АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2020 онд байгуулсан АНУ-Мексик-Канадын хэлэлцээрийг шударга бус, санхүүгийн дарамттай хэлэлцээр гэж нэрлэв. Трамп өөрийн гараар уг гэрээнд гарын үсэг зурж байсан боловч эцэст нь өмнөх шийдвэрээ шүүмжлэн буруушаасан нь энэ юм.
Түүний шинэ зарлигийн дагуу ирэх долоо хоногоос Канад, Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар болсон билээ. Энэ нь 2020 онд байгуулсан хэлэлцээрийн нөлөөллийг бууруулна.
Тэрбээр "АНУ-тай ийм ашигтай гэрээ байгуулчихсан байхад хэн тэднийг буруутгах билээ дээ. Бүх л зүйл дээр, таны төсөөлж болох юм бүхэн дээр тэд давуу тал хүртсэн. Тэр гэрээнүүдийн заримыг нь харлаа, өнгөрсөн шөнө уншиж үзлээ. Хэн ийм юм дээр гарын үсэг зурдаг байна аа л гэж хэлэхээр байна. Тийм учраас тарифын шийдвэр хэрэгжих болно. Бид маш их газар нутгийг бүрдүүлэх болно. Бидний хүсч буй зүйл бол харилцан ашигтай байдал" гэв.
Трамп 2020 онд АНУ-Мексик-Канадын хэлэлцээрийг "Бидний хийж байсан хамгийн шилдэг хэлэлцээр" гэж сайшааж байв. Мөн энэхүү хэлэлцээрээр Билл Клинтоны үед байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг орлууллаа гэж байжээ. Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг Трамп "хар дарсан зүүд", "хамгийн муу хэлэлцээр" гэх зэргээр егөөдсөн байдаг.
Тухайн үед АНУ-Мексик-Канадын хэлэлцээрийг Трамп магтаж байсан ч шүүмжлэгсэд бас байсан. Тухайлбал, Жо Байдены эдийн засгийн зөвлөх Жаред Бернштейн энэхүү хэлэлцээрийг "Ерөнхийдөө сайжруулсан зүйл мөн. Гэхдээ төгс бол биш. Ялангуяа Трампийн батлаад байгаа шиг тийм сүйдтэй зүйл биш. Яг үнэндээ худалдааны урсгалд тийм айхавтар ялгаа гарахгүй" гэж байв.
Трамп энэ удаад тарифыг кампанит ажлынхаа салшгүй хэсэг болгосон. Гэвч мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар тарифын тухай шийдвэрүүд нь америкчуудад сөргөөр нөлөөлөх аж. Трамп Даваа гаригт мэдэгдэл хийхдээ "Тариф өдөр бүр америкчуудад сөргөөр нөлөөлнө гэж байхгүй. Харин ч манай улсад маш тустай. Манай улс удахгүй дахин асар баян болно" гэжээ.
Нэргүй 2025-02-26 103.57.93.191
ИМПИЧМИНТ УДАХГҮЙДЭЭ ЭНЭ ЗӨНӨГИЙН АСУУДЛААР
Нэргүй 2025-02-26 202.9.40.160
Зөнөчихсөн хүүр шүү
Нэргүй 2025-02-26 139.5.217.158
ene sdaa udku husagdah bhoo
Нэргүй 2025-02-26 51.158.61.236
Трамп бол бүтэхгүй гар гэж Трамп хэлжээ
Нэргүй 2025-02-26 202.126.90.34
Ёстой Гоё хэлсэн,,,,чи шүү,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
Нэргүй 2025-02-26 66.181.191.81
самраад эхэлчихлээ шүү, сүйтгэж өгч байна
Нэргүй 2025-02-26 84.241.198.70
Манйуст бoл ялгаа үгүй дээ
Del 2025-02-26 202.55.188.118
трамп хэлэлцээр хийж чаддаг хүн
Б 2025-02-26 202.131.225.197
царь бсда энэ зөнөгийн хажууд арай ханатай шаааааадаг гар юм биш үү?
Нэргүй 2025-02-26 74.96.147.59
Зөнөг өвгөн явахгүй ээ Америка шүү дээ
Зочин 2025-02-26 59.153.115.220
Ийм амьтан ардчилсан сонгуулиар сонгогдчихсон байгаам даа..
Ардчилал төгс биш юм байна
Zochin 2025-02-26 124.158.109.176
Zonogolj bgaa ym baih daa. Erguu ch ym shig
ЗОЧИН 2025-02-26 66.181.182.65
МЭДРЭЛ
Нэргүй 2025-02-26 66.181.184.70
Трампын удирдлага дор АНУ агшин зуур Оросын хараат орон болох нь толорхрй боллоо . 1991онд Горбачёв ЗХУ ыг сөнөөсөн шиг 2025 онд Трамп АНУ-г сөнөөх тавиланта й юм байжээ !
Нэргүй 2025-02-26 166.196.114.67
Тун ч магадгүй….