Бөхчүүдийн допингийн шинжилгээг Герман руу илгээжээ

Бөхчүүдийн допингийн шинжилгээг Герман руу илгээжээ

Бөхчүүдийн допингийн шинжилгээг Герман руу илгээжээ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр тэмцээний үеийн 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авчээ. Улмаар допингийн шинжилгээний хариу 4-5 хоногийн дараа ирнэ гэдгийг мэдээллээ. 
Энэ нь 2024 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 тамирчин шинжилгээнд хамрагдсан үйл явц юм.
Сорьцыг Герман улсын Допингийн Анализ болон Спортын биохимийн институтэд (IDAS) шинжлүүлэх юм байна. Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж түргэвчилсэн горимоор авхуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдрийн /2025.02.25/ нислэгээр хүргүүлжээ.
Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш хоёр хоногийн дотор хариуг ирүүлэхээр төлөвлөсөн ба шинжилгээний хариуг ирсэн өдөр Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ зарлах юм.
Түүнчлэн МҮБХ допингийн зөрчил гаргаагүй бөхөд хариуцлага ноогдуулж, хэлмэгдүүлж хохироосон асуудал огт байхгүй бөгөөд МҮБХ болон түүний удирдлагыг удаа дараа зохион байгуулалттайгаар цөөнгүй сайтуудад нэр бүхий тамирчныг хохироож байгаа мэт мэдээллийг олон нийтэд тарааж байгаад харамсаж байгаагаа мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-25 66.181.181.108

Монголд шинжилвэл бөөн залилан, худал хуурмаг зүйл болно.

Avatar

Нэргүй 2025-02-25 59.153.113.172

ANUSDI80955877

Avatar

Иргэн 2025-02-25 202.55.188.94

Допингийн шинжилгээний хариуцлага гэж байдаггүй юм уу манай монголд?………

Avatar

Нэргүй 2025-02-25 202.131.234.123

шинжилгээгээр нь наймаа хийж мөнгө төгрөгөөр солилцдогийг хүн бүр гадарлаад байгаа

Avatar

Нэргүй 2025-02-25 43.242.242.59

Үндэсний бөхөд допингийн шинжилгээ хийлгээд хэрэггүй дээ. Түрүүлсэн бөхдөө итгэхээ байлаа. хэрүүлийн нэг шалтаг боллоо. Зарим хүнийг далимдуулж хохироож ч байх шиг байна. Японы сумо допингийн шинжилгээ авдаггүй. Монголчууд бид тийм л байвал сэтгэл санаа хоёрдохгүй амар баймаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж