XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн шинийн 2-нд зүг, мөрөө хаашаа гаргах суудлын заслаа хийлгэх талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Уламжлалын дагуу шинэ жилийн шинийн 1-нд зүг мөрөө гаргадаг ч энэ жил 1 тасарсан тул шинийн 2-нд зүг мөрөө гаргаж байгаа билээ.
Эх сурвалж: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд
ХИЙ СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮС ШАР ӨНГИЙН ЭДЛЭЛ АВАХ, ХЭРҮҮЛ ХИЙХЭЭС ТАТГАЛЗ
Хий суудалд суусан хүмүүс шар өнгийн эдлэл авах, хэл ам хийх, хайнаг болон эргүү малын мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэнэ. Мод нахиалах, цэцэглэх үеэр хянуур байж, салхи, шуурга, газрын эзэн, гүйцний хорлолоос сэргийлээрэй. Хий суудал: Зүүн зүгт гараад "Ум базар падма мамаа бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацаж, зүүн урдаас ирнэ.
Хий:
- Эр: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
- Эм: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Уншуулах ном: Ширнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, Гурван гүрэм айлтга. Гонгор, Лхам тахиул.
ГАЛД СУУСАН БОЛ ХУРИМД ОЧИЖ, НАС БАРАГСДЫН ЯС БАРИХААС ЦЭЭРЛЭ
Галд суусан хүмүүс толгой, нүд, чих, хамрын өвчин, албингийн хорлолоос болгоомжлон зээрд морь, улаан өнгийн эд авахгүй байх. Хуримд очих, нас барагсдын яс барих, улаан эд гаргахыг цээрлэнэ үү. Мөн өвс ногоо шарлах үеэс болгоомжлох. Гал суудал: Зүүн урд зүг рүү гараад "Ум базар дагий ний базар еэ мамаа бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж, галаас гэмтэхгүй гэж гал гаргах буюу шүдэнз зурах, тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацаж, урдаас ирнэ.
Гал:
- Эр: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025
- Эм: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
Уншуулах ном: Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо, Лхам бурхан тахиул.
ШОРООНД СУУСАН ХҮМҮҮС ХАВРЫН ГУРВАН САР БОЛГООМЖТОЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ
Шороо суудалд суусан хүмүүс лусын хорлол, шарын, адын халдварт өвчнөөс болгоомжилж, үнэт эдлэл тэр дундаа шар өнгийн эд зүйлс, сав суулга авах, бэлэвсэн эмийн идээ, чоно идсэн мах, улаан махны бузар, газар шороо хөндөх, мод, чулуу ховхлох, үхээрийн бузрыг цээрлэнэ. Хаврын гурван сар ялангуяа газар гэсэх үеэр болгоомжтой байхыг анхааруулж байна. Шороо суудал: Баруун зүгт гараад "Ум бадма дагиний хум ма маа бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацаад баруун урдаас ирнэ.
Шороо
- Эр: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
- Эм: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
Уншуулах ном: Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саейнинбын доо, Алтангэрэл, Арвангурван сан уншуул, Газар усаа тахь.
МОД СУУДЛЫНХАН ГӨРӨӨСНИЙ МАХ ИДЭХ, ХУТГА МЭСЭЭР ОРОЛДОХЫГ ЦЭЭРЛЭ
Мод суудалд суусан дараах жилүүдэд төрсөн хүмүүс элэг, цөс, дэлүү, яр, хөлийн өвчнөөс сэргийлээрэй. Хөх өнгийн эд авах, ургаа мод таслах, газар хөндөх, гөрөөсний мах идэх, араатны арьс авах, хутга мэсээр оролдох зэргийг цээрлэж, лусын газрын эзний хорлолоос сэргийлэх хэрэгтэй. Мод суудал: Хойш гараад "Ум базар дагий ний хум мамаа бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншаад, модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацаад зүүн зүгээс ирнэ.
Мод
- Эр: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
- Эм: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Уншуулах ном: Гомбо, Очирваань тахиул, усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга.
ТӨМӨРТ СУУСАН БОЛ УУШГИ, ЗҮРХ, ГЭДЭСНИЙ ӨВЧНӨӨС БОЛГООМЖИЛ
Төмөр суудалд суусан хүмүүс төмөр эдлэл, хутга мэсний зүйл авахгүй байхыг анхаарч, уушги, зүрх, гэдэсний өвчнөөс болгоомжлох нь зүйтэй. Ариун бус идээ ундааг цээрлэнэ. Гол, ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Төмөр суудал: Баруун урд зүгт гарч "Ум радна дагий ний хум мамаа бизъяа суухаа" тарнийг уншиж, төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү тарни бичсэн цаас эсвэл шороо, цас цацаад баруунаас ирнэ.
Төмөр
- Эр: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
- Эм: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
Уншуулах ном: Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт, Ариун сан.
УУЛ СУУДЛЫНХАН УУЛ, ХАДАНД АВИРАХГҮЙ БАЙХЫГ АНХААР
Уул суудалд суусан хүмүүс үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, үрэвсэлт өвчнөөс сэргийлээрэй. Ан гөрөө хийх, бохир идээ ундаа хатаж, газар хөлдөх үед анхаарч, уул хаданд авирахгүй байж, газрын эзний хорлолоос болгоомжлоорой. Уул суудал: Баруун хойш гараад "Ум будда дагий ний хум мамаа бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацаад зүүн хойноос ирнэ.
Уул
- Эр: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
- Эм: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Уншуулах ном: Лхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу-доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул.
УСАНД СУУСАН ХҮМҮҮС ХАР, ШАР ӨНГИЙН ЭД ЗҮЙЛ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРЧ, ҮЕР УСНААС БОЛГООМЖИЛ
Ус суудалд суусан бол хар, шар өнгийн эд зүйл авахгүй байхыг анхаарч, бөөр, сав, гэдэс, үе мөчний өвчлөлөөс болгоомжлох хэрэгтэй. Мөн лус савдаг, үер усны аюулаас болгоомжилж, хур бороо элбэгших, гол мөрөн үерлэх үеэр хянуур болгоомжтой байхыг сануулж байна. Ус суудал: Зүүн зүгт гараад "Ум гарма дагий ний хум мамаа бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж, усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацаад хойноос ирнэ.
Ус
- Эр: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
- Эм: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025
Уншуулах ном: Лүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхамт тахиул, лусын балин өргө.
ОГТОРГУЙД СУУСАН БОЛ ТАРВАГАНЫ МАХ ИДЭХ, НОХОЙ АВАХ, ТЭЖЭЭХЭЭС ТАТГАЛЗ
Огторгуйд суусан бол сэтгэл гансрах, нойргүйдэх, хөл гар, толгойн өвчнөөс сэргийлээрэй. Мөн тарваганы мах идэх, нохой авах, тэжээх, хөх, шар өнгийн эд авах, ад тийрэн, гүйцийн хорлолоос сэргийлж, уул хаданд авирахаас болгоомжилж, газар хөдлөх үед болгоомжтой байхыг анхааруулж байна. Огторгуй суудал: Зүүн хойш гараад "Ум базар паг мо хум мамаа бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацаад баруун хойноос ирнэ.
Огторгуй
- Эр: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
- Эм: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
Уншуулах ном: Чойжоо, Шалши тахиул, Намхайнинбу-доо, Алтангэрэл, Арвангурван сан, Манал, Цэнд, Сундуй уншуул.
Монгол 2 цагийн өмнө 66.181.176.74
Юу цацах юм бэ? Нэг нь дутуу биччихээр бусад нь яг тэр чигээр нь алдаатай юм тараагаад байх юм.
UUr amisgalaaruych; 5 цагийн өмнө 132.194.13.93
[ OiRTOJ+ zytgeltengl ] – ##+; batalgaagyidees GJNr bainguin.
BALIAR + BOLOXOOS zailsxuix keni; 5 цагийн өмнө 132.194.13.93
1.blk NURSEr Stfcockcydsr, baaxan used @ ——-###||||, ( BELDSEEr USGIi XAVDAJ, ZYSCH, dogolj4c), irxdzyn. STridE, * * 110+ );
2. +white nursuur shinj xybuin; gar ariytgagch tylj, xagarch Xangamj bnginz, tsys garchtrbt;
————–GADNi VAKTSIN SAIDAATN, XYNIi XOOL IDEXGUI BAIX, CJNr BLR BOLGOJ glni xol nydt.