Олон улсад аюулгүй ажиллагаа, тав тухтай үйлчилгээгээр өндөрт үнэлэгддэг “Кореан Эйр” компани монголчуудын уламжлалт Цагаан сарын баярыг угтан шинэхэн урамшууллаа зарлажээ.
Тодруулбал, “Кореан Эйр” компанийн “Скайпасс” карт шинээр нээлгэсэн үйлчлүүлэгчиддээ нислэгийн тийз худалдан авалтын 5 хувийн хямдрал зарласан байна.
“Скайпасс”-ын гишүүнчлэлд үнэ төлбөргүйгээр нэгдэснээр зорчигч ниссэн милл оноогоо хуримтлуулан хямдралтай тийз, нэмэлт ачаа, суудлын зэрэглэл ахиулах, онгоцны татваргүй бараанаас хямдрал авах зэрэг олон давуу талуудыг эдлэх боломжтой болох юм. Үйлчлүүлэгч нь “Кореан Эйр” компанийн www.koreanair.com вебсайт болон “Korean Air My” гэсэн утасны аппликейшн ашиглан уг гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэх боломжтой юм байна. “Кореан Эйр” компанийн энэхүү онцгой урамшуулал нь гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар Скайпасс миль цуглуулах хөтөлбөрт шинээр нэгдсэн үйлчлүүлэгчдэд хамаарах ба зорчигч тавдугаарр сарын 15-ны дотор нисэх тийзээ цахимаар худалдан авснаар уг хөнгөлөлтийг эдлэх юм байна.
Тус компани вебсайт болон утасны аппликейшнаар тийзийг 3 хувийн хямдралтайгаар худалдан авах боломжтой бөгөөд энэ удаагийн 5 хувийн урамшуулалд хамрагдсанаар шинээр “Скайпасс” хөтөлбөрт элссэн хэрэглэгч тийз худалдан авахдаа нийтдээ 8 хувийн хямдралыг эдлэх боломжийг зорчигчдод олгожээ.
Сонирхуулахад, тус компани 2025 оны "Airline Ratings" холбооноос оны шилдэг агаарын тээвэрлэгчээр шалгарсан юм. Энэхүү шагналыг аюулгүй ажиллагаа, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах байдал, шинэ агаарын хөлөг ашиглалт, хойшдын үйл ажиллагааны өргөжилт зэрэг олон талын үнэлгээг харгалзан олгодог байна. Энгийн ангиллын суудал хоорондын зай бусад агаарын тээвэрлэгчдийг бодвол илүү өргөн, нислэгийн үеэрх хоолны чанар сайн зэрэг нь зорчигчдод тааламжтай байдаг нислэгийн хоолны хувьд Солонгосын дотооддоо тариалсан шинэ жимс, ногоог ашиглан үйлдвэрлэдэг гэдгээрээ “Кореан Эйр”-ийн үйлчилгээ олны талархлыг хүлээсээр ирсэн билээ.
Холбоотой мэдээ