Иргэд: Засал номоо шинэ хуучрахаас өмнө хийлгэхийг зорьдог

Иргэд: Засал номоо шинэ хуучрахаас өмнө хийлгэхийг зорьдог

Иргэд: Засал номоо шинэ хуучрахаас өмнө хийлгэхийг зорьдог

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны сүсэгтнүүдийн хөлд дарагддаг.  Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг заалнаас гадна цахим сайтаар айлтгаж байгаа.

Тодруулбал, иргэд гандангийн сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.

Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлгэшээдэг. Энэ жилийн хувьд халдварт өвчин, цар тахлын тархалтаас шалтгаалж цахимаар засал номоо уншуулах сүсэгтнүүд нэмэгдсэн байна. Цахимаар уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэн гэсэн үг.

Жилийн засал номын хувьд 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насанд жил ордог тул жил орсны засалтай. Луу жилтнүүд цагаан жилийн засалтай. Үхэр, тахиа жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай.

Бич, бар жилтнүүдэд бага харш, гахай жилтнүүд буюу 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 насанд их харш жил тохиож байгаа учир ажил үйл алинд ч саад тотгор тулгарах эрсдэлтэйг анхаарч, засал номоо хийлгэх нь зүйтэйг зурхайчид хэлж буй.

Иргэдийн хэлж байгаагаар шинийн 1,2-нд ахмад буурлуудтайгаа золгож хотод байгаа тохиолдолд гандангийн хөл хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө заслаа хийлгэхээр ирдэг гэдгийг хэлж байлаа.

Одоо цагт заавал Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж засал номоо уншуулах шаардлагагүй болсон. Хийдийн цахим хуудаст хандаж, өөрийн төрсөн он, жил, хүйсээ тэмдэглэж ороод энэ жил ямар суудал дээр суусан, юуг цээрлэх ёстой төдийгүй ямар ном уншуулах нь хүртэл гарч ирж байгаа. Тэгэхлээр иргэд аль болох жилийн засал номоо өөрсдөө биечлэн ирэх боломжгүй тохиолдолд цахимаар хуралд даган баясч болно. Засал номоо шинийн 15-ны дотор хийлгэхийг хүмүүс илүүд үздэг. Тэр дундаа жил нь орж байгаа хүмүүс жил орсны засал буюу ажил үйлс нас бататгах засал номоо сайн хийлгэх ёстой гэдгийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтох хэлсэн юм.

Жилийн заслаа хийлгэхээс гадна 33-ны жил нь орж буй хүмүүс ном уншуулах шаардлагатай аж. Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай байна.

Сар шинийн өдрүүдэд Гандангийн касс хэвийн ажиллаж байгаа бөгөөд иргэд My.gandan.mn сайтад өөрийн овог нэр төрсөн он сараа бүртгүүлснээр хурал номоо цахимаар уншуулах боломжтой. Шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.190.246

Хүмүүс бусдад хамгийн муу муухай, адгийн юмс хүсдэг учраас ерөөл ба мэндчилгээ битгий хэлж бай! Үүнд хамаатнууд бас орно. Эхнэр нөхөр хоёр бие биедээ мөн үр удамдаа л хүмүүс хамгийн сайн сайхныг хүсдэг.

Avatar

ИРГЭН 6 цагийн өмнө 66.181.191.202

Эрээ цээргүй бизнес болгомооргүй л бн!!! Одоо сүм хийд лам хуврагауудаа эргэж нэг харахгүй бол чоно борооноор гэгчээр бичиг үсэг тайлагдаагүй орон шоронгоос гарсан, жолооч хийж байсан гээд зүсэн зүйлийн хүмүүс хэлтгий захтай дээл өмсөж эрх барьсан иргэд олон нийтийг хуурсаар харагдах нь эвгүй харагдах юмаа!!!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.191.254

төв гандан банк аятай тариффаар ном бичиж цаас өгөхөөс өөр хийсэн зүйлгүй суумааргүй байна. наад лам нараа шинийн нэгнээс эхлээд 15 хүртэл өдөр бүр тогтмол суулгаж иргэдэд үйлчлүүлж засал ном хийлгэмээр байна байна шүү. үгүй ядаж наад лам нартаа 1-15 хүртэл цалинжуулаад ч болтугай яс суулгаад ном уншуулаач. өглөө 10-16 цаг хүртэл суулгах хэрэгтэй шүү дээ. тэгэж чадахгүй бол төв гандан гандангийн тэргүүн гэж байгаад яадаг юм. лам нар хэтэрхий цахимжаад байна шүү.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.191.254

Төв гандан хийдээр орохоор ном уншиж иргэдийн засал номыг хийж иргэдэд үйлчилж байгаа нэг ч лам байдаггүй өнөөдөр ч бас байхгүй л байна. Арга буюу санждоржийн их хүрээ ороод нөгөө жил төрсөн он хийх засал бичсэн цаасыг нь аваад ерөнхий ч болтугай заслаа хийлгэмэр болж байгаа юм. авахаас тэдний хийдэд лам нар нь ажлаа хиймэр болоод байж байдаг нь төв гандантай харьцуулахад арай дээр юм даа.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.191.254

Гэвч иргэдэд анхааруулахад хяадын тагнуулч санждорж нь илчлэгдээд хятадаас орж ирэх санхүүжил нь зогссон юм уу яасан юм тэдний их хүрээ хийдийн лам нар болоод кассны бүдүүн гахай царайлсан тарган шар авгай бүр луйварчин болсон байна. Лам нь энэ ном тусдаа 15 к байдаг бусдыг нь сүжгээрээ өгчихгүй юу гэнээ. уншуулж дуусаад 15 к ыг нь танд өгөх үү касанд чинь өгөх үү гэсэн чинь надаа өгчихөө гэхээр нь өгчөөд тусд нь сүжгээрээ 20 к өгчөөд гарах гэтэл кассны авгай нь 15 к давхар нэхээд шившиг

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.191.254

санждоржийн их хүрээ хийд бүлэг луйварчид болсон байна лээ шүү. ер нь богдынхоо эсрэг монголын эсрэг ажиллаж эх орноосоо урвасан хулгай хятадын тагнуулчийг боёколох хэрэгтэй. сүсэгтнүүд ч бас бодлогтойгоор их хүрээ хийдээр үйлчлүүлэхээр болих хэрэгтэй. би лав дахиж хэзээ ч энэ новшийн хийдээр үйлчлүүлэхгүй. гэхдээ төв гандан зөв менежменттэй, иргэдэд хүртээмжтэй сонголттой үйлчилдэг болмоор байна. наад лам нараа шинийн нэгнээс эхэлж сүсэгтнүүдэд үйлчлүүлмээр байна. засал ном хийдэг болгомоор бн

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.191.254

Төв гандан тариффтай мөнгө хураахаас гадна ядаж шинийн хоёрноос эхлээд засал ном хийх лам нараа суулгаад ажлыг хийлгэх хэрэгтэй шүү дээ. сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэж завтай зайтай хүмүүс нь төлбөр мөнгөө төлөөд ламын урд сууж байгаад уншлага зан үйлээ хийлгээд явбал бас зүгээр шүү дээ. Зав зайлгүй хүмүүс нь бичүүлээд явдаг л юм байгаа биз. Би хятадын тагнуулч санждоржийн их хүрээд хийдээр үйлчлүүлмээргүй байвч тэнд авахаас шинийн нэгнээс эхлээд лам нар нь хийддээ суугаад ажлаа хийж байдаг.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.191.254

Төв гандан жоохон хурдан шуурхай, иргэдэд чиглэсэн зөв менежмент явуулмаар байна. Жишээлбэл санждоржийн их хүрээ хийд цагаан сар болохоос өмнө хүмүүсийн жил суудал болон тухайн жил хийлгэх засал номыг ерөнхий байдлаар бичсэн цаас хэвлээд бэлдчихсэн байдаг. Хүмүүс жилээ төрсөн оноо хэлээд 1000 төгрөг төлөөд аваад кассан дээр нь төлбөр төлөөд лам дээр очиж уншуулдаг. Төв ганданд тийм үйлчилгээ байхгүй, унших лам ч байхгүй банк шиг тарифф тогтоогоо мөнгө авдаг. уншиж байгаа эсэх нь мэдэгдэхгүй.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.176.197

Танайх сайн судлаачээ!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.176.197

My.gandan.mn зурхай шинэчлэгдээгүй байна лээ шүү. Хуучин оны зурхай байна лээ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.119.202

ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж