Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.02.26/ танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-1072 хувьцааны ногдол ашгаа бэлнээр авах хүсэлтэй 481.809 иргэн байна. Харин 22.242 Хуримтлалын сан буюу иргэнийхээ хадгаламжийн дансанд, 1267 иргэн Хөгжлийн сан эсвэл түгржрэл, агаарын бохирдлыг бууруулахад ногдол ашгийнхаа тодорхой хэсгийг хандивлах санал өгсөн байна. Бид судалгааны дүнг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүлээлгэж өгч, хувьцаа зарсан болон хувьцаагүй хүний тоог шинэчилж авахад Хуримтлалын санг сонгосон 22.242 хүнээс 20.303 хүн, хандив сонгосон 1267 хүнээс 1127 хүн хянагдаж, эцсийн байдлаар санал асуулгад оролцжээ.
Иргэд 1072 хувьцааны санал асуулгад оролцоогүй бол цагаан сарын өмнө 100 төгрөгийг данс руу нь олгоно. Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэх, хандивлах хүсэлтэй иргэд рүү зөвшөөрч байгаа эсэхийг баталгаажуулах мессеж явуулна.
Бид цаашид хандлагаа өөрчлөх ёстой. Эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдолд зарцуулж, хувь нэмрээ оруулах боломжтой. Үүнийг хэвшүүлэх эхний санал асуулга амжилттай боллоо. Өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлах сонголтыг хийсэн. Цаашдаа Үндэсний баялгийн сангийн хуульд тодорхой өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Хуримтлалын сангийн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна. Хэрвээ та хүүхдийн мөнгө, бусад халамжаа Хуримтлалын сан руу шилжүүлье гэвэл бодлогын хүү тооцогдож, хадгалж болдог болно. Цагаан сарын өмнө ажлын хэсэг ажиллаж, иргэдэд сонголтуудыг өгч байгаа юм. Төлбөрийн карт, хадгаламжийн дэвтэр, виртуал дансны сонголтыг иргэд сонгож болно. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, ирэх дөрөвдүгээр сард дараагийн ногдол ашгийг тараана.
УХААХУДАГТАЙ ХОЛБООТОЙ УИХ-Д ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬЖ, ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордыг ашиглах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, УИХ-д танилцуулахаар болж байна. Ажлын хэсгийн хүрээнд байгуулагдсан цагаас олон асуудлыг судаллаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Үйлдвэр, худалдааны сайд "Энержи Ресурс" компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, "Энержи ресурс" компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл болжээ.
Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгой орд газар тэр дундаа "Энержи ресурс" компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулсан байхад энэ ордын талаар гэрээ хийж, хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй. Тэгээд ч энэ үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд энэ асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгож байжээ. Мөн энэ асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг УИХ-аас Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн байхад энэ бүх процессыг зөрчиж, шийдвэр гаргасан байна.
Тэгэхээр УИХ-ын 2007 оны тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна. Тэр байтугай зарим нэг шалгах ёстой нөхцөл байдлууд тодорч байна.
Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөртөө авсан байж болзошгүй асуудал. Өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Тавантолгойн орд газрын Ухаахудагтай холбоотой УИХ-д Засгийн газраас тогтоолын төсөл өргөн барьж, хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. "Энержи ресурс" компанитай байгуулсан гэх гэрээний хувь нь Монголын төрд байхгүй байна. Архиваас хайгаад олдохгүй байна. Энэ гэрээг ярихыг хүсдэггүй хэсэг бүлэг хүмүүс байна. Улсад учруулсан хохирол гэж авч үзвэл эрүүгийн хэрэг үүснэ. Энд төрийн албан тушаалтнуудын буруутай үйлдэл, алдааны тухай ярьж байна. Хувийн өмч, хөрөнгө оруулсан компанийн талаар ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй. Ямар хэмжээний ашиг олж, татвар төлсөн, буцаан олголт хийсэн талаар ерөнхий мэдээллийг тодруулсан. Хувийн аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал биш. Өөрсдийн эрх мэдлээ ашиглаж, урвуулсан тодорхой асуудлаас үүдсэн асуудал.
Нэргүй 2 цагийн өмнө 203.91.115.50
Нээх их ноогдол ашиг өөрсдөөсөө өгч байгаа юм шиг заан тугалахын дайтаа дуншиж дуншиж 1.5 кг ааруулын үнэ доолоолгож эхлэв үү бууцааж авч санд хийгээд нөхдүүд хусах арга сэдэж бна энэ уруу татаад яриад бгаа нөхрөөс эхлээд төрд сангаар дамжуулж улс цөлөмсөн хулгайч өчнөөн бна бүү давар
иргэн 2 цагийн өмнө 66.181.179.42
Сайд, дарга, гишүүдэд 100000 төгрөг юу юм бэ, үдийн будаанд нь ч хүрэхгүй, ард түмэнд бол мөнгө, ядаж л цахилгааны нэмэгдсэн төлбөрөө төлнө. Амьдрал ийм л байна, та нар хөрсөн дээрээ бууж ирээд шийдвэр гэргэж байл даа, мөнхийн сансарт байна гэж юу байх вэ?
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.141
бүр нэг мулгуу! Ард иргэд нь боловсролтой болохгүй бол мулгуучууд толгой дээр чинь эргэлдсээр дэлхийн шившиг улс хэвээр л байна шүү дээ!!
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.114.117
Хулгайнар залдих нь ээ.
Нэргүй 4 цагийн өмнө 203.169.48.150
Тэр хөгжлийн сангаасаа өөрсдөө аваад зарцуулна биздээ. Худлаа хүмүүсийг хошиглуулж байгаад ахиухан цохихнээ.
zochin 4 цагийн өмнө 202.72.243.182
LUIVARCHID HUDLAA SHOWDCHIH YMAA. TA NART ETT MUNGU TUI CH HEREGGYI. TA NAR AVILGAL TENDERIIN GARIIN USGEEREE ASAR IH TERBUMIIN MUNGU AVCH BAIGAA.
Зочин 4 цагийн өмнө 202.55.188.39
Баян хүмүүс аргагүй шдээ Тэдэнд хумсыг чинээ жаахан юмыг авбал онигоо болох байлгүй дээ. Хулгайн аргаар авилгал аргаар баяжсан хүмүүс шүү дээ та нар. Ард иргэдийг наад аяндаа нэгтгэх гэсний хэрэггүй шүү. Ард иргэд чинь яаруухан амьдарч байгаа болохоор авахаас аргагүй байдалтай байна.
УИХ гишүүд мөн адил ногдол ашгаа Хөгжлийн санд хандивла. 4 цагийн өмнө 124.158.126.227
Өмч хувьчлал нэрээр төрийн өмч, эд хөрөнгийг мэдэлдээ авч баяжсан, ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй этгээдийн хөрөнгийг хураах эсхүл өндөр татвар төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ.
Нэргүй 4 цагийн өмнө 43.228.130.118
Ухаа худагийн лицензийг хураа! MCS Үхсэн ацны баялаг бүтээгч вэ? Дандаа авилгал, луйвар, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж /insider/ өдий зэрэгт хүрсэн шүү
Зочин 4 цагийн өмнө 66.181.190.150
Зөв ш тээ. Эрдэнэтийн 49 тэй л адилхан. УИХ аар оруулж шийдвэрлүүлээгүй. Одоо өөрийнх нь өмч мэт аашилж бна шүү.
Новшнууд 5 цагийн өмнө 15.235.216.113
Данх үнэхээр шоучин шүү. Энэ нүдэнд үзэгдэхгүй мөнгө 126 хулгайчууд авсан аваагүй ямарч ялгаа байхгүй. Харин данх түүнийг шоу болгож ард түмнийхээ тархийг угаах арга хэрэгсэл болгож байна.
ааа 5 цагийн өмнө 119.40.100.68
ямар их мөнгө хандивлаж байнаа бусад орлого нь тэгээд амьдралд нь хүрэоцдэг л байгаа даа
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.162.95
heden tugrug bolood
өөө 5 цагийн өмнө 210.148.94.144
Хаха их юмаараа гийгүүлж дээ.