Л.Энх-Амгалан: Цаг алдаж шийдвэр гаргасандаа уучлал хүсье

Л.Энх-Амгалан: Цаг алдаж шийдвэр гаргасандаа уучлал хүсье

Л.Энх-Амгалан: Цаг алдаж шийдвэр гаргасандаа уучлал хүсье

Засгийн газрын хуралдаанаас сар шинийн баяраар амрах өдрийг сунгасантай холбогдуулж, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дараах тодруулгыг өглөө.


-Сар шинийн баяраар бүх нийтээр амрах өдрийг сунгахтай холбоотой асуудлыг нэлээн цаг алдаж шийдвэрлэлээ. Энэ талаар тайлбар өгөхгүй юу. Хугацааг тулгаж шийдвэрлэсэн нь ямар учиртай вэ?

-Энэ жилийн цагаан сар маань шинийн 1-гүй. Нийтээр тэмдэглэх баярын өдрийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар шинийн 1, 2, 3-н амралтын өдөр байна гээд заачихсан. Мөн шинийн 1-гүй учраас шинийн 2, 3,-н Бямба, Ням гаригт тохиож байгаа учраас Даваа гаригт ажил эхлэх нөхцөл үүссэн байсан. Иргэдээс цагаан сарын баяраар хоёрхон хоногт баяр тэмдэглэхэд амжихгүй гэх саналыг олноор гаргасан учраас бид олон хувилбарыг судалж үзлээ. Хөдөлмөрийн хуулиар баяр амралтын өдөр таарах юм бол хөдөлгөдөг эрх нь Засгийн газарт байсан, энэ эрх байхгүй болсон. Шинийн 1, 2, 3-нд заавал амрах ёстой ш дээ гэсэн хуулийн логик байна гэдэг дээр тайлбар авахаар Улсын дээд шүүхэд хандсан. Энэн дээр цаг алсан тал бий.

Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр хагас, бүтэн сайн буюу шинийн 2, 3-ндаа шинэлээд нэгдэх, хоёр дахь, гурав дахь өдрийг амралтын өдөрт шилжүүлээд Пүрэв гаригаас ажил эхэлнэ.

Энэ бол төрийн байгуллагуудад хамаатай. Хувийн хэвшлүүдийг бид ажилтнуудаа нэгдэх, хоёр дахь, гурав дахь өдөр амраагаач ээ гэж уриалж байгаа.

Тэгэхдээ төр энэн дээр зохицуулалт хийж байгаа, 2025 ондоо багтааж амарсан өдрүүдээ аль нэг сарын хагас сайнд шилжүүлж, нөхөх боломжтой байхаар шийдвэрлэлээ.

Яагаад гэвэл Засгийн газар өөрөө амралтын өдрийг нэмэх хасах, шилжүүлэх эрхгүй болсон. Засгийн газрын өнөөдөр гаргаж байгаа тогтоол бол төсвийн ерөнхийлөн захирагч нарт ийм зохицуулалт хийгээч ээ,  энэнээс өөр үр дагавар багатай хуулийн шийдэл байхгүй гэж үзэж байгаа.

Тэгэхээр хагас  сайн, бүтэн, нэгдэх, хоёрдахь, гурав дахь өдөр амарна.  Дөрөв дэх өдөр ажлын өдөр байна гэдэг нэг мөр ойлголттой болох ёстой.

-Анхнаасаа энэ зохицуулалтыг хийх боломж байсан юм биш үү?

-Энэ асуудал дээр би уучлал гуйх ёстой. Цагаан сараа тэмдэглэхэд урьдчилж төлөвлөх ёстой. Цаг алдсан тал бий. Яагаад цаг алдсан бэ гэхээр сарын өмнө би энэ асуудлаар тодорхой мэдээлэл хийж, наадам, цагаан сараар урт амардаг хуулийн төсөл өргөн барина. Тийм учраас хаврын чуулган завсарлахаас урьтаж, шийдвэрлэж чадах юм бол бид нар энэ жилээс эхлээд цагаан сар хагас, бүтэн сайнд тохисон ч нэгдэх, хоёрдахь өдрөө амрах эрх зүйн орчин нээгдэнэ гэдэг тайлбар би хийж байсан. Гэхдээ хууль батлагдаж амжаагүй, намрын чуулган тарсан учраас.

Хаврын чуулган эхлэхээр ирэх жилийн цагаан сар, энэ жилийн наадам амралтын өдөр таарах, шинийн 1-нгүй, шинийн 2-нгүй, шинийн 3-нгүй, битүүнгүй жилүүд тохиовол ажлын өдөр лүү шилжүүлдэг зохицуулалттай болъё гэдэг шийдвэр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарч байна.

-Улсын дээд шүүхэд та хэзээ хандсан юм бэ. Тайлбар нь Засгийн газрын гаргасан тогтоолоорс өөрөөр гарвал яах вэ гэдэг нэг асуудал байна?

-Улсын дээд шүүхэд тайлбараа явуулаач ээ гээд хоёрдугаар сарын 20-нд хүсэлт гаргасан. Улсын дээд шүүх өнөөдөр болтол хариу өгөөгүй байна. Цагаан сар дөхсөн,  иргэдээс хүсэлт гарсан тул хүсэлтийг нь хүндэтгэж үзэх ёстой, тийм учраас  дээрх шийдвэр гаргалаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-26 202.131.234.123

огцор эсүүл хоолойгоо хэрчиж нүгэлээ наманчилж үз.

Avatar

Нэргүй 2025-02-26 203.23.49.49

Христүүд Монголын уламжлал юм болгоныг устгах гэж оролдож байна

Avatar

Батый 2025-02-26 43.228.130.85

5 хоногийн амралт шийдэж чадахгүй байж 50 жилийн төлөвлөгөө хийнэ гэж бүлтрээд байдаг. Хөгийн МАНгасууд.

Avatar

Нэргүй 2025-02-26 202.70.43.34

Манай Ард түмэн гэж хэцүү хүмүүс шүү нээрэ, санаанд таарах юм нэг ч байхгүй.тэгээд өөрсдөө мөрөөрөө зөв сайхан азжаргалтай амьдрах орчин бүтээгээд бий болгод амьдарч чадахгүй мөртлөө бусдын хйиснийг зад амаар шүүмжилж будаа болгоно. яана даа хөөрхийс

Avatar

зочин 2025-02-26 106.255.245.226

Монгол ёс заншлаа уншиж судлаачээ. Гэр бүл хөгжлийн сайд шүү дээ Гэр бүлийн уламжлал, соёл, заншил, ах дүү, хөгшчүүлээ хүндлэх мэндлэх ёс, шашинаа дээдлэх, номоо уншуулах МОНГОЛ ХҮН БИЗ ДЭЭ СОЁЛ ЗАНШЛАА СУДАЛ СУДАЛ СУДАЛ УНШ УНШ УНШ ДАГАЖ МӨРД

Avatar

Нэргүй 2025-02-26 208.127.232.110

Манайх шиг ингэж жил бүх хайш яаш тэмдэглэдэг улсад хулиндаа хэрэв ийм өдөр таарвал ингэнэ, ингэвэл гээд тооцчих хэрэгтэй ш дээ. Анхнаасаа л хоёр алхаад л бүдрэх хууль хийхээр тэгж байгаа юм. Хэдэн л хувилбар байгаа ш дээ тэрийг л хэн ч уншсан тухай нөхцөлдөө хараад ойлгочих тийм юм хий л дээ. Эндээс л хэн нь хэн бэ гэдэг нь харагдаад байгаам даа манай хэд.

Avatar

Зочин 2025-02-26 76.32.124.88

энэ одоо эргүү бас зөнөөд бна уу

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.182.89

сарын эхний 3өдөр тэмлэглэнэ. нөхөж амраад байхдаа яахав дээ. ямар ядарч үхтэл ажиллах гурван хоног биш. 2 дахьд ажилдаа.

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.187.248

Бүтэн жилийн өмнө шийдвэрээ гаргаж бай. Хөрөнгө оруулагч маш завгүй гадаад хүнийг урьчихаад хэдэн өдөр ажлыг нь алдуулаад хэнтэй ч уулзаж чадахгүй, яам төрийн байгууллагын түшмэд нь хавтгай баяр хийгээд, холоос ирсэн бизнесменүүдийг хоосон буцаагаад байвал монгол улсын нэр хүнд ямар байхав. Арай ч дээ. Хоёрхон өдрийн өмнө зарлаад хүний, өөрийн татвар төлөгчдийн ажлыг үрээд байна

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.180.97

УДШ гаргасан шийдвэр дээр тайлбар хийх байх Хуулийг бичсэнээр нь ойлож шийдвэрээ гаргах ёстой. Бас л шүүх рүүгээ хялайсаар байна даа. Бүх асуудлыг тэр дундаа ард иргэдтэй холбоотой эмзэг асуудал бүрийг улс төржүүлэх юм даа… Болибол яаасан юм вэ….

Avatar

Олон жил гишүүн 2025-02-26 202.179.24.185

МАН СОНГОСОН МАЛНУУД

Avatar

Нэргүй 2025-02-26 103.212.163.219

зүгээр зайлбал таарна

Avatar

Bold o 2025-02-26 116.120.126.36

Манай Монголд бүх юм нь эсрэг юм аа..
Бусад орны календарь 1жилийн өмнө хэвлэлтээс гарахдаа тэр жилийн амралтын өдрүүдийг улаанаар тэмдэглэж хэвлэсэн байдаг учраас албан газар, хувь хүмүүс ирэх жилийн
амралт, ажилаа шинэ он гараад л төлөвлөх боломжтой байдаг даа…

Avatar

мягмарт ажилдаа орох юм бнаа 2025-02-26 66.181.182.89

сар шинийн эхний гурван өдөр өргөн золголттой. харин төгс буянтаар гурван өдрөөс чинь нэг өдөр хасагчихлаа, төр яаж ч чадсангүй чадуулчлаа сорри ха ха ха гэнээ. 👻🤡🤡

Avatar

Нэргүй 2025-02-26 103.57.92.133

Ажил хийлгээчээ наад архичн хүүрнүүдээ төр төмөр нүүр үзүүлэх ёстой байтал хэл амнаас айгаад бүүр 5 хоног идэж уугаад хэвтэцгээ гэх шиг яанадаа лойцон төртэй ард иргэдийн хийморгүй царайгнэн

Avatar

Нэргүй 2025-02-26 203.23.49.49

Ажил хийсэн дүр үзүүлээд золглтондоо явна даа

Avatar

Нэргүй 2025-02-26 202.21.109.40

бүтээмжгүй байж юун ч амрах, амраах дуртай юм…

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.182.44

морь уяж,шүгдэн шүтэхээс хэтрэхгүй гар,боловсрол ш.у сайд яаж хийж байсан юм бол.

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.182.89

ү х зөрчөөд шашнаа дээр гаргачихлаа. больчээч

Avatar

Нэргүй 2025-02-26 45.117.35.11

хүний эрхийн гажуудлаа ингэж авч үзээч

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.161.10

Энэ бол төрийн байгуллагуудад хамаатай. Хувийн хэвшлүүдийг бид ажилтнуудаа нэгдэх, хоёр дахь, гурав дахь өдөр амраагаач ээ гэж уриалж байгаа. гэнэ хаха.

Avatar

Зочин 2025-02-26 139.5.217.77

Баяр багадаад байгаа юм байх даа.Цагаан сар малчдын баяр байсныг хавтгайруулаад өчнөөн олон хоног ажлаа алдаад баярлаад байдаг.Баярлаж ханахгүй.Хүмүүс юмаа базаагаад бэлдчихээд байхад ийм шийдвэр гаргаж байдаг Засгийн газар ч гэсэн дээ….

Avatar

Нэргүй 2025-02-26 203.23.49.49

Өмхий христ тонил

Avatar

Нэргүй 2025-02-26 85.12.7.125

Энэ гөлөг Монгол улс 1 өдөр ажиллахгүй амрахад хичнээн төгрөг алддагийг мэддэг болов уу? 78,451,372 ам.доллар буюу 272 тэрбум төгрөг алддаг юм. 3 өдөр амрахад Монгол улс 818 тэрбум төгрөг бүтээх байсан боломжоо алдана. Ийм алдагдалд оруулчихаад ичихгүй зүгээр л уучлалт гуйгаад өнгөрөх юм уу? Тэнэг мал юм даа.

Avatar

Нэргүй 2025-02-26 203.23.49.49

Худлаа бүү чалч

Avatar

Нэргүй 2025-02-26 85.12.7.125

АНУ жилд 6 өдөр амардаг, харин Монгол жилд 16 өдөр амардаг. Бидний амралт үнэхээр ихдээд байгаа нь үнэн. 3-р сарын 5-нд яаралтай эмчид үзүүлэх, мэс засал хийлгэх хүмүүс 3-р сарын 10-ыг хүлээж чадах уу?

Avatar

Нэргүй 2025-02-26 38.42.106.107

Үгүй л дээ. 12. Харин амрах ажиллах нь өөрийн дур

Avatar

Нэргүй 2025-02-26 203.23.49.49

Үгүй дээ Төрсөн өдөр,гэр бүлийн баяр гэх мэтээр нийт 26 хоногоос дээш амралтын өдөр байдаг

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.182.44

Энх-амгалан гуай манайд ирж бууз хийлгээрэй.Иым хөлдүү хөшүүн хойрго байж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-02-26 85.12.7.164

Энэ бүр мэдрэл нь муудаад, зөнөчихжээ. Хариуцлага хүлээлгэж, огцруулах ёстой. Өчнөөн хүмүүс олон сарын өмнөөс сургалт, семинар, ажил төрлөө төлөвлөж байхад ТЭНЭГ чинь улс даяар нь ажилгүй болгочих юм.

Avatar

Нэргүй 2025-02-26 202.126.91.106

Huuhduudiin amralt shiidej chadadgui uls doo

Avatar

я 2025-02-26 203.217.139.240

Нэг жилийн өмнө л цагаан сар хэдийд болох нь мэдэгдэж байсан шүү дээ. Юмыг цагийг нь тулгаж шийддэг нь манай төр засгийнхны ажлаа хийж байгаа чадвартай шууд холбоотой. Аливаа юмны олон гарц хувилбаруудыг үндэслэн хуулиа зөв гаргачихаж чаддаггүй үе үеийн УИХ-ын гишүүд гэсэн мануухайнууд байна аа. Энх-Амгалан үнэхээр хэрэг алгаа…. Боловсролын сайд байхдаа ч, одоо ч гэсэн… 21-р зууны сумын сургуулиуд нь 20-р зууныхтай адил гал түлээд л.. хурдан морины уралдаан ч.. үнэхээр дотор муухай оргиж бна

Avatar

АРЧААГҮЙ 2025-02-26 202.131.248.198

ХЭДХЭН ХОНОГОО ХАРЖ ТӨЛӨВЛӨЖ ЧАДАХГҮЙ САЙД АЛСЫН ХАРААТАЙ БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.171.98

Юун төр, хувь гээд хуваагаад байгаа юм бэ. Төрийн байгууллагын ажилтнууд цагаан сар хийгээд хувийн байгууллагын ажилтнууд цагаан сар хийдэггүй юм уу шийдвэр гаргаж байгаа бол нийт иргэдийн хэмжээндээ шийдвэрээ гаргаачээ. Ажилдаа явсан байсан чинь төрд ажилдаг хүн нь амарч байна аа золголт хийх гээд ирсийн нтр гэхийн му, болиочээ. Ямар төлөвлөлт байхгүй.

Avatar

монгол малчин 2025-02-26 139.5.216.101

Үндэсний баярыг чухалчлан сурталчлах, нэр хүндийг нь өндөрт өргөн хүүхэд багачууддаа түүхэн талаас нь тайлбарлан ойлгуулах ажил их хиймээр юм дандаа, дуу хуур нэг ч түүхэн тайлбар хийдэггүй байх нь өөрсдөө мэдлэг нимгэн …… эсхүл багачуудад мэдүүлэхийг хүсэхгүй юу ……

Avatar

Нэргүй 2025-02-26 45.117.35.11

Eэвэн сар шүү дээ

Avatar

Нэргүй 2025-02-26 202.126.89.125

Баярлалаа.Сайхан битүүрч сайхан шинэлээрэй..

Avatar

Нэргүй 2025-02-26 192.82.92.204

Долоохон хоногийн ажлаа урьдчилж төлөвлөж чадахгүй байж "Алсын хараа 2050" гээд 30 жилийн дараах алсыг харж чадах уу, яагаад ийм арчаагүй дорой байж, сошиолоор ажлаа чиглүүлж байдаг юм бэ, сонин арчаагүй юмаа???

Avatar

Нэргүй 2025-02-26 202.21.96.212

Арчаагүй юм бэ, ирэх долоон хоног яах шийдвэрээ эртхэн гаргаж чадахгүй, юун Алсын Хараа 2040 он бэ. Арай дэндүү арчаагүй юм.

Avatar

Зочин 2025-02-26 66.181.160.106

заваарсан жонхуу хийлээ дээ. Ард түмэн хуулиа дагаад зохицуулаад болох байсан шүү дээ. Ингэж ард түмнээ доромжилдгоо боль.Ахмадынхаа тэтгэврийг олигтойхон нэмчихгүй байж, улам туйлдуулж байгаа юм бишүү. цагаан сарын хоног сунгалаа гээд ахмадууд л дарамтанд орно.Ядарч туйлдаа хүрэх нь дээ.

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.181.210

тэгээд шинэ йн 1'ний 1 өдрийг шилжүүлээд л бодоо ш дээ. хар ухаанаар бодоход.

Avatar

Нэргүй 2025-02-26 45.117.35.11

харвард төгссөг хүн хар ухаантайбайх уу⁷

Avatar

Нэргүй 2025-02-26 59.153.113.172

SADAR VANXANDI80955877BOOW XXNO ANUSDAAD

Avatar

Нэргүй 2025-02-26 202.126.91.151

Энэ нэг гөлийсөн н**ш.Ард иргэдийг доромжилж л байвал бах нь ханана.МСС тэй Ухаа худагтай нь оролдоогүй бол тоохгүй л дээ.Энэ төлөөллүүдмйн нь засгаас гаргах хэрэгтэй

Avatar

zochin 2025-02-26 202.179.18.241

ene odoo zasgiin gazraasaa tureeleed l poprood bh ym aa

Avatar

Иргэн 2025-02-26 202.21.111.218

Анхнаас нь ийм зохицуулалтыг ажлаа хийх хүрээндээ чимээгүй л арга хэмжээ авч болох л байсан. Чиний реклам нь ихдээд байнаа. Ер нь одоо болсон байхаа

Avatar

Zochin 2025-02-26 202.72.245.206

3 sariin 5 emchid uzuulech edtoi ?, uuniig yaach ve ? , bie muu !!

Avatar

d 2025-02-26 66.181.181.53

Эмнэлэгтэйгээ ярь л даа. Эсхүл бас Засгийн газраас шийдвэр гаргуулах гээд байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2025-02-26 139.5.216.54

Ээ засаг төр минь биднийгээ харж үзэж олон хоног амраах нь ээ гэх үү ? Мөн их гийгүүлвээ нохой долоо….

Avatar

Зочин 2025-02-26 202.126.89.35

Засгийн газарт хууль өөрчлөх эрх байгаа юм уу? УИХ-ын бүрэн эрхэд халдаж боломгүй? Бүгдээрээ хууль хэрэгжүүлдэг, хууль жигд үйлчилдэг болмоор

Avatar

Нэргүй 2025-02-26 103.212.119.41

Тийм шүү, ЗГ хуулийн заалтыг өөрөөр тайлбарлаад хэрэгжүүлэхгүй болдгийг л харлаа.

Avatar

Зочин 2025-02-26 202.126.90.248

ЯМАР ЯДАРГААТАЙ ЮМ БЭ НЭГ БОЛ ЦӨӨН ХОНОГ АМРААХ НЬ. ГЭЭЛ НЭГ БОЛ ОЛОН ХОНОГ АИРААЖ ЯАДГИЙН ГЭЭЛ БАЙХЫН ЯАЦОРСОН БУЗРУУД ВЭ

Avatar

Нэргүй 2025-02-26 202.55.188.120

Гурав дарь өдөр ажил эхлэх байсан юм. Юун удаа амардаг юм. Монгол ёс заншлаар бол шинийн 3-нд идээ битүүлгээ хуураадаг юм.

Avatar

Зочин 2025-02-26 202.179.18.227

Л.Энх-Амгалан 5 өдөр дараалан архидан согтуурах, улмаар гэмт хэрэг зөрчил нэмэгдэх боломжийн олголоо. Хэдийнээс баярын амралт хагас, бүтэн сайнд давхцлаа гээд дараагийн өдрүүдэд нөхөж тооцдоггүй шүү дээ. Ер нь амралтын өдрүүд цөөдөөгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-02-26 128.77.93.68

Бусад улс орнуудтай харьцуулаад үз дээ өөрөө ! Монгол харин ч амралт багатай шүү

Avatar

Нэргүй 2025-02-26 202.21.96.212

Битгий солиор. Цаагуур чинь өдөр шөнөгүй ажиллаж байгаа зөндөө Монголчууд байгаа. Амармаар л байгаа шд, худ поп юм бэ та нар.

Avatar

** 2025-02-26 202.9.46.74

MCS-ийн тавиул, Xятад царайтай хулгайч, ар халхын нутгаас тонил, дундад иргэн улсын дотор газартаа очиж ясаа 50.

Avatar

Нэргүй 2025-02-26 202.55.188.120

энэ ч гайгүй ээ. НИТХ-ын дарга залууг харвал ухаан алдаж унана.

Avatar

ХУУЛЬЧ 2025-02-26 202.9.46.188

ХУУЛИА ЭХНЭЭС НЬ ЭРГЭН ХАРЖ ШИЙДЭХ БАЙЖ ДЭЭ .,,,,ЦАГ БАЙХГҮЙ ,,,,,ШҮҮХ ЗАСАГЛАЛ ТАЙЛБАР ГАРГАСАН ХОЙНО ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ШҮҮХДЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ БОЛЖ ДЭЭ.,,,,,,,АМЬДРАЛ БАЯН ГЭЖ ЭНЭ ДЭЭ.,,,,,,,

Avatar

Нэргүй 2025-02-26 202.70.43.34

гоё

Avatar

Нэргүй 2025-02-26 202.70.43.34

Монгол нээрээ гоё улс шүү …

Avatar

зочин 2025-02-26 103.212.118.82

ЗҮГЭЭРЭЭ ЗҮГЭЭР САЙДАА. ТАЙЛБАРЫГ ОЙЛГОЛОО. ЦААШИД ХУУЛЬДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЧИХАА.
АМАР. МАРГААН ҮҮСЭХҮЙ.

Avatar

Нэргүй 2025-02-26 51.158.61.236

Чингисийн төрсөн өдөр гэсэн нэг хийсвэр баяр, Мартын 8 гэсэн хүүхнүүдийн архиддаг баяр, Эх үрсийн баяр гэсэн соц үед амардаггүй байсан хүүхдийн баяр, Бурхан багшийн их дүйчин өдөр, Төрийн далбайны өдөр 7 сарын 10 гэсэн өдрүүдэд амардагаа болимоор байна. . Цагаан сараа харин Битүүнд амраадаг болгое.

Avatar

Нэргүй 2025-02-26 128.77.93.68

Хахаха наад баярууд чинь байх ёстой ! Архиддаг баяр гэнүү битгий өөртэйгөө адилхан юм бодож бай

Avatar

Нэргүй 2025-02-26 59.153.115.194

Мартын 8-ны баяр гэдгийн яг үнэн үүх нь бол 1857.03.08-ны өдөр Нью-Йорк хотын гудамжинд я н х а н. хүүхнүүд жагссан өдөр шүү дээ!! Тавьсан шаардлага нь: үйлчлүүлэгч усан цэргүүд цалин буугаагүй гээд хөлсөө төлөхгүй байна, цалинг нь цагт өгч бай гэжээ!! Дараа нь энэ өдрийг коммунист эмэгтэй Клара Цеткин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгох санаачилга гаргаж, коммунист орнуудад тэмдэглэдэг болсон!!!

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.179.235

Худалч, хулгайч сайд, улсын их.дээд сургуулийн луйвардуулсан газрыг эргүүлж авна гэсэн, яасан бэ чи? Жанжин молиго. ИЧИГ ЧИГ, ЕЕ ЕЙ БӨӨВӨӨ БӨБӨӨ, МУУХАЙ ДЭГДИЙХЭЙ

Avatar

зочин 2025-02-26 202.179.18.135

Цагаан сараар 5, наадмаар 5, 1- сарын 1, 6-р сарын 1-нд амраад, бусад баяр тэмдэглэлт өдрүүдээр амардаггүй больё. Харин цагаан сар, Наадам Бямба, Ням гаригт таарвал ажлын өдөрт шилжүүлэд түүнийг нь аль нэг Бямба, ням гаригт нөхөж ажилладаг зохицуулалт хийх саналтай байна. Монголчууд амрах биш ажиллах хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2025-02-26 128.77.93.68

Монголчууд амрахгүй ажиллаад хөгжөөд байгаа юм хаана байна ?
Харин ч амарж байж дотооддоо хөрөнгө оруулалт их хийдэг юм байгаа биздээ!

Avatar

Зочин 2025-02-26 139.5.217.235

Анхнаасаа төлөвлөж чаддаггүйн балаг. Соёлтой царай гаргаж уучлал гуйж ч байх шиг. Манай төрийн ажил савлагаатай байдгийн тод жишээ дээ. Сэтгэл дутсан, бас ажлаа мэддэггүй царай нь энэ. Юун иргэдээ бодох. Цаанаа сонгуулиа л тооцож байгаа ухаантай. Энэ шийдвэр нэг их гийгүүлчихсэн юм ч биш. Анх ярьж байснаа мартчихсан тууж явна даа. Ийм царайтай засаг байна даа…

Avatar

Нэргүй 2025-02-26 202.70.38.50

Хөөрхий сайд юу ч мэдэхгүй түмэн олны дотор орж ажилаа хий

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.171.28

chinii uuchlalaar bid nar yahin hool avj idhimu

Avatar

Нэргүй 2025-02-26 59.153.115.194

Уучлалтыг гуйдаг болохоос биш хүсдэг юм биш!! Гуйсны зоргоор уучилж ч магадгүй, үгүй ч байж магадгүй!! Харин хүснэ гэдэг бол уучлал гуйж байгаа хүний дур хүсэл төдий юм, уучлахгүй бол болино л биз гэсэн маягтай?!!!

Avatar

Нэргүй 2025-02-26 139.5.219.182

3 sarin 8ni amraltiiG TSUTSLAAD tsagaan sar naadmaaraa l amrii busdiin heregui guyuj bna tehuu

Avatar

Zochin 2025-02-26 202.21.111.170

Ажлаа хийж чадахгүй байна. Огцор. Одоо төрийн байгууллагад дуртай өдрөө амрах, ажиллах шийдвэр гаргаж иргэдийг чирэгдүүлнэ. Ямар ч бодлогогүй, гаргасан шийдьэртэй тууштай биш цахим мэдээллийн аясаар ганхаж байдаг ЗГ-тай боллоо, монгол улс.

Avatar

Нэргүй 2025-02-26 45.117.34.122

"хуулийн логик" wtf is that?!

Avatar

Нэргүй 2025-02-26 202.126.92.75

ogtsor

Avatar

Зочин 2025-02-26 124.158.122.38

Анхны шийдвэр дээрээ л бат зогсооч дээ. Амарлаа гээд улс орон юу хожих юм бэ? Цагаан сараар амралт бага наадмаар харин зун олон хоног амраах хэрэгтэй

Avatar

Зочин1 2025-02-26 64.119.31.218

Амрахгүй байлаа гээд улс орон нь юу хожих бэ?

Avatar

Нэргүй 2025-02-26 128.77.93.68

Амрахгүй байлаа гээд энэ улс хөгжөөд байгаа юм алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж