БНСУ: Гүүрний нуралтаар нас барагсдын тоо 4 болжээ

БНСУ: Гүүрний нуралтаар нас барагсдын тоо 4 болжээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
БНСУ: Гүүрний нуралтаар нас барагсдын тоо 4 болжээ

Өмнөд Солонгост баригдаж буй хурдны замын гүүрний хэсэг нурсны улмаас дөрвөн ажилчин амиа алдаж, зургаан хүн шархадсан хэрэг өнөө өглөө гарчээ. Нас барагсдын тоог эхлээд хоёр гэж мэдээлж байсан ч эцсийн байдлаар дөрөв болоод байна. Ослын газарт нийт 10 ажилчин байсан. Сөүлээс өмнө зүгт 80 км зайд орших Ансон хотод баригдаж буй тус гүүр орон нутгийн цагаар өглөөний 09:50 цагийн орчимд нуржээ.

Хурдны замын хэсгүүдийг холбосон гүүрний барилгын ажлын үеэр уг осол болсон бөгөөд гүүрийг дэмжиж байсан таван дам нуруу ар араасаа бүгд нуржээ. Тэдгээр нь тус бүртээ 50 орчим метр урттай ган дам нуруу байжээ. Кран ашиглаж тулгуур хоорондын тавцанг холбох үед осол гарсан байна.

Гэрчийн мэдүүлснээр гүүр нурахын өмнөхөн динамит дэлбэрэх мэт чанга дуу чимээ сонсогдсон байна.

Аврах ажиллагаа болон олон нийтийн аюулгүй байдлыг хангахад бэлэн байгаа бүх боловсон хүчин, нөөц бололцоог дайчлахыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок тушаажээ. Мөн орон нутгийн гал сөнөөх ангийн 170 алба хаагч, 92 тоног төхөөрөмжтэйгөөр ослын газарт ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nobody 2 цагийн өмнө 103.212.116.240

dndaa haan llrud

Avatar

nobody 2 цагийн өмнө 103.212.116.240

hahahaahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж