Пакистаны шинэ нисэх буудалд нэг л юм дутуу

Пакистаны шинэ нисэх буудалд нэг л юм дутуу

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Пакистаны шинэ нисэх буудалд нэг л юм дутуу

Пакистаны Гвадар хот Хятадын 240 сая ам.долларын санхүүжилтээр цоо шинэ нисэх онгоцны буудалтай болжээ. Далайн эргийн Гвадар хотод баригдсан уг нисэх буудал 2024 оны аравдугаар сард ашиглалтад орсон. Гэвч цоо шинэ атлаа зорчигчгүй, онгоцгүй нисэх буудлын нууцлаг байдал анхаарал татах болжээ.

Пакистаны баруун өмнөд хэсэгт орших Белужистан мужийг бодвол Гвадарын оршин суугчид ядуу зүдүү, амьдрал нь ороо бусгаа. Тэр бүү хэл хот үндэсний сүлжээнд холбогдоогүй учир цахилгаан эрчим хүчээ зэргэлдээх Иран улсаас юм уу нарны хавтангаас авдаг. Мөн хангалттай цэвэр усны нөөцгүй.

Тиймээс өртөг өндөртэй цоо шинэ нисэх буудал хүрээлэн буй орчинтойгоо зохицохгүй байгаа бололтой.

Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад-Пакистаны эдийн засгийн коридор гэх олон тэрбум ам.долларын төслийн хүрээнд Белужистан, Гвадар луу тасралтгүй мөнгө цутгасан. Эрх баригчид үүнийг магтан сайшаадаг хэдий ч Гвадарт өөрчлөлт гарсныг нотлох баримт хомс.

Гвадар хот 90 мянган хүн амтай боловч шинэ нисэх буудал нь 400 мянган зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Эндээс харвал нисэх буудлыг пакистанчуудад зориулаагүй бололтой. Пакистан-Хятадын харилцааны чиглэлээр мэргэшсэн олон улсын харилцааны шинжээч Азем Халидын хэлснээр тус нисэх буудлыг Хятад өөрсдийн иргэддээ зориулжээ. Өөрөөр хэлбэл, хятад иргэд Гвадар, Белужистан руу аюулгүйгээр нэвтрэх боломжтой.

Хятад-Пакистаны эдийн засгийн коридор төсөл нь байгалийн баялаг ихтэй, стратегийн чухал байрлалтай Белужистан дахь олон 10 жилийн бослогыг дэмжсээр ирсэн. Төрийн мөлжлөгт өртсөн салан тусгаарлагчид тус мужид тусгаар тогтнолын төлөө тэмцсээр байна. Харин Пакистаны засгийн газар Хятадын хөрөнгө оруулалтыг хамгаалахыг эрмэлзэж, Гвадар дахь эсэргүүцлийг дарахын тулд цэргийн хүчээ нэмэгдүүлсэн. Тиймээс шалган нэвтрүүлэх цэг, өргөст тор, харуулын цэрэг, хаалт, хамгаалалт дүүрэн тус хотод хятад ажилчдыг аюулгүй нэвтрүүлэх цэг нь шинэ нисэх буудал болох юм.

Одоогоор Гвадар хотын нисэх онгоцны буудлаас долоо хоногт гурван удаа Пакистаны хамгийн том хот болох Карачи хүртэл зөвхөн нэг арилжааны чиглэл явж байна. Тус нисэх буудал нутгийн уулстай ойр байрладаг тул халдлагад өртөх магадлал өндөр. Иймд аюулгүй байдлыг харгалзан үзэж нээлтийг хэсэг хугацаанд хойшлуулсны эцэст цахимаар нээлтийн арга хэмжээ зохион байгуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 43.242.242.59

Хятадуудаар орон сууцны хорооллоо бариулвал хурдан чанартай барьж өгнөө.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.167.191

Яг манайх, би гаднаас зээл аваад л байгаа, Азийн хөгжлийн банк, Хятадын Засгийн газар гээд. Гурван улсын коридор л гээд байгаа, яг ингэнээ, эзэнгүй талд ийм барилга баринаа аягүй бол манайх

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.76

Гоё л буудал байгуулж өгсөн байна. Барууныхан ганц ч буудал барьж өгөөгүй

Avatar

Зочин 1 цагийн өмнө 122.201.31.157

Загвар, архитектурын хувьд сайхан л буудал юм. Гэвч хэлбэрээс илүү агуулга чухал. Пакистан-Хятадын харилцааны чиглэлээр мэргэшсэн олон улсын харилцааны шинжээч Азем Халид тус нисэх буудлыг Хятад улс өөрсдийн иргэддээ зориулсан гэжээ. Энэ үгийн агуулгыг ухаж ойлгох нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж