Могой жилийн Цагаан сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохионо. Тиймээс гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хуулийн дагуу амрахаар байгаа юм. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Сар шинийн баяраар бүх нийтээрээ 10 хоног амардаг байх төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд наадам, Цагаан сарын амралтын талаар танилцуулсан. Монголчууд есөн баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай. Шинийн 1, 2, 3-нд амардаг, Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-15-нд амардаг. Иргэдээс олон санал гарч байгаа учраас шинийн 1, 2, 3 болон наадмын хуулиар амрах өдөр бямба, ням гаригт таарсан тохиолдолд энэ өдрүүдийг нөхөж амраадаг болгох зохицуулалт хийхийг Засгийн газраас чиглэл өглөө. Мөн өвлийн ид хүйтэнд иргэдээ зайнаас ажиллуулдаг болгох, үүнийг хүүхдийн өвлийн амралттай уялдуулах зэрэг шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг өгсөн. Засгийн газрын тогтоол гараагүй. Зөвхөн үүрэг, чиглэл л өгсөн. Тэгэхээр энэ жилийн Цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног л амарна. Өөрөөр хэлбэл, бямба, ням, даваа гаригт амраад, мягмар гарагт ажил эхэлнэ.Хөдөлмөрийн болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хуульд өөрчлөлт орох учраас Засгийн газраас зөвшөөрөл өгвөл УИХ-д өргөн бариад, баталсны дараа энэ зохицуулалт эхэлнэ гэсэн үг. УИХ хаврын чуулганаар үүнийг баталбал ирэх наадам болон Сар шинийн баяраар энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл Цагаан сар бямба, нямд таарвал 4-6 хоног, наадмын өдрүүдэд таарвал найм хоног амрах зохицуулалттай болно гэсэн үг. Мөн Цагаан сарын битүүнийг амралтын өдөр болгох санал гаргасан” гэж мэдэгдэж байв. Гэтэл уг мэдэгдлээс хойш сар шинийн баяраар хуулийн дагуу хоёр л өдөр амарна гэж тэрбээр дахин мэдэгдсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа юм. Тиймээс Ньюс.мн сайт энэ удаагийн “VS” буландаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн сар шинийн өдрүүдэд хэд хоног амрах талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
Л.Энх-Амгалан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
“Хөдөлмөрийн хуульд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3-ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно.Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна” хэмээн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлсэн юм.
Л.Энх-Амгалан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Засгийн газрын хуралдаанаар 11-11 төвд ирсэн санал гомдлыг үндэслэн цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулахыг асуудлыг авч хэлэлцэхээр болсон. Тодруулбал, энэ удаад шинийн нэгэн тасарсан тул зөвхөн шинийн 2, 3-ны бямба, ням гарагт бүх нийтээр амарч, 4-нөөс ажил цуглахаар болсон.Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй тул ийнхүү Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Яамнаас сар шинийн баяраар таван хоног амрах саналыг гаргаад байна. Эцсийн шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар гаргана" гэх тайлбар өгсөн юм.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.181.116
Хуула өрчилж, цаган сараар 3 хоног амран гээ.
Зочин 5 цагийн өмнө 59.153.114.252
энэ нэг эргүү ухна чинь бүүр толгой эргүүлж орхилоо зүгээр л Даваа Мягмар гаригуудад амарна амрахгүй гэдгээ хэлчихээч дээ шинийн нэгэн байхгүй энэ тэр гээд байхаар бас зурхайч болчихсон юмуу энэ муусайн хулгайч нар цагаа тулвал орхимж нөмрөөд мацаг бариад ч сууж чадна
уншигч 6 цагийн өмнө 122.201.31.156
өчигдрийн мэдээллийг өнөөдөр тавиад байх юм