НЭМЭЛТ:
Улсын яллагч нар шүүгдэгчдээс асуулт асууж байна.
Яллагч:
-Танай хэлтэс ямар үндэслэлээр тухайн захирамжлалын баримт бичгийн төслийг боловсруулж, эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулж байна вэ. Хотын даргын ярьж буй эрх шилжүүлсэн захирамжийн баримт бичгийн төслийг танай хэлтсээс хуульд заасны дагуу боловсруулж, тухайн албан тушаалтнуудын саналыг аваад байгаа юм бэ?
НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Мишээлт:
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн чиг үүргийн нэг нь улс, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх үүрэг байдаг. Хуулийн хэлтэс хууль эрх зүйн асуудлаа, манай хэлтэс салбар дундын асуудлаас гадна хөрөнгө оруулалтыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд эрх шилжиж орж ирсэн албан бичиг манай хэлтэст цохогдож, би ахлах мэргэжилтэндээ цохох үүргийг өгч гарсан процесс байгаа. Надад тагнуулын байгууллагаас ирсэн бичгийг зөв бурууг дүгнэх эрхгүй. Манай хэлтэс дээр захирамжийн төсөл нь боловсруулагдаж, сайдаас тушаал шилжүүлж, манай газраас холбогдох албан тушаалтнууд тойрч, нийслэлийн Засаг дарга батламжилдаг процесс.
НОГООН АВТОБУСНЫ ХУРАЛ 3 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр/2025.02.26/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр хэргийн яллах дүгнэлтийг танилцуулсан бол өнөөдөр шүүгдэгчдийн мэдүүлгээр үргэлжилнэ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
- АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
- Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
- Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
- Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
ЗОЧИН 34 минутын өмнө 66.181.189.50
ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ НОТЛОГДОЖ Л БАЙГАА БОЛ ХУЛГАЙЧ НАРЫГ БАЙДАГ ГАЗАРТ НЬ БАЙЛГАЖ
АЙЛЫН ЖОРЛОН МУУ УС ,ГУДАМЖНЫ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛЖ ХООЛ,ЦАХИЛГААН БУСАД БҮХ ХЭРЭГЛЭЭГ НЬ ТӨЛҮҮЛЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ.
ААН ТИЙН ХУУЛЬ БУСААР ОЛСОН БҮХ ОРЛОГЫГ ХУРААХАА Л МАРТАВ АА…
Зочин 5 цагийн өмнө 103.212.118.21
ямар нэгэн ноцтой хэрэг шийдвэр заавал баяртай давхацдаг нь цаанаа л нэг чоно борооноор гэдгийг санагдуулдаг
Зочин 5 цагийн өмнө 59.153.115.220
Мэдээж шинэ автобус л байсан байж таараа .Харин чанар нь сайн муу нь өөр асуудал .,.
Яаг шудрагаар шүүвэл худлаа шуугиан дэгдээж ажил самарсан улс төрчид л буруудах байх
Нэргүй 7 цагийн өмнө 59.153.113.172
BOOWN XOXOJ TAWIYYLN ANUSDI80955877VANXANDI TSAGAAR
зочин 7 цагийн өмнө 66.181.166.196
Яаж ч бодсон энэ цавчаанд Сүхбаатар гэхээсээ Сумьяабазар нь илүү оролцоотой баймаар, Сумьяабазар яагаад сугарч үлдээд байгааг ойлгодоггүй
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.184.70
Зодуулахаасаа айгаад бүгдээрээ Сумьяабазарыг сул явуулчаад сууцгааж бна доо !