Баярын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс сэрэмжлээрэй!

Баярын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс сэрэмжлээрэй!

Баярын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс сэрэмжлээрэй!

Сар шинийн өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг зорих нь эрс нэмэгддэг. Ингэхдээ гэр, байшин, орон сууцаа эзэнгүй орхих нь элбэг. Энэ үеэр хулгайлах гэмт хэрэг их гарч, энэ төрлийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгддэг байна. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдүүд мөнгөн эдлэл, аяга, үстэй дээл, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг хялбар зарж болох эд зүйлсийг хулгайлдаг аж. Тиймээс олон хоног гэр, орон сууцаа эзэнгүй үлдээх гэж байгаа бол хаалга, цоожны бүрэн бүтэн байдлыг шалгаж, ойр дотны хэн нэгэндээ сайтар захиж үлдээхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Дээрх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт явган эргүүлийн 1301 чиглэлд 2700, авто эргүүлийн 1092 чиглэлд 2182 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж 19 гэмт хэрэг, 4097 зөрчлийг илрүүлжээ.

Мөн зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаа, автобусны буудал, олон нийтийн газраар явах, үйлчлүүлэхдээ иргэд гар утас, хэтэвч зэрэг эд зүйлээ алдах эрсдэл их байдаг учир болгоомжтой байхыг анхааруулав.

Архи согтууруулах ундааны зүйл худалдан авахдаа цахим худалдаа хийхгүй байх, чанар стандартын акцтай эсэхийг шалгаж үзэн худалдан авалт хийхийг сануулсан юм. Үүнээс гадна архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зочид, гийчдэдээ согтууруулах ундаа өгөхөөс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.113.172

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.88.95

Хулгайч х***а манж зулбасгууд хүнийг яааж дургаж мэдэх адгийн муу санаатай дотр ялзрсн жүжигчн л******д

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.113.172

VANXANDI UILCHLEED DYYDLGAAR80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж