1072 ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

1072 ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

1072 ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашгийн хоёр дахь хэсгийг өнөөдөр /2025.02.26/-өөс шилжүүлж эхэлжээ. Иргэдийн данс руу гүйлгээ хийгдэж эхэлсэн бөгөөд Баасан гаригт багтаж бүх иргэний данс руу шилжүүлэг хийгдэнэ гэв. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд нийт 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн.

Энэ удаа татвар хасагдаад 1072 хувьцаатай нэг иргэнд 100.009 төгрөг орох юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэдэд 120 мянган төгрөг олгосон. 135 мянган төгрөгөөс ХХОАТ  суутгаад 120 мянган төгрөг шилжүүлсэн юм. Үлдсэн ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг өнөөдөр олгож эхлэв. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авна.

Харин ирэх дөрөвдүгээр сард  93 мянган төгрөгийг хуваарилахаар болжээ. Эдгээр нь татварын дараах, таны дансанд шилжин орох дүн юм. Нэгж хувьцаанд 326.4 төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Ногдол ашгийн нийт дүн 3.9 их наяд төгрөг. Үүний нэг их наяд төгрөгийг иргэдэд тараан,үлдсэн 2.9их наяд төгрөгийг "ЭТТ"-н толгой компани болох "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлнэ.

1072 хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү ярилцлагаас унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Dating v 2025-02-26 203.91.115.37

orogui humuus haana Hannah ve

Avatar

Nn 2025-02-26 66.181.161.183

orogvee yagaad ym bol

Avatar

Нэргүй 2025-02-26 202.126.89.71

ороогүй ш дээ.

Avatar

👿 2025-02-26 202.126.89.88

hoglorson hog taanar nisej vheech heniig doromjlood bgaan 69 myga ogoj entar ix huwitai mongchin minii mongo mongoo awii jinhen mongiin good Ali eswel vhetsgee

Avatar

👿 2025-02-26 202.126.89.88

z**l

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.160.81

awdag dans ruu hiij bgaa yum bolow uu manai nohor bid 2iinh ordoggui

Avatar

Т Баттулга 2025-02-26 139.5.216.169

данстай юмаа өмнө нь авч байсан одоо болтол ордоггүй ээ

Avatar

Нэргүй 2025-02-26 202.9.46.203

Хүсэлт илгээх хэрэггүй дансанд орно гэсэн яасан бэ?

Avatar

Oogii 2025-02-26 202.9.46.57

69000 yach zuragt xorgogch avax uu , ?

Avatar

Anar 2025-02-26 192.42.116.173

Хэн чамайг зурагт хөргөгч ав гээд байгаа юм. Ажлаа олигтой хийгээч. Арчаагүй!

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж