"Баярын өдрүүдэд хүнсээ зөв хадгалснаар хордлогоос сэргийлэх боломжтой"

"Баярын өдрүүдэд хүнсээ зөв хадгалснаар хордлогоос сэргийлэх боломжтой"

"Баярын өдрүүдэд хүнсээ зөв хадгалснаар хордлогоос сэргийлэх боломжтой"

Сар шинийн баяраар хоол хүнсийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар Хоол зүйч А.Уянгатай ярилцлаа.


-Сар шинийн өдрүүдэд хүмүүс хэвийн хэмжээнээсээ их идэх, буруу хооллосноос хордлогод орох тохиолдол гардаг. Энэ нь ихэвчлэн ямар хоол хүнснээс шалтгаалдаг вэ? 

-Буруу хооллох эсвэл хэтрүүлэн идэх нь хордлогод орох шалтгаан болдоггүй. Хордлого төрүүлэгч бичил биетээр бохирдсон хоол хүнс идсэнээр хоолны хордлого үүсдэг. Тиймээс баярын өдрүүдэд хордлогоос сэргийлэхийн тулд хоол хүнсийг зөв хадгалах нь чухал. Тухайлбал мах, мах бүтээгдэхүүнийг хөргүүрт таваас доош хэмд хадгалах, илүүдэл хоол хүнсийг тасалгааны хэмд удаан байлгахгүй хурдан хөргүүрт хийх, жимс, ногоог сайтар угааж хэрэглэх нь чухал.

Монголчууд цагаан сарын баярыг 3-5 хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлдэг шүү дээ. Хэтрүүлж идсэнээс болж жин нэмэхээс гадна хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? 

-Цөөхөн өдрүүдэд хэтрүүлэн идсэнээр хэт жин нэмэх шалтгаан болохгүй. Харин өөх тос болон нүүрс ус ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэх нь элэг цөс, ходоод, нойр булчирхайд ачаалал өгч цээж хорсох, гэдэс дүүрэх, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг өгч болзошгүй. Тиймээс халуун бүлээн шингэн сайн уух, мах, буузтай хамт аль болох ногоо, даршилсан ногоо, майонезгүй салат, зууш хамт хэрэглэхийг зөвлөж байна.

-Сар шиний баяр өөрийн гэсэн онцлогтой. Бууз, салат, чанасан мах, айраг гэх мэт олон төрлийн идээ, ундаа хэрэглэдэг. Эдгээрээс хоорондоо зохицдоггүй хүнс гэж бий юу? Тухайлбал,тостой бууз идсэний дараа сүүтэй цай ууж болохгүй гэх мэт яриа бий шүү дээ.

-Сар шинийн баярын хоол хүнс ихэвчлэн мах махан бүтээгдэхүүн, өөх тос, майонезтой салат гээд өөх тос ихтэй хүнс зонхилдог. Тиймээс мах, бууз гэх мэт хүнд хоолыг төрөл бүрийн ногоо, ногооны салат гэх мэт хөнгөн хоолтой хамт хэрэглэх нь тохиромжтой. Мөн жимс ногоо нь эслэгээр баялаг төдийгүй Ц амин дэмийн агууламж өндөртэй учир махан дахь төмрийн шимэгдэлтийг дэмжих, эслэг нь хоол боловсруулалтыг дэмжих нөлөө үзүүлнэ. Тиймээс мах болон ногоо нь хоорондоо маш сайн зохицдог.

Харин маханд агуулагдах гемийн төмрийн шимэгдэлтийг удаашруулдаг эрдэс нь кальци байдаг.

Кальци нь сүү, сүүн бүтээгдэхүүнд өндөр хэмжээтэй агуулагддаг. Тийм болохоор сүү, сүүн бүтээгдэхүүнийг махан хоолноос зайтай хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг. Гэхдээ тухайн хүн лактоз шингээхэд асуудалгүй бол баярын цөөн өдрүүдэд мах, сүүг хамтад нь хэрэглэхэд тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хамгийн гол нь хэмжээгээ анхаарах зүйтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан хоолны зөвлөмж | News. MN

-Буруу хооллолтын улмаас өвчлөлд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь бага насны хүүхдүүд болоод хууч өвчтэй хүмүүс гэдгийг эмч нар хэлдэг. Эдгээр хүмүүст ямар зөвөлгөө өгөх вэ? 

-Баяр ёслолын өдрүүдэд ямар нэгэн хууч өвчтэй хүмүүс хооллолтондоо анхаарах нь чухал. Учир нь баярын дараа хууч өвчтэй хүмүүсийн өвчлөл сэдрэх тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал ходоод, элэг цөс, нойр булчирхайн асуудалтай хүмүүс өөх тос ихтэй хоол хүнсийг хязгаарлах шаардлагатай байдаг. Гэтэл баярын идээ, хүнс өөх тостой хоол түлхүү учир хэмжээгээ анхаарч бага хэмжээтэй хэрэглэх нь хамгийн чухал. Ер нь аливаа нэг зүйлийг бүр мөсөн хорих биш хэмжээг тохируулан хэрэглэх нь хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.

-Цагаан сараар жин нэмэхгүй байх олон төрлийн аргыг хоол зүйчид зөвлөдөг. Та энэ тал дээр ямар зөвөлгөө өгөх вэ? 

-Баярын өдрүүдээр жин нэмэхгүй хооллох энгийн боловч үр дүнтэй арга гэвэл өдөрт усаа хангалттай уух, мөн эслэгийг хангалттай хэрэглэхийг зөвлөж байна. Эслэг нь бүх төрлийн жимс, хүнсний ногоонд агуулагддаг. Тухайлбал мах болон буузаа идэхээсээ өмнө ногоо, нарийн ногооны салатыг бага хэмжээтэй идэхийг зөвлөж байна. Учир нь эслэг нь цадсан мэдрэмжийг хурдан өгснөөр хэтрүүлэн идэхээс сэргийлэхээс гадна өтгөн хатахаас сэргийлэх ач холбогдолтой. Мөн даршилсан ногоо идэх нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж уураг задлах пепсин дааврыг идэвхжүүлдэг учир мах, буузтай исэг болон даршилсан ногоог хачир байдлаар идэх нь тохиромжтой. Гэхдээ давсны агууламж их учир хэмжээг нь анхаараарай гэж зөвлөе.

Харин хоолыг удаан, сайтар зажилж идэх нь хоол боловсруулах үйл явцыг дэмжих, хэтрүүлэн идэхгүй байх хамгийн үр дүнтэй арга юм.

-Зөв зохистой хооллоно гэдэг зөвхөн баярын өдрүүдэд ярих асуудал биш шүү дээ. Ер нь хамгийн энгийндээ хүн хэрхэн зөв зохистой хооллож болох вэ? 

-Зохистой хооллолт гэдэг нь бие махбодод шаардлагатай бүх шим тэжээлийг зөв хэмжээгээр, тэнцвэртэй авч байхыг хэлнэ. Энгийнээр хэлбэл,

  • Төрөл бүрийн хүнс хэрэглэх буюу нэг төрлийн хоол идэх биш, уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс бодисыг хоол хүнсээрээ дамжуулан хангалттай авах.
  • Тохиромжтой хэмжээгээр идэх – Хэт их, эсвэл хэт бага идэхгүй, өөрийн биед тохируулан хооллох.
  • Зөв цагтаа хооллох – Өдөрт тогтмол 3-5 удаа хооллож, өлсөхгүй, хэт цадталаа идэхгүй байх.
  • Эрүүл, боловсруулаагүй хүнс сонгох – Ногоо, жимс, бүхэл үр, цэвэр уураг зэрэг байгалийн гаралтай хүнсийг түлхүү хэрэглэх.

Өөрөөр хэлбэл, таны бие махбодод хэрэгтэй бүх шим тэжээлийг хангалттай авч, эрүүл, эрч хүчтэй байх хооллолтыг зохистой хооллолт гэж нэрлэдэг.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 103.212.118.21

хамгийн гол нь идэх ХЭМЖЭЭГЭЭ анхаарах хэрэгтэй гэдгийг мэдээд санаад авах нь чухал юм бна шүү

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123

дэмийрээд байх юм. олон жил болоод л ирсэн юмдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж