Сандагийн Янжмаа (1952-2025)
Бидний хайрт ээж Сандаг овогтой Янжмаа нь өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь том гарз тохиолоо.
Ээж минь олондоо нэр хүндтэй, үнэнч шударга зантай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг эрхэм нандин хүн байлаа. “Хариуцлага гэдэг бол эх оронч сэтгэлгээ юм. Монгол хүн бүр эх оронч байх хэрэгтэй” гэж тэрбээр ярьж, энэ зарчмыг баримтлан ажилладаг байв.
С.Янжмаа нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт 40 жил ажиллаж, 2011 онд тэтгэвэртээ гарчээ. 1982 оноос УНТЭ-ийн Архивын эрхлэгчийн албыг өндөр хариуцлатайгаар гүйцэтгэсэн юм. Түүнийг ажиллах хугацаанд УНТЭ-ийн архив бичиг хэрэг хөтлөлт нь өндөр түвшинд хүрч, Архивын ерөнхий газрын жил бүрийн шалгалтад тогтмол тэргүүлдэг байв. Эмч нарын судалгааны ажилд шаардлагатай материалаар түргэн шуурхай ханган ажилладаг байсан анагаах ухааны салбарын хөгжилд хувь нэмэр болсон биз ээ.
С.Янжмаа нь Ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, УНТЭ-ийн Хүндэт дэвтэрт бичигдэж, Алтангадас одонгоор шагнагдаж байлаа. Хайртай ээжийгээ үр хүүхдүүд, үр ач нь болон төрөл төрөгсөд, найз нөхөд нь үүрд дурсан санах болно. Та минь бурханы оронд тайван нойрсоорой.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
Холбоотой мэдээ