Шинэ Зеландын сайд ажилтныхаа гарнаас барьсан тул огцров

Шинэ Зеландын сайд ажилтныхаа гарнаас барьсан тул огцров

Шинэ Зеландын сайд ажилтныхаа гарнаас барьсан тул огцров

Шинэ Зеландын Худалдааны сайд Эндрю Бэйли өнгөрсөн долоо хоногт ажилтныхаа гар дээр гараа тавьсан тул албан тушаалаасаа огцров. Тухайн ажилтны гарын дээд хэсэг буюу булчин орчимд Эндрю Бэйли гараа тавьсан нь “хэт даварсан” үйлдэл хийсэнд тооцогджээ.  Тэрбээр болсон явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ ямар нэгэн маргаан байгаагүй гэдгийг тодотгосон байна.

Эндрю Бэйли сайдын албан тушаалаас огцорсон ч засгийн газрын гишүүн хэвээр үлдэнэ.

Тэрбээр өмнө нь ч бас доод албан тушаалтанд зохисгүй хандаж байсан удаатай. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард Бэйли дарсны үйлдвэрийн ажилчдыг “хаягдагсад” гэж дуудаж, хуруугаараа духан дээрээ "L" үсэг үүсгэж харуулжээ. Энэ нь “Loser”  гэсэн утгыг илэрхийлэх дүрслэл юм. Үүнийхээ дараа тэр олон нийтэд хандаж уучлалт гуйж байжээ.

Ажилтны гар дээр гараа тавьсан явдал хоёрдугаар сарын 18-нд болжээ. Засгийн газар энэ асуудлыг долоо хоногийн дотор шийдвэрлэсэн нь “гайхалтай хурдан” байсан гэдгийг Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Луксон онцолжээ. Мөн Бэйли эргээд засгийн газрын өөр албан тушаалд томилогдох боломжтой эсэхийг түүнээс асуухад “Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэл” гэж хариулжээ.

Эндрю Бэйли анх 2014 онд Шинэ Зеландын парламентад одоогийн эрх баригч Үндэсний намын гишүүнээр сонгогдсон. Улмаар Худалдаа, хэрэглэгчийн асуудал эрхэлсэн сайд, Жижиг бизнес, үйлдвэрлэлийн сайд, Статистикийн сайдаар тус тус томилогдсон түүхтэй.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

Avatar

рх 2025-02-25 122.201.19.4

Тэнэг юм, манайх соёлгүй л гэнэ, дэргэд нь бол жинхэнэ хүнээрээ байгаа газар юм даа, хүн хоорондын амьд харилцаа ингээд үгүй боллоо, машинтай л сексдээд байж дээ, арчаагаа алдагсад минь

Avatar

Нэргүй 2025-02-25 66.181.161.194

Соёл юм даа. Манай дарга, сайдууд бол хүн харж байхад л нарийн бичиг хүүхнүүдийнхээ бөгсийг базаж, таалагддаг ажилтнаа өрөөндөө дуудаж ширээн дээрээ дарж унаад байхад л яадаг ч үгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-02-25 139.5.219.62

шал сүртэй юм. манайд бол бөгсөн дээр нь алгадах битгий хэл хэдэн арваар нь хүчиндсэн хэдэн халтар төгрөг өгөөд л болдог биз дээ.

Avatar

Нэргүй 2025-02-25 103.212.117.150

монголд ө***г бариад дэвшинэ.

Avatar

Зочин 2025-02-25 103.140.10.209

Монголл бол улам мандан бадардаг, ийм юмыг өөгшүүлдэг хар ард түмэн. хариугаа чанга хүртэцгээнэ дээ, удахгүй.

Avatar

Нэргүй 2025-02-25 112.72.7.99

ёс зүй ийм бхйх ёмтойгэтэл ах наиуудын хх нар үргэлжбагс баарнийонигоо яоьж завхайрдаг

Avatar

Няамбаатар 2025-02-25 202.55.188.81

Монголд эсрэгээрээ ө***г бараад огцорох битгий хэл улам дээшээ том суудал өгдөг хулгай лууварчид ай тэмцэж чадахгүй б**с бөөрөөрөө нэг хөнжилд орсон лууварчид

Avatar

зочин 2025-02-25 203.91.119.178

Монголд бол бүх сайд нар огцрох юм байна. Эр хүн байх ч хэцүү юм даа

Avatar

Нэргүй 2025-02-25 59.153.115.194

Манай төрийн түшээдэд бол ганц ч өдөр тогтох боломжгүй "муухай" газар байна!!!

Avatar

Монголхүү 2025-02-25 66.181.176.74

Ардчилал, шударга ёс гэж ийм байдаг байна. Гэтэл манайх яаж байна? Солонгос хүүхний б**с илж, онгоцонд согтуурч явсан бузар амьтны хувцсыг аймгийн музейд үзмэр болгож бахархаад, өндөр ажилд байлгасаар байгаад, одоо дахиад хариуцлагатай ажилд томилж тэнэгтэж байгааг юу гэхэв?! Бузар бузар, булай булай…

Avatar

Зочин 2025-02-25 202.9.41.18

Манай бүх дарга сайд багш эмч болон баячууд хүүхэн хүчиндэхийг ажлынхаа нэг төрөл болгон хөгжүүлсэн. Манай Еөк шагнал өгөх хүнтэй уулзахдаа нуруу бөгсийг илдэг. Ккк. Бид нар хөдөө хээрийн мал шигээ задгай эрх дураараа жинхэнэ ардчилсан дэлхийн цорын ганц улс.

Avatar

bagsh 2025-02-25 202.9.46.90

Удирдах ажилтан Монголд ажилтныхаа амь насанд халдсан байсан ч огцрохгүй 10-20 жил ажилладаг……

Avatar

Нэргүй 2025-02-25 202.55.188.107

манайд бол бавалцаж бга.ха ха

Avatar

Нэргүй 2025-02-25 202.126.88.76

МОНГОЛД ХҮНИЙ БӨГНӨӨС НЬ ЗАВААН САРААРАА БАЗЧИХААД ХЭЭВ НЭГ ЦЭЦЭД АЖИЛЛАДАГ ХҮН БНА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж