Цагаан сарын баяраар ирсэн гийчнийхээ гарын алгыг дээш нь харуулах, ахмад настнуудынхаа насыг хүндэтгэж золгоход шинэ мөнгөний хэрэгцээ их гардаг. Тэгвэл эрэлт дээр тулгуурлан гардаг нэг төрлийн үйлчилгээ бол шинэ мөнгө. 1000-20 мянган төгрөгийн шинэ дэвсгэртүүд ханшаа багагүй нугалж, амжиж халаасласан хүн хүү тооцож мөнгийг мөнгөөр зардаг үе иржээ.
Энэ жилийн тухайд золголтын шинэ мөнгийг 5-10 хувийн хүүтэй, мөн хүргэлттэй сольж байгаагаар онцлог байна.
Шинэ мөнгө солих үйлчилгээнээс иргэд хууль бус орлого олж байгаа бөгөөд энэ нь арилжааны банкууд болон төв банктай холбоогүй. Тиймээс хууль, дүрмээр ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй юм.
Хүмүүс мөнгө л бол шинэ, хуучин нь хамаагүй гэдэг ч баяр дөхсөн өдрүүдэд хэн бүхэн л шинэ мөнгөн дэвсгэрт барьж золгохыг чухалчилдаг. Баярын өдрүүдэд томоохон зах худалдааны төвийн гадаа мөнгө сольдог байсан үе ард хоцорч одоо цахимаар хүртэл энэ үйлчилгээ эрэлттэй болжээ. Гэхдээ шимтгэлтэй сольж байгаа ч 500 мянган төгрөгөөс дээш сольж байгаа тохиолдолд хүргэлттэй гэдгийг цахим хуудаст бичсэн байна.
Тухайлбал, хүн 500 мянган төгрөг солиулах бол 50 мянган төгрөгийг шимтгэлд нь өгч шинэ мөнгөн дэвсгэрттэй болох юм.
Нэргүй 20 минутын өмнө 43.242.242.59
Мөнгө л бол мөнгө. Хүний хүслийг нь далимдуулж бусдыг шулж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.
Авилгагүй ард 22 минутын өмнө 203.169.48.150
Хууль бус орлого олж байгаа хэлбэр тул болиулах хэрэгтэй
Нэргүй 45 минутын өмнө 124.158.123.244
Үүний цаана Банкнуудын ажилтан байгаа, ББСБ гэдэг шиг,,, Өдөрийн хоолоо … гэдэг хүмүүс тийм их шинэ мөнгөтэй байна гэж байх уу?
Zichin 1 цагийн өмнө 122.201.31.253
bankuudogdoggui yum bol yadsg mngo be,iim iheer
Зочин 1 цагийн өмнө 139.5.216.181
төрийн банк зүгээр сольж байсан.
Ха 2 цагийн өмнө 64.119.29.144
"Шинэ мөнгө солих үйлчилгээнээс иргэд хууль бус орлого олж байгаа бөгөөд энэ нь арилжааны банкууд болон төв банктай холбоогүй. " гэсэн байх юм. Тэгвэл энэ шинэ менгийг хаанаас олж байна!!! Эсвэл хуурамч менге хэвлэн зарж байгаа юм уу!!!
Нэргүй 2 цагийн өмнө 124.158.109.178
Энэ нь их ядарсан тэнэг наймаа шүү. Үүнийг хийж байгаа хүмүүст өөрсөдөд нь муу даа.
Нэргүй 43 минутын өмнө 124.158.123.244
Ингэж олсон мөнгө шингэхгүй, хоолой дээр нь буцаж тээглэнэ …
Зоригоо 3 цагийн өмнө 202.126.88.72
500 мянгаас 50 мянга ч гэх шиг худлаа аашаад байгаарай.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.179.142
Голомт банк ч бас зүгээр л солиод өгч байна лээ. Хүмүүс банк зүгээр сольж өгдөгийг мэддэггүй юм уу эсхүл банк орохоосоо залхуурдаг юм уу иймэрхүү ченж нэртэй юмнуудыг давруулахгүй л байвал хэрэгтэйсэн дээ
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.167.191
ХХБ-нд зүгээр л сольж өгч байна лээ шдээ, ийм дамын наймаа ченжийг өөгшүүлсэн буруу нийтлэл бичихээ болиоч