Трамп өөрийнхөө шийдвэрийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2025.02.26-нд нийтлэгдсэн

Трамп өөрийнхөө шийдвэрийг шүүмжлэв

Трамп өөрийнхөө шийдвэрийг шүүмжлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2020 онд байгуулсан АНУ-Мексик-Канадын хэлэлцээрийг шударга бус, санхүүгийн дарамттай хэлэлцээр гэж нэрлэв. Трамп өөрийн гараар уг гэрээнд гарын үсэг зурж байсан боловч эцэст нь өмнөх шийдвэрээ шүүмжлэн буруушаасан нь энэ юм.

Түүний шинэ зарлигийн дагуу ирэх долоо хоногоос Канад, Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар болсон билээ. Энэ нь 2020 онд байгуулсан хэлэлцээрийн нөлөөллийг бууруулна.

Тэрбээр "АНУ-тай ийм ашигтай гэрээ байгуулчихсан байхад хэн тэднийг буруутгах билээ дээ. Бүх л зүйл дээр, таны төсөөлж болох юм бүхэн дээр тэд давуу тал хүртсэн. Тэр гэрээнүүдийн заримыг нь харлаа, өнгөрсөн шөнө уншиж үзлээ. Хэн ийм юм дээр гарын үсэг зурдаг байна аа л гэж хэлэхээр байна. Тийм учраас тарифын шийдвэр хэрэгжих болно. Бид маш их газар нутгийг бүрдүүлэх болно. Бидний хүсч буй зүйл бол харилцан ашигтай байдал" гэв.

Трамп 2020 онд АНУ-Мексик-Канадын хэлэлцээрийг "Бидний хийж байсан хамгийн шилдэг хэлэлцээр" гэж сайшааж байв. Мөн энэхүү хэлэлцээрээр Билл Клинтоны үед байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг орлууллаа гэж байжээ. Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг Трамп "хар дарсан зүүд", "хамгийн муу хэлэлцээр" гэх зэргээр егөөдсөн байдаг.

Тухайн үед АНУ-Мексик-Канадын хэлэлцээрийг Трамп магтаж байсан ч шүүмжлэгсэд бас байсан. Тухайлбал, Жо Байдены эдийн засгийн зөвлөх Жаред Бернштейн энэхүү хэлэлцээрийг "Ерөнхийдөө сайжруулсан зүйл мөн. Гэхдээ төгс бол биш. Ялангуяа Трампийн батлаад байгаа шиг тийм сүйдтэй зүйл биш. Яг үнэндээ худалдааны урсгалд тийм айхавтар ялгаа гарахгүй" гэж байв.

Трамп энэ удаад тарифыг кампанит ажлынхаа салшгүй хэсэг болгосон. Гэвч мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар тарифын тухай шийдвэрүүд нь америкчуудад сөргөөр нөлөөлөх аж. Трамп Даваа гаригт мэдэгдэл хийхдээ "Тариф өдөр бүр америкчуудад сөргөөр нөлөөлнө гэж байхгүй. Харин ч манай улсад маш тустай. Манай улс удахгүй дахин асар баян болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: HUFF POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж