“Killing me softly” хитийн эзэн нас баржээ

“Killing me softly” хитийн эзэн нас баржээ

“Killing me softly” хитийн эзэн нас баржээ

“The First Time Ever I Saw Your Face”, “Killing Me Softly” зэрэг хит уран бүтээлүүдийн эзэн “R&B” дуучин Роберта Флэк 88 насандаа таалал төгсчээ. Тэрээр хоёрдугаар сарын 24-ний өдөр гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайвнаар нүд анисныг хайртай хүмүүс нь мэдэгдэв. Роберта Флэк нэг төрлийн мэдрэлийн өвчтэй болсон тул дуулж чадахаа больсон гэж 2022 онд мэдэгдсэн билээ.

Хойд Каролинад төрж, Виржиниагийн Арлингтонд өссөн Флэк сонгодог төгөлдөр хуурчнаар урлагийн гараагаа эхэлжээ. Дөнгөж 15-хан насандаа тэр Ховард их сургуулийн бүрэн тэтгэлэгт хамрагдаж байв. Мэргэжилдээ эзэн болсон тэрээр багшаар ажиллахын зэрэгцээ оройн цагаар дуурийн тоглолтод оролцож, хөгжимддөг, дуулддаг байв.

Тэрээр бага залуугаасаа дуулж эхэлсэн боловч жинхэнэ гялалзсан амжилтыг 30 орчим насандаа үзүүлсэн гэдэг. Энэ үед түүний дуулсан “The First Time Ever I Saw Your Face” дууг Клинт Иствүүдийн “Play Misty For Me” кинонд ашигласан юм. Улмаар  “The First Time Ever I Saw Face” дуу тухайн жилдээ Грэммийн шагнал хүртсэн. Ингээд зогссонгүй дараа жил нь “Killing Me Softly” дуугаараа тэр хоёр дахь удаагаа Грэмми хүртжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж