МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габел Алтан гадас одон хүртлээ. Шагналыг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ гардуулсан бөгөөд энэхүү шагнал нь МСМ Группийн улс орны эдийн засаг, хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг үнэлсэн илэрхийлэл юм.
МСМ Групп нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт олон улсын премиум зэрэглэлийн брэндүүд, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 750 гаруй ажилтантай МСМ Групп нь Улаанбаатар хотод үзэсгэлэнгийн танхим, засварын төвүүд, агуулах болон борлуулалтын төвүүдийн үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Өмнөговь аймаг болон бусад бүс нутагт мөн үйл ажиллагаа явуулж байна. МСМ Групп нь дэлхийд тэргүүлэх брэндүүд, тэдгээрийн философи, соёл, стандартыг эх орондоо танилцуулан, харилцагч түншүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёл, хүүхдийн боловсрол зэрэг санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг.
МСМ Автомотив нь Mercedes-Benz, Jeep, INEOS, Ram, Ford, BYD, Fuso зэрэг дэлхийд танигдсан автомашины брэндүүдийг албан ёсоор төлөөлөн борлуулдаг бөгөөд тэдгээрийн 40 гаруй автомашины загварыг санал болгодог. МСМ Групп нь дэлхийд цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг болох BYD брэндийн цахилгаан автомашиныг анхлан нэвтрүүлж тогтвортой тээврийн хэрэгслийн шийдлээр тэргүүлэн, Монгол Улсын авто тээврийн салбарын ирээдүйг тодорхойлж байна. МСМ Группийн шингэн хүнсний салбарын охин компани болох МСМ Бетастар нь 90 гаруй брэндийн 260 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор төлөөлөн борлуулж байна. МСМ Индастриал нь уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн салбарт борлуулалт, түрээс, засвар үйлчилгээ болон багаж хэрэгсэл нийлүүлэн, нийт 50 гаруй индастриалын брэндийг Монголд албан ёсоор төлөөлөн үйлчилж байна. Мөн МСМ Индастриал нь уул уурхайн салбарын аюулгүй байдал, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хамгийн сүүлийн үеийн уул уурхайн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний цогц шийдлийг санал болгож байна.
2024 онд МСМ Групп нь улсын төсөвт нийт 97 тэрбум төгрөгийн татварыг татан төвлөрүүлсэн бөгөөд Монголын Татварын Албаны Том сегментийн /Бизнес скоринг А үнэлгээтэй/ шилдэг 10 татвар төлөгчийн нэгээр нэрлэгдсэн бөгөөд улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдалд тасралтгүй хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа эрхэлдэг билээ.
МСМ Групп нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна ажилтнуудынхаа өсөлт, хөгжилд анхааран, тогтмол хөрөнгө оруулалт хийж ирсэн. Ажилтнуудын хувь хүний болон мэргэжлийн өсөлтийг дэмжсэн орчныг бүрдүүлснээр МСМ Групп нь ажилтнууддаа өөрсдийн мэдлэг, туршлагаасаа бодитой үр өгөөж хүртэх нөхцөлийг бүрдүүлж байна.
МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габелийн алсын хараа, манлайлах ур чадвар, мэдлэг, туршлага нь МСМ Группийн амжилттай өсөлт, хөгжлийн үндэс болсон. Энэхүү шагнал нь түүний болон МСМ Группийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт оруулсан хувь нэмэр, эерэг нөлөөллийн илэрхийлэл юм.
МСМ Групп нь харилцагч, түншүүддээ хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээндээ өндөр стандартыг эрхэмлэн, нийгэм эдийн засагт эерэг хувь нэмрээ оруулахыг зорилго болгон ажилладаг.
Холбоотой мэдээ