"Газрын хууль орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2025.02.26-нд нийтлэгдсэн

"Газрын хууль орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байна"

"Газрын хууль орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байна"

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч агентлаг холбогдох яам, газруудтай хамтран Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр газрын асуудал тулгамдсан асуудал болсон, тиймээс хууль, эрх зүйн хувьд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг албаныхан онцолсон юм. Тухайлбал, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргааны 20-30 хувийг газрын маргаан эзэлж байгаа аж. Мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт ирсэн өргөдөл, гомдлын мөн 20-30 хувийг газартай холбоотой гомдол эзэлж байгаа гэдгийг ЗГХХГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз хэлэв. Тэрбээр, газрын тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш 23 жил өнгөрсөн байна.

Тус хууль одоогийн цаг үеийн хэрэгцээ шаардлагыг зохицуулж чадахгүй байна.

Ингэснээр төрийн байгууллага, иргэн, ААН-ийн хооронд маргаан чирэгдэл үүсч байна гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар газрын асуудлыг салбар хуулиудаар 11 төрлийн 360 орчим субьект газар олгох шийдвэрийг гаргаж, газрын төлөвлөлт, бүртгэл зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. Ингэхдээ салбар хоорондын уялдаагүй, хуулийг нэгдсэн байдлаар ашигладаггүй байдал нь иргэдэд чирэгдэл учруулж байна гэж үзэж байгаа аж. Тиймээс уг хэлэлцүүлгээр газрын асуудалд ямар асуудал үүсч байна, ямар гарц шийдэл хэрэгтэй байгааг холбогдох албаныхан хэлэлцэж өөрчлөлт хийх эсэхийг шийднэ” гэлээ.

Мөн нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын хүрээнд газар олголтыг зогсоогоод байгаа.  Шинээр газар олголтыг сэргээе гэсэн санал иргэдийн зүгээс их ирж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж