Европын удирдагчид Киевт айлчилжээ

Европын удирдагчид Киевт айлчилжээ

Европын удирдагчид Киевт айлчилжээ

Украины ерөнхийлөгч Зеленский Даваа гаригт Европын удирдагчдыг хүлээн авч уулзав, Тус өдөр нь Оросын түрэмгийлэл эхэлсний гурван жилийн ойг тохиосон бөгөөд уулзалтад АНУ-ын төлөөлөгч оролцоогүй байна. Энэ нь ерөнхийлөгч Трамп болон Зеленскийн хооронд саяхан болсон маргаантай холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж буй. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зээг удирдагчид одоог хүртэл Оросын Украины эсрэг явуулж буй түрэмгийлэлд анхаарч байгаа гэдгээ илэрхийлж, ямар ч нөхцөл байдалд болгоомжтой хандах хэрэгтэй гэж уриалсан байна.

Эсрэгээрээ, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг асуудал дээр түргэн хандахыг эрмэлзэж буй нь Украин газар нутгаа алдах зэрэг үр дагаварт хөтөлнө гэж Европын удирдагчид буруутгаж байна.

Дональд Трампийн хувьд Украинтай ашигт малтмалын гэрээ байгуулж, энэ нь тус улсад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж үзэж буй. Гэхдээ уг гэрээг байгуулснаар Украинд батлан хамгаалах тусламж олгох эсэх дээр Трамп шийдвэр гаргаагүй байгаа нь хоёр орны удирдагчид маргахад хүргэсэн байдаг. Үүнээс өмнө Зеленский ижил төстэй саналд татгалзсан бөгөөд батлан хамгаалах дэмжлэг, тусламж хариуд нь авч чадахгүй гэж үзсэн учраас гэж тайлбарласан юм. Гэхдээ геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. АНУ-ын төлөөлөгчид Оросын талтай хэлэлцэж байх үед Укриан газар нутгийн нэгээхэн хэсгээ алдахгүй байх баталгаа хүсч байгаа юм. Нөгөөтэйгүүр тус улс АНУ-тай ээдрээтэй харилцаагаа үргэлжлүүлж, ашигт малтмалын гэрээний талаар хэлэлцэж буй.

Гэсэн хэдий ч Киевт айлчилсан Испанийн ерөнхий сайд Педро Санчес, Латвийн ерөнхийлөгч Эдгарс Ринкевич , Финландын ерөнхийлөгч Александр Стубб нар Эмманиуэль Макронтой ижил бодолтой байгаа гэдгээ Даваа гаригт илэрхийлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.99

Агуу орос орон шдэ. Оросуудын холбоот улссжд гэж хүчирхэг улсууд байгаа шдэ. Агуу оросууд мандан бадрана шдэ. Орос оронтой юм ярьж чадах улс байхгүй шдэ.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.182.44

Трамп Украиныг нэмж газар нутгаа алдахаас сэрэмжлүүлж байгаа юм л даа.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.21.111.218

Украйны нацистууд л улсаа сүйрүүлэх эхлэлийг тавьсан. В.Зеленский тэдний талд байснаараа ийм их төлөөсөнд хүрлээ. Цаашид нөхцөл байдал улам муудна гэдгийг ойлгох хэрэгтэй. Д.Трамп жижигрүүлж чадаж байна, зөв ш дээ

Avatar

зочин 2 цагийн өмнө 192.82.65.103

мэдрэлээ үзүүл оркоо

Avatar

Иргэн 3 цагийн өмнө 202.21.111.218

Эд нар бол Украйны анд нөхөд бус хямралыг улам гүнзгийрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдагыг В.Зеленский ойлгодоггүй нь харамсалтай юм даа. Тэд ч цагаа болоход үзүүлсэн тусламжийнхаа хариуд Украйны ямар нэгэн зүйлийг авахаа хэлэх өдөр ирнэ л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж