холбоотой хүмүүс цахим хуудаст бичиж байна. Банкууд энэ асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал үүсч, интернэт банкны үйлчилгээ саатаж байгаа аж. Тиймээс иргэдийг хүлээцтэй хандаж, бусад төлбөрийн хэрэгсэл болох бэлэн мөнгө, карт зэргийг түр хугацаанд ашиглахыг хүсчээ.
Банкуупын тухайд хувьцааны ногдол ашгийн мөнгийг ирэх Баасан гаригийн дотор иргэдийн дансанд шилжүүлж дуусгана гэдгийг мэдээлсэн.
Одоогоор саатсан үйлчилгээг хэвийн болгохоор ажиллаж байгаа бөгөөд түр хугацаанд аппликейшнээр нэвтэрч ачаалал үүсгэхгүй байхыг арилжааны банкууд харилцагчдаасаа хүсчээ.
3,569.17






















































Холбоотой мэдээ