НДС-гийн үлдэгдэл 700 тэрбумыг банкинд хадгалж, арвижуулна

НДС-гийн үлдэгдэл 700 тэрбумыг банкинд хадгалж, арвижуулна

НДС-гийн үлдэгдэл 700 тэрбумыг банкинд хадгалж, арвижуулна
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулах гэнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өчигдөр /2025.02.24/ хуралдаж, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэсэн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах дөрвөн төрлийг тодорхойлсон байдаг. Үүний дөрөв дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банкинд байршуулж болно гэж заасан.
Үүний дагуу өнөөдрийн хурлаар сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтжээ. Үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой бөгөөд олон жил өсч, арвижаагүй нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах үр өгөөжтэй, эдийн засгийн бодитой шийдвэр гарган дэмжсэн талаар Гэр бол, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлжээ.

Авлигатай тэмцэх газраар Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийн авлагын хэргийг шалгуулна гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, "Капитал" банкинд 68.2 тэрбум төгрөг, "Чингис хаан" банкинд 100 орчим тэрбум төгрөгийн авлага барагдуулна гэж олон жил ярьсан боловч огт барагдуулаагүй юм.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөхдөө "Би сайдын ажлаа хүлээн авч, Нийгмийн даатгалын үндэсний хорооны дарга болсон. Бид нэгдүгээрт мэргэжлийн хороог байгуулсан. Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлийн есөн зөвлөх ажиллаж буй. Эдгээр мэргэжилтнүүд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулбал үр өгөөжтэй, эрсдэлгүй байх вэ гэдэг шийдлийг Нийгмийн даатгалын үндэсний хороодод зөвлөдөг. Үүн дээр тулгуурлаж бид шийдвэрээ гаргадаг. Хоёрт, Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өнөөдөр аль банкинд ямар хүүтэй хадгалагдаж байгаа нь нээлттэй байдаггүй байсан бол өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт руу ороход энэ бүх мэдээлэл ил тод болсон.

Гуравдугаарт, "Капитал" банк болон "Чингис хаан" банкинд эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Бид мэргэжлийн хуульчдыг авч ажиллуулж, прокурорт анх удаа гомдол гаргасан. Прокурор энэ гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна лээ. Авлигатай тэмцэх газраас шинэ хэрэг нээн, нийгмийн даатгалын сан дээр үүсгэж буй эрсдэлтэй шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг шалгана. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэж харж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 45 минутын өмнө 202.55.188.106

өө хөөрхий ингээд 700 тэрбум төг дашиййн шог боллоодоо

Avatar

Нэргүй 46 минутын өмнө 122.201.31.124

Дахиад идэх нь

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.91.141

сангийн мөнгийг хуваагаад авчихвал аль ч банк адилхандаа. Харин хаа очиж хувийн банкуудад хувааж хийвэл хариуцлага нь хамаагүй илүү дээ. илүү байх болов уу….

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.50

Мнголд халх гэж үндс байхгүй шүү халх гэж хашиграгчд манж хужаагууд манж зохимол зохиол шааж халх гэж хашиграгчдын цаана х***а манжуудж нуугдж бдиймаа. х***а манж зулбасгууд Халх гэж худла зохиол шааж бсн юм шиг худла шаадгиыма х***а манж зулбасгуудыг х***а манжруун далд ор2лгнаа.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.180.218.37

Дампуурах гэж байгаа банкинд л хадгалуулав даа.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.191.194

бас ундармаадах нь уу

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.117

ЗА бас цавчах нь уу.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 210.148.94.144

Өмнө банканд байршуулаад алдсан мөнгөө олж чадаагүй, завшсан хүмүүст нь ял ч өгөөгүй толгойгоог нь илчихээд одоо яах гэж байгаа юм? Дахиад завшчихаая гэж байгаа юм уу?

Avatar

өөө 2 цагийн өмнө 66.181.164.23

ХААН ХХБ зэрэг том активтай банкууд бол яахчгүй ээ, харин нөгөөдүүл маань буцаагаад зээл болгож гаргахдаа хүүгээ л бууруулах хэрэгтэй байна даа ингэж чадвал хэн хэн нь хожноо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж