"Шинийн 2-нд зүг, мөр гаргаж болохгүй гэдэг зүйл огт байхгүй"

"Шинийн 2-нд зүг, мөр гаргаж болохгүй гэдэг зүйл огт байхгүй"

"Шинийн 2-нд зүг, мөр гаргаж болохгүй гэдэг зүйл огт байхгүй"

XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн өнгө, засал номын талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбатаас тодрууллаа. 


-Ирж буй жилийн ерөнхий өнгө шороон үхрийн зурлагад хэрхэн дүрслэгдсэн байна вэ?

-Шороон үхрийн шинжээр могой жилийн ерөнхий өнгө залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй гарч байна. Залууст ээлтэй гэдэг нь амьдрал ахуй нь нэлээн ахиж дэвжсэн жил байхыг хэлж буй. Өөрөөр хэлбэл, дунд албан тушаалтанд ээлтэй сайхан жил болно. Нялхас гэж эгэл ардыг хэлэх бөгөөд могой жилд дунд зэрэг байх нь.

Өвгөд биеэ энхрийлүүштэй гэдэг нь төрийн өндөр албан тушаал баригчдад жаахан тааруу жил гарна.

Мөн шороон үхрийн зурлагаас байгаль дэлхийн төлөв байдал буюу өвс, ургамлын гарц, бороо хурын байдлыг шинждэг.

Зураг нь яаж дүрслэгдэж байгаа вэ гэхээр, цагаан дээлтэй идэр залуу хүн үхрийнхээ урд явж байгаагаар. Үхэр нь ногоон, хөх, улаан өнгө зонхилж байна. Үхрийн толгой ногоон байгаа нь улирал болон сар бүрийн эхэнд ургамлын гарц сайн байна. Эвэр, сүүл, өвчүү, чих, туурай нь цэнхэр байгаагаас үзвэл хур бороо тийм ч муу биш жил гарах нь. Харин улаан өнгө хур бороо татраг, нар их гарахыг илэрхийлдэг. Үхрийн их биеийн дийлэнх нь улаан байгаа нь жил дундуур, улирлын дунд сард хур бороо татуу, жаахан гантай байх шинж дүрслэгдсэн байна. Амаа хамхисан үхэр явж байгаа нь улс орны хэмжээнд төрөлт бага, гэхдээ хүн зоны хувьд буянтай сайхан жил гарахаар жилийн өнгө дүрслэгдсэн байна.

Үхэр хариулаачаар хүн зоныг шинждэг. Хариулаач нь залуу хүн байх агаад үхрийнхээ урд талд шилбүүр атган явж байгаагаар дүрслэгджээ. Энэ нь малд жаахан тааруу, хүн ард олонд өчүүхэн хямралтай гэдгийг илтгэж байна. Гэхдээ энэ бүхнийг хооронд нь харьцуулж үзэж байж жилийн өнгө гардаг.

Жилийн өнгөөр өвлийн улиралд цас их, шамрагатай байхаар байгаа. Хүн зоны хувьд эв найртай, хэрүүл шуугиан багатай байвал маш сайн жил гарна гэж дүрслэгджээ.

-Энэ жилийн тухайд шинийн нэгэн тасарсан учир зарим хүн зүг мөр гаргах дээр эргэлзэж байна. Зүг, мөрөө гаргахад заавал шинийн 1-нд гаргана гэсэн ёс бий юу?

-Монголчууд цагаан сараар нэг нас ахиж байгаагийн баяр, дээрээс нь хаврын улирал ирж байгаагийн баяр, мөн хуучин жилээ үдэж байгаагийн давхар, давхар баярыг тэмдэглэдэг. Үндэсний хэмжээний энэ том уламжлалт баяраараа монгол ёсоо л дагана. Шинийн нэгэн байхгүй ч гуравдугаар сарын 1-ний өдөр хүмүүс зүг, мөрөө гаргана гэсэн үг. Шинийн хоёронд зүг, мөр гаргаж болохгүй гэдэг зүйл огт байхгүй.

Өмнө нь 1944 онд шинийн нэгэн мөн тасарч байсан. Тухайн үед зүг чигээ хүмүүс гаргаад явж байсан баримт бий.

Ирэх 100 жилд мөн хоёр удаа шинийн нэгэн тасрах талаар эрдэмтдийн судалгаа гарсан. Тэгэхээр уламжлалт ёсоор битүүний маргааш зүг, мөрөө гаргаж, шинэ жилээ угтан авах нь зүйтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.117

Эрдэмтэд гэнэ үү. шинжлэх ухаанд шинийн нэгэн, тэр нь тасрана гэж байх уу

Avatar

иргэн 2 цагийн өмнө 202.9.46.90

МОНГОЛЧУУДЫН МУХАР СҮСЭГ ХЭРЭЭС ХЭТРЭВ…………..

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.153

эргүү писданууд

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.23.83

ямар хуулийн заалт юм бол

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 43.242.242.59

Төгсбуянтын зурхай бол монголчуудад яг тохирсон зурхай юм. Бодит байдалд нийцэж байна. хятадынхаар бол өдийд хаврын улирал нь эхлээд сар болж байна. Гэтэл гадаа өвлийн улирал хэвээрээ л байна.Битүүнээс хойш хаврынурь орох учиртай. харж л байя. Хятадыг дагаж тэмдэглэнэ гэж байхгүй. Хурлийзүүд тэмдэглэнэ биз

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.115.11

Лам очихгүй болчих гээд лам нар хоолноосоо салчих гээд бөөн толгой ажлуулж мэдээ хүртэл тавиулаад. Шар хувалзнуудаа та нар Монгол хүний зовлонгоор хооллож ханаангүй юу

Avatar

Цагаан сар 3 цагийн өмнө 103.10.22.142

шинийн 2нд золгодоггүй гэж ярьдаг байсан

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.115.194

Манай дэлхийн цэнхэр бөмбөрцөг Нарыг тойрон эргэлддэг хэвээр л бол өдөр хоног алга болно гэж юу байх вэ дээ??!! Ингэж будилж байснаас Азийн орнуудтай адил нэг өдөр тэмдэглэж байвал таарна!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.114.51

Бусад орон ялагуяа Хятадаас ондоо харагдахын тулд 1911 онд Богд хаан гаргасан улс төржсөн шийдвэр дээ

Avatar

ХУУЛЬЧ 4 цагийн өмнө 202.9.46.188

УНТААД СЭРХЭД НЭГЭНГҮЙ ,,,,ХОЁРОН БОЛОХООР ЗАМ МӨРӨӨ ГАРГАНА ГЭХЭЭР НӨХӨЖ ГАРГАЖ БАЙГАА ЮМ АА ДАА .,,,,НЭГЭНТ БОЛООД ӨНГӨРСӨН ЗҮЙЛИЙГ ЗААВАЛ НӨХДӨГ ГЭЭД ЗҮТГЭХ ХААШАА ЮМ БОЛДОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж