Ногоон автобусны талаар хэн юу хэлэв?

Ногоон автобусны талаар хэн юу хэлэв?

Ногоон автобусны талаар хэн юу хэлэв?

Ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.26/ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шүүх хурал нь 12 удаа хойшилсон байдаг. Ногоон автобусны талаар яллагдагч, гэрчүүд юу гэж хэлснийг онцолж байна.


"БИ НОГООН АВТОБУС ХУДАЛДАН АВАХ АЖИЛД ОРОЛЦООГҮЙ"

Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар 2023 оны аравдугаар сарын 2-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэрбээр өмнө нь надад хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв. Шүүх хурал дээр улсын яллагч хэргийн яллах дүгнэлтийг танилцуулахдаа нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар гэрчээр оролцож байгааг онцолж, түүний мэдүүлгийг уншиж танилцуулсан юм.

Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээврийн газрын ажил урагшаа явахгүй байна, ажил нь унасан гэж олон хүн хэлж ярьж байсныг жирийн ард иргэд хүртэл шүүмжилж байсан. Тэгээд Ж.Сүхбаатар сайд надад Жавхлантбаатарыг санал болгож, цагдаа хүчний байгууллагад ажиллаж байсан тул хотын замын хөдөлгөөнийг сайн мэдэх хүн тул энэ хүнийг томилж өгөөч гэх саналыг тавьсан. Миний хувьд энэ саналыг нь хүлээн авч, ажил нь сайжрах боловуу гэж Жавхлантбаатарыг томилсон. Би "Тэнүүн-Огоо" компанийн эхний 20 автобус орж ирсэн гэдэг мэдээлэлтэй байсан. Түүнээс биш хүлээн авсан гэдгийг мэдээгүй. Евро 2 хөдөлгүүртэй автобус авсан гэдгийг бүр  ч мэдээгүй. Ямар ч байсан ногоон автобус ирж байгааг сонссон.

Ногоон автобус худалдан авах, нийлүүлэх ажилд оролцоогүй. Энэ асуудлыг тухайн үеийн төсвийг ерөнхийлөн захирагч хариуцаж байсан. Надад эрх шилжүүлсний дагуу захирамж гаргаж, ажлын хэсэг томилсноор миний ажил дууссан.

Бусад асуудлыг Сүхээ сайд хариуцан ажилласан. Захиалагчийн хяналтыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас тавьж байсан. Би Жавхлантбаатарт "Болгоомжтой байгаарай. Янз бүрийн юманд орооцолдов" гэж хэлж байсан. Би Жавхлантбаатарыг ажлаа Ж.Сүхбаатар сайдад танилцуулж байсныг мэдэж байсан. Эцсийн шийдвэрийг сайд гаргах учраас ажлаа танилцуул гэдэг байсан. Нийслэлийн төсөвт тусгасан бол энэ ажлыг хариуцах байсан. Намайг Москва яваад ирэх хооронд миний төсвийг задлаад хаясан байсан учраас энэ ажилд оролцоогүй" гэжээ.

"БИ ЗАХИАЛАГЧ, ТӨСВИЙН ЗАХИРАГЧ БИШ"

Нийтийн Засаг даргын хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн хувьд шүүх хурал дээр "Миний хувьд нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн А/1620 гэсэн захирамжийн зөрчлийг хянасан үйлдэлтэй холбон буруутгагдаж байгаа. Энэ хэргийг шалгасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх үндсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон бусад хуулийг чанд сахих заалтыг зөрчсөн гэдэг байр суурьтай мэдүүлгээ өгч байгаа юм.

Яллах дүгнэлтэд намайг баахан хуулийн заалт зөрчсөн гэж бичсэн байна. Энэ заалтуудыг харахаар хуулийн зөвлөхтэй ямар ч хамаагүй төсвийн захирагч, захиалагч гээд этгээдэд хамаарах заалт. Би захиалагч, төсвийн захирагч биш зөвхөн нийтийн албан тушаалтан байгаа. Би "Тэнүүн-Огоо" компани бусад этгээдтэй огт хамааралгүй" гэсэн юм.

"НАМАЙГ ХУУЧИН АВТОБУС ОРУУЛЖ ИРСЭН ГЭЖ ЯЛЛАЖ БАЙГАА ЮМ УУ"

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гадуур байцаагдах болсон юм.
Шүүх хурлын үеэр тэрбээр "Улсын яллагч намайг хуучин автобус оруулж ирсэн гэж яллаж байгаа юм уу эсвэл гэрээнд заасан техникийн тодорхойлолтод дурдагдсан үзүүлэлтээс дутуу автобус оруулж ирсэн гэж яллаад байгаа юм уу би ойлгохгүй байна. Яагаад гэвэл анх намайг баривчлахдаа хуучин автобус оруулж ирсэн гэж цагдан хорьж байсан бол өчигдөр хэвлэлээр хуучин автобус оруулж ирсэн гэж ялласан гэж мэдээлж байна. Иймд та бүхэн нийгэмд зөв мэдээлэл өгнө үү.
Яллах дүгнэлтэд миний үйлдлийг жагсаана бичсэн байна. Намайг нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэж, албан тушаалаа урвуулан ашиглаж гэснийг ойлгохгүй байна.
Би яг ямар албан тушаалтай хүн бэ. Мөн залилах гэмт хэрэг зохион байгуулсан гэжээ. Энэ хэрэгт БНСУ-ын "Daewoo" компанийн хоёр ажилтан Монголд доголдолтой бараа нийлүүлсэн байхад хэргийг нь яагаад хэрэгсэхгүй болгосон юм бэ. Хохирол гээд байгаа улсын мөнгийг манай компани 100 хувь БНСУ руу шилжүүлсэн. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Эдгээр 24 хүний дунд ямар нэгэн мөнгөний асуудал байхгүй байхад доголдолтой бараа нийлүүлсэн хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм бэ" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-26 139.5.217.120

Цагдаагийн хурандаа гээд нэг п***а байнаа. Дандаа баастай хутгалдаж явдаг. Тэр пиздаагийн цолын хураагаад тоо бүртгэгчийнх нь байранд тавиач аа. Цагдаагийн шудрага ажилчдын нэр баастсан луйварчин.

Avatar

Нэргүй 2025-02-26 202.9.40.52

Бүгд хужаашиг хуультай бол аль эрт уучлалт гуйцан сууж байгааа иргэдиинхэээ унааг хуучин хогооор сольж ашиг олсолдог бузрууд бүгдл гэмгүй жириин ниитииин албан хаагч гэж хуцах жүжигчин нам дагасан өлөн авилгач хулгаачууд нүгэл гэж биидэээ ял гэж бараг авахгүйлдэээ нааад сумбузруууд

Avatar

Нэргүй 2025-02-26 59.153.112.229

атуусны техникийн жинхэнэ үнэнийг сонсос

Avatar

ЗОЧИН 2025-02-26 66.181.181.229

НААД ЖАВХЛАНТБААТАР ГЭДЭГ НӨХӨР ЧИНЬ ТОГОО ГЭЖ НЭГ ГЕНЕРАЛ ЗАМЫН ЦАГДААГИЙН ТОО БҮРТГЭЛД ЭНГИЙНЭЭР ОРУУЛЖ ОРЖ ИРСЭН ХЭСЭГ МАШИН НААШ ЦААШ НЬ БОЛГОЖ Х АХУУЛЬ АВААД НИЛЭЭДГҮЙ ХӨЛЖӨӨД ОФИЦЕР БОЛСОН. ТЭГЭЭД ЗОГСООГҮЙ ДАГНАН УДИРДАХ АЖИЛ ХИЙЖ БАЙГААД ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАМГИЙН ДАРГА ХУРАНДАА БОЛСОН ЦАГДААГИЙН ЦОЛ БОЛ ГЭРЛИЙН ХУРДААР ЯВСАН НЬ ТЭР ТОГОО ГЕНЕРАЛ, ХАХУУЛЬ ХОЁРТОЙ НЬ ШУУД ХАМААРАЛТАЙ НАСААРАА ЗҮТГЭЭД ХУРАНДАА БАЙТУГАЙ АХМАД ХОШУУЧ ЦОЛНООС ХЭТРЭЭГҮЙ МЯНГА МЯНГАН ШУДРАГА АЛБА ХААГЧ ЗӨ

Avatar

ЗОЧИН 2025-02-26 66.181.181.229

ЭНЭ НӨХРИЙГ ЗАМЫН ЦАГДААГИЙН ТОО БҮРТГЭГЧЭЭС НЬ ЭХЛЭЖ МАШ САЙН НАРИЙН ШАЛГАВАЛ МӨНЧ ИХ ЮМ ГАРНАДАА….

Avatar

зочин 2025-02-26 66.181.166.196

Энэ хэрэг ч угаасаа ойлгомжтой, жинхэнэ эзэд нь үлдээд хэдэн долоогч, гар хөл бологсод золионд яваад л дуусна даа

Avatar

Нэргүй 2025-02-26 59.153.113.172

ANUSDI80955877BOOW XXNO URN SHINGENE AMSI

Avatar

Нэргүй 2025-02-26 124.158.120.50

ширэн нүүртэй луйварчин юмаа_энэ нээрээ

Avatar

ЗОЧИН 2025-02-26 60.34.125.198

МАН-ын ЕНБД, ОДООГИЙН УИХ-ын ДАРГА АМАРБАЯСГАЛАН сайд СҮХБААТАР, мэр СУМЪЯАБАЗАР НАРЫГ ӨРӨӨНДӨӨ "ТЭНҮҮН ОГОО"-н ГАНХУЯГТАЙ УУЛЗУУЛЖ "АВТОБУСНЫ ТЕНДЕР"-т "ЭНЭ КОМПАНИЙГ ХАРЖ ҮЗЭЭРЭЙ" гэсэн ГЭЖ ДЭЭРХИ 2 ЭРХЭМ ХЭЛЖ АМ АЛДСАН УДААТАЙ. ЭНЭ ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГЫГ АМАРБАЯСГАЛАН ЭНЭ 3 ГАНХУЯГТАЙ ЭРТНЭЭС ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙНА. ТИЙМЭЭС ЭНЭ 4-ийг ДӨРВҮҮЛЭНГ НЬ ЯЛЛАХ ЁСТОЙ. АМАРБАЯСГАЛАН, СҮХБААТАР, СУМЪЯАБАЗАР НАРЫГ ЯАГААД ЯЛЛАХГҮЙ ҮЛДЭЭЖ БУЙГ ХУУЛИЙНХАН ХАРИУЛАХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2025-02-26 103.212.162.196

Цагаан сар, битүүний өмнө хэрэг замхарна, буузаар гулгисан монголчууд мартана. Сүрэг бүрэн, чоно цатгалан…

Avatar

Нэргүй 2025-02-26 73.231.79.238

busad hulgaich nart n surgamj boltol shorond n hataah heregtei

Avatar

өөрийгөө хутгалагч 2025-02-26 66.181.177.67

зураг дээрх голын нөхөр хэн билээ? нөгөө өөрийгөө хутгалдаг сандраад. Наад нөхрөөс чинь их юм гарнаа

Avatar

Нэргүй 2025-02-26 66.181.184.70

Өөрийгээ хутгалдаг чинь Цагдаагийн хурандаа гэлүү ?!
Тагнуул, цагдаагийн томчуудаас их юм гарнаа ! Өмчийн төлөө өрсөлдөөнд их амжилттай яваа илжигнүүд дээ !!!

Avatar

Нэргүй 2025-02-26 202.131.234.123

урвасан хулгайн хэрэг шүү дээ. цаазлах цөлөх арьсыг нь хуулж үзмэрт тавих ёстой

Avatar

Нэргүй 2025-02-26 202.72.243.182

ЭПГЭЭР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД МӨНГӨ УГААГЧДЫГ ШУДАРГА ХУУЛИЙН ДАГУУ ХАТУУ ШИЙТГЭХ ЁСТОЙ. ДАХИН ИЙМ МУУХАЙ ХУЛГАЙ ЛУЙВАР АВИЛГАЛЫН ХЭРЭГ ГАРАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж