2025 онд 285 мянган ажлын байр бий болно

2025 онд 285 мянган ажлын байр бий болно

2025 онд 285 мянган ажлын байр бий болно

Монгол Улсад сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудлуудын нэг бол ажиллах хүчний хомсдол. Монголд үйл ажиллагаа явуулж буй ихэнх байгууллага хүний нөөцийн хомсдолд орж байгаа нь олон шалтгаанаас үүдэлтэй. Тухайлбал, цалин хангамж, ажлын ачаалал, ажлын байрны тэгш бус хандлага, ажиллах орчин, нийгмийн баталгаа үүнд нөлөөлж буй.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтаас хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийсэн байна. Уг судалгааны дүнд нийслэлийн ажил олгогчдын 24.9 хувь нь ажиллах хүчний хомсдолд өртсөн гэх үр дүн гарчээ. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад 36 мянган ажлын байр бэлэн, эзнээ хүлээж байгаа нь нийт хомсдолтой ажиллах хүчний 74 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн онд хувийн хэвшлийн байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртсөн байна.

Тухайлбал, 30 хүртэлх ажилчинтай жижиг аж ахуйн нэгж, үүнээс 66.2 хувь нь ес хүртэлх хүнтэй байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртсөн байна.

Өмнө нь зээл, хөрөнгө оруулалт тэдний гол асуудал байсан бол одоо ажиллах хүчний хомсдол нэмэгдэж байгаа аж. Тиймээс аж ахуйн нэгжүүд гаднаас ажиллах хүчин авах нь нэмэгдэж буй. Цар тахлын дараа 3000 хүртэл буурсан гадаад ажиллах хүчний тоо 2024 онд 17 мянга болж нэмэгдсэн байна. 2024 оны эхний есөн сарын байдлаар гадаадын 106 улсын 17,831 иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5608 хүнээр буюу 45.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Мөн хилийн чанадад суралцахаар болон  гэрээгээр, хараар ажиллаж амьдарч байгаа иргэд олон бий. Одоогоор 216 мянга гаруй иргэн хилийн чанадад оршин сууж байгаа юм.

Үүнээс ажиллах эрхгүй буюу 0-18 насны хүүхэд 19,989 байгаа бол 41,631 оюутан байна. Тэгвэл үлдсэн 150 мянга гаруй иргэд нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үг.

2025 онд нийт 285 мянган ажлын байр бий болох урьдчилсан тооцоолол гарсан байна. Үүнээс 140 гаруй мянга нь бүтээн байгуулалтын үед буюу ойрын хугацаанд бий болохоор байгаа аж.

Томоохон, тэр дундаа барилгын салбарт уг үзэгдэл нэлээд газар авч байгааг барилгын салбарын төлөөллүүд хэлж байгаа юм. Учир нь дотоодын ажилчдын хувьд тууштай ажилладаггүй, хэл үггүй алга болдог зэрэг нь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг байна. Тэдний зүгээс гаднаас ажилчид авч ирээд ч ажиллах хүчний хомсдолыг нөхөж чаддаггүй гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс уг асуудалд ажил олгогчид ажилтнаа урт хугацаанд ажиллуулах боломж, ажиллах орчин нөхцөл, цалин хөлс дээр анхаарах шаардлага үүсч байгаа юм. Тэгвэл ажилтнуудын зүгээс тууштай, бүтээмжтэй ажиллах гээд аль аль талдаа анхаарах, цаашлаад үүн дээр төр анхаарах цаг нь хэдийнэ иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 минутын өмнө 202.9.41.50

Мнголд халх гэж үндс байхгүй шүү халх гэж хашиграгчд манж хужаагууд манж зохимол зохиол шааж халх гэж хашиграгчдын цаана манж хужаагууд бдиймаа. х***а манж зулбасгууд Халх гэж бсийн юм шиг худла шаахийма х***а манж зулбасгуудыг х***а мннжружн далд ор2лгнаа.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.190.30

Энэ үнэхээр том асуудал болж байна. Манайх 200 гаруй ажилтантай. Шинээр хүн авах гэхээр ажлын зараар ирдэг хүн маш багассан. Хуучин шигээ байхаа больсон.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.162.203

Гол нь хэн ч ажиллахгүйштээ. Гадаадаас ажиллах хүч оруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.189.14

За даа фсдакууд аа

Avatar

лутаа 2 цагийн өмнө 66.181.164.23

Барилгынхан өндөр цалинтай хуужаа нараа авч ирээд ажилуулаа яршиг, Монгол залуусаа луйвардсаар байгаад нурууг нь авчихсан одоо та нарын хөлсгүй барлаг хийдэг залуус байхгүй, дээрээс нь нэмээд захиалагчидаа луйвардана яг үнэнийг хэлхэд барилгын салбар баригдахаасаа эхлээд л луйврын системд орцон юм билээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34

Дотоодын лаг лаг рекламны паук компаниуд тохиролцосн цалингаа гүйцэт өгдөгүй шдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж