Сар шинийн баяр хаяанд ирж иргэд өөрсдийнхөө хэмжээнд бэлдсээр. Жилдээ ганц тохиох баяраараа айл бүр сар шинийн баяраа өргөн дэлгэр, цэвэр цэмцгэр тэмдэглэхийг дор бүрнээ хичээдэг. Гэвч завгүй харвасан сум шиг өнгөрөх хоног өдрүүдэд гэртээ цэвэрлэгээ хийж амжихгүй байх нь элбэг. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд гэр цэвэрлэх үйлчилгээ эрхэлдэг компани, хувь хүн нэмэгджээ.
ГЭР ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮНЭ БАЯР ДӨХСӨН ЭНЭ ҮЕД МКВ ҮНЭ 4500- 7000 ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДСЭН
Орон сууцуудын хувьд мкв-аасаа шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй болдог байна. Тухайлбал, сар шинийн өдрүүд дөхсөн энэ үед үнэ нь нэлээд нэмэгдэж, зарим компанийн цаг дууссан байгаа аж. “Home” гэр цэвэрлэгээ, үйлчилгээний компанийн ажилтны хэлснээр, тэр бүр их цэвэрлэгээ хийгээд байх цаг завгүй айлууд цагаан сарыг далимдуулж гэртээ нэг сайн цэвэрлэгээ хийлгэе гэх хүмүүс олон болсон гэв. Эдгээр компани, хувь хүмүүсийн хувьд их цэвэрлэгээ, энгийн цэвэрлэгээнээс хамаарч өөр өөр үнэтэй мөн цэвэрлэгээнд хийгдэх зүйлс өөр байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, энгийн цэвэрлэгээнд ханын стейнк, шкаф, гал тогоо, хөргөгч гэх мэт эд зүйлсийг зөвхөн гадна талаасаа арчиж цэвэрлэж, шал угааж, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ багтдаг юм байна. Үнийн хувьд мкв нь 4500-5000 төгрөгийн ханштай.
Энэ үнээр тооцвол 80 мкв байртай айл 400 орчим мянган төгрөгөөр гэрээ цэвэрлүүлэх бол 100 мкв-аас дээш байранд энгийн цэвэрлэгээнд 500,000 төгрөг зарцуулах аж.
Харин их цэвэрлэгээ хийлгэхээр бол 50-100 мкв байртай айлууд 350-700 мянга түүнээс дээш төгрөгөөр гэрээ цэвэрлүүлэх юм байна.
Тэгвэл их цэвэрлэгээнд цонхны дотор талыг арчих, хог шүүрдэж шал угаах, ширээ сандал, хогийн сав, ханын тавиурууд, ариун цэврийн өрөө, өрөөнүүдийн хаалга, шкаф, стенк, унтраалга, хананд өлгөсөн эд зүйлс, шил толь зэргийг угааж арчих багтдаг байна. Мөн дээрээс нь гал тогооны тавилга болон хөргөгчийн доторх зүйлсийг гаргаж дотор, гадна талыг цэвэрлэдэг ажээ. Харин гэрлийн абжур, хивс, буйдан, хана тус бүр үнэлгээтэй гэнэ.
Тухайлбал, хивс мкв нь 3000-4500 төгрөг гэх бол абжур том жижиг, чимэглэлээсээ шалтгаалаад 15,000-35,000 төгрөгийн үнэтэй цэвэрлэдэг юм байна.
Харин буйдан, крисло зэрэг нь мөн л мкв нь 3500-5000 төгрөг гэдгийг гэр цэвэрлэгээний үйлчилгээний ажилчид хэлсэн юм.
Миний хувьд тус үйлчилгээг сонирхож, судалж гэртээ их цэвэрлэгээ хийлгэхээр төлөвлөж хэд, хэдэн гэр цэвэрлэгээ үйлчилгээ гэсэн газар руу утас цохиж үнэ ханш, үйлчилгээ зэргийг судалж үзэв. Хоёр, гурван газартай холбогдоход битүүний өдөр хүртэл цаг дүүрсэн гэх хариултыг хэлэх бол зарим нь цаг байгаа ч жирийн үеийнхтэй харьцуулахад үнэ нь нэмэгдсэн гэдгийг хэлсэн юм.
Тухайлбал, баярын өдрүүд бус энгийн өдрүүдэд мкв-ын үнэ нь 3500-5000 төгрөг гэдэг байсан бол баяр дөхсөн энэ үед мкв-ийн цэвэрлэгээний үнэ 7000 төгрөг болжээ.
ЗАРИМ ХҮМҮҮС ҮЙЛДЭЛ БҮРИЙГ ХЯНААД ДАГААД ЯВААД БАЙХААР ЖААХАН ЭВГҮЙ БАЙДАГ
Ингээд тооцохоор манайх шиг 50мкв айл 350 мянган төгрөгөөр гэрээ нэг удаа цэвэрлүүлэх болж байгаа юм. Үүнээс арай бага үнэтэйг хайж байтал найзуудтайгаа нийлж энэ төрлийн үйлчилгээ хийдэг оюутан охинтой холбогдов. Ингэж Мягмар гаригт ажлын цаг дууссан хойно гэрээ цэвэрлүүлэхээр тохирлоо. Тохирсон цагтаа буюу 19:00 цагт гурвуулаа ирж гэрийн өнцөг, булан тохой бүрийг цэвэрлэж эхлэх нь тэр. Үүднээс эхлээд ариун цэврийн өрөө, гал тогооны тавилгын дотор байх аяга таваг хогшлыг бүгдийг гаргаж цэвэрлэх аж. Цаашлаад том болон жижиг өрөө, ханын стенк, хувцасны шкаф, паар гээд 50 мкв хоёр өрөө байрыг 3-4 цагийн дотор цэвэрлэж дуусгав. Тэд МУИС-ийн Сэтгэл зүйчийн ангийн гуравдугаар дамжаанд суралцдаг.
Энэхүү ажлыг санаачилж найзуудаа уриалсан хүн бол У.Мишээл гэнэ. У.Мишээлийн хувьд гэр цэвэрлэх ажлыг анх нэгдүгээр курстээ хийж байжээ. Тэрбээр, “Анх нэгдүгээр курстээ хаврын амралтаараа ажил хийе гээд зар харж ажил хайж эхэлсэн. Ингээд зарын дагуу очиход гэр цэвэрлэгээний ажил байж таарсан л даа. Тухайн үед өдрийн 40 мянга байсан шиг санаж байна. Тэгээд нэгдүгээр курстээ хичээлийнхээ хажуугаар гэр цэвэрлэх ажлаа хийдэг байсан. Ингээд хоёрдугаар курсээсээ эхлээд найзууддаа хэлээд өнгөрсөн цагаан сараар гэр цэвэрлэх үйлчилгээг хувиараа гэх юмуу хийж эхэлсэн. Энэ жилийн хувьд захиалга нэлээд ирж байгаа. Цагаан сар дөхчихсөн болохоор ачаалал маш их байна. Бид гурав олсон мөнгөө тэнцүү хувааж аваад тодорхой хэмжээний мөнгө нийлүүлээд цэвэрлэгээний материалуудаа авдаг. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж байх нь чухал гэж боддог. Гэр цэвэрлэх үйлчилгээний ханш нэлээд нэмэгдэж байгаа. Бидний хувьд хоёр өрөө байрыг 210-250 мянган төгрөгөөр л цэвэрлэдэг. Энэ үнэд гэрлийн абжур, хана ордоггүй. Хэрвээ угаалгахаар бол тусдаа үнэлгээтэй буюу абжур 15-30000 төгрөг. Хана арчхад мөн л 10-20 мянган төгрөг нэмэгддэг гэдгийг хэлэв.
Тэдний хэлж байгаагаар, айл цэвэрлэх амар биш ажээ. Зарим айлын хувьд үйлдэл бүрийг нь хянаж, шаардлага тавьдаг байна. Зарим айлын хувьд итгээд түлхүүрээ үлдээгээд явчихдаг нь ч байдаг гэнэ. Бидний хувьд хувиараа хийдэг болохоор итгэхгүй хүмүүс бас таардаг.
Зарим хүмүүс үйлдэл бүрийг хянаад дагаад яваад байхаар жаахан эвгүй байдаг гэж ярив.
Иргэдийн хувьд ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд гэр цэвэрлэхэд чимхлүүр, хугацаа их ордог учир заримдаа амжихгүй үедээ сардаа цаашлаад улиралд нэг удаа цэвэрлүүлчихвэл зүгээр байдаг гэдгийг хэлж байсан юм. Өөрийнхөө гэрийг биш юмаа гэхэд аав, ээжийнхээ гэрийг цэвэрлүүлчхээр амар байдаг гэв. Учир нь цаг наргүй ажилтай энэ үед ажлыг маш их хөнгөвчилдөг гэж байлаа.
Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын хувьд хүний нөөц тулгамдсан асуудал болдог байна. Тиймээс цагийн ажилтан авч өдрийн 70-100 мянган төгрөгөөр ажиллуулдаг гэсэн юм. Ингэхдээ нэг айлд 3-4 хүн очиж цэвэрлэгээ хийдэг байна. Өдөрт дээд тал нь гурван айл цэвэрлэж амждаг аж. Тэдний хэлж буйгаар үнэхээр бохирдол ихтэй айлууд олон байдаг гэлээ.
Нэргүй 1 цагийн өмнө 87.249.132.155
Geree bainga tseverlej baigaarai. setgelzuin eruul mended sain baidag shuu
Зочин 2 цагийн өмнө 103.212.118.21
жилд ганц удаа их цэвэрлэгээ хийдэг айл байдагшд
Нэргүй 3 цагийн өмнө 103.57.94.246
setguulchd n uneheer sedev oldoogui bololtoi hehe
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123
агаар нь нил хөө тортог юм чинь. нэг өдөр болоход л буцаад бохирдоно
Нэргүй 6 цагийн өмнө 103.57.92.133
Жирийн үед ч дотор гаднагүй цэвэр цэмцгэр амьдараасай хүиүүс минь . Нэг жишээ хэлье би анх нөхөртэйгээ танилцаад жилийн дараа хадамуудтаыгаа тагилцах болоод гэрт нь очвоо тэднийх хороололд гэрт амьдардаг блаа . Гэрт нь орход нүд харанхуйлаад өнгө үзэмжгүй хир дхг болмон айл блаа би дотороо ямар заваан юм гэж бодоод хийсэн хоолоос нь идэж чхдаагүйшд огиод жирэмсэн бсн хордлого нтр гээд хог н**ш бол өвчний суурь юм блээ
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123
тэгээд яасан ? цэвэрлэгч түрээлсэж өгсөн үү? салсан уу? байр авч өгсөн үү?
Нэргүй 6 цагийн өмнө 202.70.43.34
Монгол хүн Гэрээ цэвэрлэхийн сацуу Гадна ОРчин орчиноо сайн цэвэрлэж Нийтийн Эрх ашгаа бодолцож Орчин үеийн Хот Суурингийн Иргэншил Соёлоор Ажиллаж амьдарч сураасай цаашид. Мөн Оюун Санагаа Саруул Эмх Цэгцтэй байж бусдадаа хал балгүй амьдраад сураасай.
Нэргүй 6 цагийн өмнө 202.70.43.34
Монгол Айл Өрх бүр Баян Хоосонгүй Гадаад ОРчиндоо УТАА, ХОГ БОХИРДОЛ-ооо бага тарьж Бусдадаа Төвөг Учруулалгүй Ирээдүйгээ бодож амьдраасай