Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч агентлаг холбогдох яам, газруудтай хамтран Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр газрын асуудал тулгамдсан асуудал болсон, тиймээс хууль, эрх зүйн хувьд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг албаныхан онцолсон юм. Тухайлбал, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргааны 20-30 хувийг газрын маргаан эзэлж байгаа аж. Мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт ирсэн өргөдөл, гомдлын мөн 20-30 хувийг газартай холбоотой гомдол эзэлж байгаа гэдгийг ЗГХХГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз хэлэв. Тэрбээр, газрын тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш 23 жил өнгөрсөн байна.
Тус хууль одоогийн цаг үеийн хэрэгцээ шаардлагыг зохицуулж чадахгүй байна.
Ингэснээр төрийн байгууллага, иргэн, ААН-ийн хооронд маргаан чирэгдэл үүсч байна гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар газрын асуудлыг салбар хуулиудаар 11 төрлийн 360 орчим субьект газар олгох шийдвэрийг гаргаж, газрын төлөвлөлт, бүртгэл зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. Ингэхдээ салбар хоорондын уялдаагүй, хуулийг нэгдсэн байдлаар ашигладаггүй байдал нь иргэдэд чирэгдэл учруулж байна гэж үзэж байгаа аж. Тиймээс уг хэлэлцүүлгээр газрын асуудалд ямар асуудал үүсч байна, ямар гарц шийдэл хэрэгтэй байгааг холбогдох албаныхан хэлэлцэж өөрчлөлт хийх эсэхийг шийднэ” гэлээ.
Мөн нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын хүрээнд газар олголтыг зогсоогоод байгаа. Шинээр газар олголтыг сэргээе гэсэн санал иргэдийн зүгээс их ирж байгаа ажээ.
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.115.194
2002 оны Газрын тухай хуулийг мэргэжлийн хуульчид биш, газар зохион байгуулах мэргэжлийн хүмүүс боловсруулсан тул хууль зүйн ноцтой алдаатай заалтууд оруулсан, тэр нь бүр хэвшмэл ойлголт болтлоо "сорвижоод" эдгэчихсэн яваа шүү! Жишээ нь: Өмчлөх эрх гэдэг нь эзэмших эрх+ашигдах эрх+захиран зарцуулах эрх= Өмчлөх эрх гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг!! Эхний эрх нь дараагийн эрх дотроо багтаж байдаг, ө.х. хойшлох тусмаа эрхийн хүрээ нь өргөн байдаг. Гэтэл гадаадын иргэнд ашиглах эрх өгчихсөн!!
Санал 4 цагийн өмнө 202.9.46.69
Богд уулаа хүртэл зарсан гарууд. Буруугаа хууль руу чихнэ. Газрын наймаачдын тавиулууд.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.99
Ямар их х***а манж пиздагууд нам төрд бн битүү эзлжээ.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.99
Ямар их пиздагууд нам төрд бн битүү эзлжээ.
ЗОЧИН 4 цагийн өмнө 66.181.161.3
МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫГ ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭНГҮҮД ЗАРААД ИДЭЭД БАЙГАА Ш ДЭЭ.