"Гэмтэл гарахгүй бол сар шинийн баяраар тог хязгаарлахгүй"

"Гэмтэл гарахгүй бол сар шинийн баяраар тог хязгаарлахгүй"

"Гэмтэл гарахгүй бол сар шинийн баяраар тог хязгаарлахгүй"

Сүүлийн саруудад тог цахилгааны хязгаарлалтыг нийслэлийн олон байршилд хийсэн. Сар шинийн баяраар хэрхэн хязгаарлалт хийх талаар "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-иас тодруулахад, "Нийслэл хотын хэмжээнд эрчим хүч хэвийн нийлүүлж байгаа бөгөөд гэнэтийн гэмтэл гарахгүй бол цагаан сарын баярын өдрүүдэд тог цахилгаан хязгаарлахгүй" гэдгийг хэллээ.

Эрчим хүчний системийн 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн оргил ачаалал 20.00 цагт 1529 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 68 МВт-аар өссөн, импорт 128 МВт-аар буурсан үзүүлэлттэй байна.
Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийдэг учраас "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй аж. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна.

May be an image of map and text

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.99

Зайл цааашаа гажиг хулгайч х***а манж адгийн түрүүний бөөс хог шаарууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж