"Гаригуудын парад" буюу Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван, Сугар, Далайн ван, Буд, Санчир гаригууд нэг дор богино хугацаанд харагдах өдрүүд энэ долоо хоногт тохиож байна. Энэхүү ховор үзэгдэл 2040 оныг хүртэл дахин тохиохгүй. Од эрхэс сонирхогчид энэ долоо хоногийн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригуудад нар жаргасны дараа нэг дор олон гаригийг олж харах боломжтой.
Ангараг, Сугар, Бархасбадь, Буд гэсэн дөрвөн гаригийг энэ үед энгийн нүдээр шууд харах боломжтой. Харин Санчир гаригийг харахад бага зэрэг хэцүү байх бол Тэнгэрийн ван, Далайн ван гаригуудыг харахын тулд дуран шаардлагатай. Тэнгэр цэлмэг байх тусмаа бүх долоон гаригийг харах боломжтой. Гэсэн ч энэ нь маш богино хугацаанд үргэлжилнэ.
Санчир, Буд гаригуудыг нар жаргаснаас хойших хэдхэн минутад л олж харах боломжтой. Харин Сугар, Бархасбадь, Ангараг гарагийг илүү удаан хугацаанд тодорхой харах боломжтой. Эдгээр нь тод өнгөтэй тул хамгийн хялбар анзаарагдана.
Аль болох олон гариг олж харъя гэвэл тэнгэрийн хаяа тод харагддаг, гэрлийн бохирдол багатай газар луу явах хэрэгтэй. Гэрэлтэй газраас гэнэт харанхуйд гарвал хүний нүд амар дасахгүй. Гаригуудыг харахад ч энэ зарчим үйлчилнэ. Анхны удаагийн харалтаар амжилт олохгүй байж магадгүй бөгөөд нүд бүрэн дастал хагас цаг орчим хугацаа шаардагдана. Энэ хугацаанд гар утсаа харахаас зайлсхийх хэрэгтэйг судлаачид зөвлөж байна.
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.248.226
zug chigiin todorhoi bicheed ugvul harah husel baigaa yumsan