НЭМЭЛТ:
Шүүх хурал цайны завсарлага авлаа.
НЭМЭЛТ:
Гэрч нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар:
-Нийслэлийн нийтийн тээврийн газрын ажил урагшаа явахгүй байна, ажил нь унасан гэж олон хүн хэлж ярьж байсныг жирийн ард иргэд хүртэл шүүмжиж байсан. Тэгээд Ж.Сүхбаатар сайд надад Жавхлантбаатарыг санал болгож, цагдаа хүчний байгууллагад ажиллаж байсан тул хотын замын хөдөлгөөнийг сайн мэдэх хүн тул энэ хүнийг томилж өгөөч гэх саналыг тавьсан. Миний хувьд энэ саналыг нь хүлээн авч, ажил нь сайжрах боловуу гэж Жавхлантбаатарыг томилсон. Би "Тэнүүн-Огоо" компанийн эхний 20 автобус орж ирсэн гэдэг мэдээлэлтэй байсан. Түүнээс биш хүлээн авсан гэдгийг мэдээгүй. Евро 2 хөдөлгүүртэй автобус авсан гэдгийг бүр ч мэдээгүй. Ямар ч байсан ногоон автобус ирж байгааг сонссон. Ногоон автобус худалдан авах, нийлүүлэх ажилд оролцоогүй. Энэ асуудлыг тухайн үеийн төсвийг ерөнхийлөн захирагч хариуцаж байсан. Надад эрх шилжүүлсний дагуу захирамж гаргаж, ажлын хэсэг томилсноор миний ажил дууссан. Бусад асуудлыг Сүхээ сайд хариуцан ажилласан. Захиалагчийн хяналтыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас тавьж байсан. Би Жавхлантбаатарт "Болгоомжтой байгаарай. Янз бүрийн юманд орооцолдов" гэж хэлж байсан. Би Жавхлантбаатарыг ажлаа Ж.Сүхбаатар сайдад танилцуулж байсныг мэдэж байсан. Эцсийн шийдвэрийг сайд гаргах учраас ажлаа танилцуул гэдэг байсан. Нийслэлийн төсөвт тусгасан бол энэ ажлыг хариуцах байсан. Намайг Москва яваад ирэх хооронд миний төсвийг задлаад хаясан байсан учраас энэ ажилд оролцоогүй гэж мэдүүлжээ.
НЭМЭЛТ:
Шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгийг уншиж танилцуулж байна.
НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр/2025.02.25/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр хэргийн яллах дүгнэлтийг танилцуулсан юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
- АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
- Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
- Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
- Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
zochin 40 минутын өмнө 202.70.41.2
ene zavaan tsaraitai yum shiv shine land unasan davhij yavnalee. shudarga yum gej ene ulsad baihgui
Нэргүй 43 минутын өмнө 70.52.152.57
… xойшилсон xудал найраа онигоо шүүx баас шээс шийдгүй эзэнгүй гоё xамтдаа үүрд xурал мөнxөд xойшилсон…
Нэргүй 49 минутын өмнө 70.52.152.57
nus tsus b**s
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.115.191
SADARTLA SEKSEER80955877UILCHLNE SEXSYGEER TAICHNA
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.115.191
ANUSDI XUCHINDI BOOW XOXI VANXANDI80955877