Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай дахин асуудалд орооцолдов

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай дахин асуудалд орооцолдов

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай дахин асуудалд орооцолдов

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кён Хи улс төрийн зуучлагч гэх Мён Тэ Кюнтэй утсаар ярьсан нь задарч, дахин маргаан дэгдээв. Тодруулбал, Ким, Мён нарын ярианы бичлэгийг Даваа гаригийн орой орон нутгийн "SisaIN" хэвлэл нийтэлжээ.

Дуудлагын үеэр тэд 2022 оны парламентын нөхөн сонгуулиар эрх баригч намаас нэр дэвшигчдийг хэрхэн сонгосон талаар ярилцсан байна. Бичлэг сонсвол Ким Кён Хи "Сонгогдсон ерөнхийлөгч сая утсаар ярихдаа намайг нэрийг нь хэлэх хэрэггүй гэсэн. Зүгээр л дамжуулаарай гэсэн" гэжээ. Мөн нэр дэвшүүлэх үйл явцыг зарим гишүүн эсэргүүцэж байгаа ч бүх зүйл сайхан болно гэж Мён Тэ Кюныг тайвшруулж байжээ.

Утасны дуудлага 2022 оны тавдугаар сарын 9-нд буюу Юн Сук Ёл ерөнхийлөгчөөр тангараг өргөхөөс нэг өдрийн өмнө болсон гэж таамаглаж байна. Маргааш нь болсон тангараг өргөх ёслолд Мён оролцсон. Эхлээд Юн Сук Ёл, Мён Тэ Кюн нар утсаар яриад, түүнээс 40 минутын дараа Ким Кён Хи, Мён Тэ Кюн нар нэр дэвшигчдийн талаар ярилцсан гэж үзэж байна.

Өмнөд Кёнсан мужийн Чанвон хотод амьдардаг, өөрийгөө улс төрийн зуучлагч гэж нэрлэсэн Мён нь Ардын хүч намын гишүүн асан Ким Ён Суныг 2022 оны парламентын нөхөн сонгуульд нэр дэвшихэд нь тусалж, 90 сая орчим вон авсан хэрэгт буруутгагдсан. Мён, Ким Ён Сун нарыг улс төрийн санхүүжилтийн хууль зөрчсөн хэргээр өнгөрсөн арванхоёрдугаар сард ялласан юм. Гэвч утасны яриа задарсан нь энэ хэргийг улам хүндрүүлэх магадлалтай болов. Учир нь төрийн албан хаагчид, тэр дундаа ерөнхийлөгч сонгуульд оролцох нь хууль бус үйлдэл.

"Dior" цүнхний хэрэг нь намжаад удаагүй байсан Ким Кён Хи ийнхүү дахин асуудалд орооцолдсоноор Юн Сук Ёлын импичментийн асуудал улам хүндрэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2025-02-26 116.46.97.86

Mongoliin shuuh zasaglal er ni buh zuil ni hudal huurmag uls oron ni suirch bhd taivan baigaad bh ard irged uneheer aimshigtai yum Solongos ard irged bol bugd tevchihgui zugeer dor ni unagaj buh uchriig nariin shuuj neg negeer ni shorond yavuulj bn Shudarga uhaantai ardchilal gedeg yu bdg gedgiig haruulsan shudarga shuuh shudarga ulsuud shuu

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.191.162

нөхрийнхөө улс төрийн ажиллагаанд нь их оролцдог авгай бололтой Энхбаярын авгай Цолмон шиг

Avatar

Зочин 2025-02-26 202.55.188.106

Солонгосын авилгалтай тэмцэх газрын даргыг Монголд томилолтоор ажууллах юм бол манай шоронд ордоггүй хэд бүгд явна даа

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.161.194

Золиг, лүд шиг амьд бус хачин төрхтэй хүн юм.

Avatar

Зочин 2025-02-26 202.126.89.50

энэ ширээний хүүхэн авгай байгаагүй бол нөгөөх нь ерөнхийлөгч болохгүй байсан юм байна лээ дээ

Avatar

Нэргүй 2025-02-26 202.9.40.57

Монгол улмын тэргүүн хатагтайгэж шулам юу хйидэг юм бол

Avatar

Нэргүй 2025-02-26 202.21.109.28

со нар монголд иргэншвэл манай аваргууд шо д шууд явна

Avatar

зочин 2025-02-26 103.212.118.82

Ер нь хаа газрын авгай нараас хамаг хэрэг манддаг даа. Манай ч ялгаагүй.

Avatar

Нэргүй 2025-02-26 103.57.94.197

Манайханы авгай нартай адил юм байна өө

Avatar

Нэргүй 2025-02-26 139.5.219.182

ene chutgur s****m avgai nuhruu baidald hiij hanahgui yumaa sdaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж