Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг "Алтан од" одонгоор шагнав

Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг "Алтан од" одонгоор шагнав

Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг "Алтан од" одонгоор шагнав
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Монголын үндэсний паралимпийн хороо/МҮПХ/-ны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүүг “Алтан од” одонгоор шагнахаар шийдвэрлэсэн. Шийдвэрлэсний дагуу тус шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар өчигдөр/2025.02.24/ Олимпик хауст гардуулан өглөө.
МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Паралимпийн тамирчид тогтмол бэлтгэл хийхэд бэлтгэл хангах тамирчингүй асуудал тулгардаг талаар дурдаад шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл сургуулилтаа хийсэн нь паралимпын тамирчдын амжилтад эерэг нөлөө, бодит үр дүн үзүүлсэн” тухай танилцуулав.
Түүнийг Монголын паралимпийн хороог удирдаж байгаа энэ цаг үед Монгол Улсаас паралимпийн аварга, медальтнууд олноор тодорсон билээ.
Талууд МҮПХ-ны тамирчид “Парис 2024” олимпын наадамд онцгой амжилт үзүүлснийг цохон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан, нэгдсэн бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдүүлэх, баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-02-25 59.153.112.229

шагнаж болохгүй, АН хүн, бор зүрхээрээ параолимпыг өөд татсан. БЭТ томилж булааж ав

Avatar

Нэргүй 2025-02-25 202.9.41.50

Үхсн ацны чин атр 4 мнгол банк юу гажигтж шаажийн.

Avatar

иргэн 2025-02-25 66.181.181.101

Үнэхээр юу үнэн гэвэл энэ хүн Парис2024 -т том амжилт гаргасан Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр ажиллавал шал өөр болж магадгүй шүү.

Avatar

Нэргүй 2025-02-25 139.5.218.89

Олимпийн хорооны ерөнхийлөгч болго

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж