ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг цагаатгах тогтоолыг баталгаажуулжээ

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг цагаатгах тогтоолыг баталгаажуулжээ

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг цагаатгах тогтоолыг баталгаажуулжээ

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ХУРАЛ ЗАВСАРЛАВ

НЭМЭЛТ:

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү:

-Цар тахлын үед хил гааль хаалттай байсан учраас хуучин аппаратыг УОК-ын дарга, Шадар сайд асан Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, компанийн эзэн Бархүү нар хоорондоо тохиролцож, ХӨСҮТ-д ийм аппарат олж өгөх тухай ярьсан юм билээ. Би тэр үед мэдээгүй. Тэгээд над дээр ирсэн. Хүлээн авагчийн хувьд бэлэглэлийн аппарат өгөх гэж байгаа учраас татгалзах боломжгүй. Хүний амь насыг аврах чухал аппарат байсан.

ХӨСҮТ-ИЙН ДАРГА АСАН Д.НЯМХҮҮД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 19-нд Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүх хуралдаан прокурор ар гэрийн гачигдалтай гэх шалтгаанаар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшилсон байдаг. Энэ дагуу шүүх хуралдааныг яг одоо үргэлжлүүлж байна.

Эргэн сануулахад, Прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 -т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт:

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гавьяат эмч 2 цагийн өмнө 76.154.159.82

Ерөнхийлөгч өө, одоо энэ эмчид гавьяат эмч цолоо өгнө үү..хэтэрхий хэлмэгдүүлэлт боллоо. Сарантуяа элчин болох ёс зүй байна уу

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.113.26

Сараа авгайг сайн шалгамаар юм. Хамгийн их идсэн уусан хүн бх магадлалтай.

Avatar

Зочин 5 цагийн өмнө 76.220.74.140

Монголын шүүх хэрэг шийдэж чадахаа больчихсон юмаа. Яагаад цаг алдаад удаад байдаг юм бэ. Хэрэг хийсэн бол яллаад хийгээгүй бол хийгээгүйг нь тогтоогоод цагаатгаад дээ. Энэ удаад байгаа асуудал бол авилгатай холбоотой л гэж бодож байна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.184.70

Шүүхийн шийдвэрийг шүүгчид бус улс төрчид гаргадаг болохоор уддаг л даа !

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 203.91.115.52

Нямхүү эмчийн дүртэй луйварчин МАН гатан ээж дүрд ордог Саран авгай 2 бас өөр 2 хачин авгайгаар дэмий балай юм яриулж иргэдийн тархи угаалгаж тэр 2 авгай нь гавьяат Нямхүү Саран 2 төрөөс төрсөн тэрбумтан болсон гэж сошилд олон хүн бичсэн байсан даа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.184.70

Шүүх ингэж хувь хүмүүс нэг нь нөгөөгөөсөө өшөө хонзон авах хэрэгсэл болж болохгүй ш дээ !

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.113.172

ANUSDI80955877

Avatar

ИРГЭН 7 цагийн өмнө 122.201.23.226

Ковидоор далимдуулж хамгийн их баяжсан хүн бол яах аргагүй Нямхүү эмч, Саран ижий хэмээх Сарангэрэл нар шүү дээ. Ийм учраас хөрөнгийг нь хурааж, таслан шийтгэх нь үнэнд нийцнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж