БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс дуудлага хүлээн авсан байна.
Ерөнхийлөгч Ши энэ үеэр "Хаврын баярын өмнө Путинтэй цахимаар холбогдоход Хятад-Оросын харилцааг 2025 онд ахиулах болон олон улс, бүс нутгийн асуудлаар адил байр суурьтай байсан" гэдгээ дурссан байна.
Тэрбээр хэлэхдээ "Манай хоёр улсын эрх бүхий байгууллагууд нийтлэг ойлголтод тулгуурлаж Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцэх болон дэлхийн фашизмын эсрэг арга хэмжээ авсан дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа урагшлуулж байна. Хятад, Орос улс нь сайн хөршийн харилцаатай төдийгүй зовлон жаргалаа хуваалцаж, нэгнээ дэмжиж, хамтдаа хөгжихийг эрмэлздэг үнэнч найзууд гэдгийг түүх, бодит байдал гэрчилнэ. Манай хоёр орны харилцаа хүчтэй бөгөөд стратегийн онцгой үнэ цэнтэй юм. Энэ харилцаа аль нэг гуравдагч этгээдэд чиглээгүйгээс гадна нөлөөнд автдаггүй. Манай хоёр улс урт хугацааны хөгжлийн стратеги, гадаад бодлоготой. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдсөн бидний харилцаа хурдацтай урагшилж, улс орныхоо хөгжил, сэргэн мандалтад хувь нэмэр оруулахаас гадна олон улсын харилцаанд тогтвортой байдал, эерэг нөлөө үзүүлэх болно" гэжээ.
Харин ерөнхийлөгч Путин хэлэхдээ, "Орос улс Хятадтай харилцаагаа дээд зэргээр чухалчилдаг. Ирэх онд Оросын тал Хятад улстай дээд түвшний харилцаагаа хэвээр хадгалж, ажил хэрэгч хамтарсан ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Мөн дэлхийн фашизмын эсрэг дайн болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтдаа тэмдэглэхийг хүсч байна. Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Оросын урт хугацааны стратегийн сонголт юм. Энэ нь ямар нэгэн түр зуурын үйл явдалд, гаднын хүчин зүйлийн нөлөөнд автаагүй юм. Өнөөгийн нөхцөлд Орос, Хятад хоёр орны нягт харилцаа холбоо нь шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд нийцэж, хоёр орны олон улсын үйл хэрэгт тогтворжуулах үүрэг гүйцэтгэнэ гэсэн эерэг мессежийг өгөх болно" гэжээ.
Түүнчлэн, ерөнхийлөгч Путин Орос, АНУ-ын сүүлийн үеийн харилцаа, Украины хямралын талаарх Оросын байр суурийг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, "Орос улс мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгаж, тогтвортой, урт хугацааны энхийн төлөвлөгөөнд хүрэхийн төлөө байна" гэв.
Ерөнхийлөгч Ши мөн Украины хямрал эхэлж, хурцадмал түвшин очсоны дараа Хятад улсын үндсэн байр суурь болон дайныг шийдвэрлэх дөрвөн зүйлийг тодорхойлсон гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн "Өнгөрсөн оны есдүгээр сард Хятад, Бразил улс дэлхийн өмнөд бүсийн бусад орнуудтай хамтран хямралыг улс төрийн аргаар зохицуулах уур амьсгал, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Энх тайвны төлөө андуудын бүлгийг байгуулсан. Орос болон холбогдох талуудын хямралыг зохицуулах нааштай хүчин чармайлтыг Хятад улс сайшааж байна" гэж онцлон тэмдэглэсэн байна. Төгсгөлд нь хоёр орны удирдагчид харилцаа холбоо, зохицуулалтын олон төрлийн аргаар түншлэлээ хадгалсаар байх болно гэдгээ илэрхийлжээ.
Зочин 13 минутын өмнө 202.126.90.249
Хаха, АНУ-ын номер нэг эрх ашиг, зорилго бол ОХУ, Хятад хоёрыг нэг тал болгочихгүй байх, ийм боломж ч хангалттай бий, угаас энэ 2 хоорондоо хангалттай зөрчилтэй
Нэргүй 22 минутын өмнө 202.126.89.199
Хаан Трамп шиг юу хоорондоо муудах вэ?
Мөнгө Трамп бүхнийг бусниулж бна
Путлер түрэмгийлэгч биш гэнэ үү!
_bzgly + ##; 46 минутын өмнө 132.194.13.88
OB atxn;
Нэргүй 51 минутын өмнө 66.181.178.181
хөөрхий оросууд хятадыг хөхдөг болох ч гэж
- bodutcjp # - 55 минутын өмнө 132.194.13.88
– # | # + ;
Нэргүй 58 минутын өмнө 132.194.13.88
BODITJt# Tavisan darga nar, + baychyyd chuni daiJsan Xylgaichni + dyrtei bolgox +oz gaylm, ( Uildberuin tpme \\##, ===@.)
– ### XT; JEEP, Buildingkpw+; Docymenfaapgls. ( -Elberelgyi +86;)
– ( Og- iglbzyi ?)- (#gereenks; Blr )_ Xamas + Keni gaixyylax chuni yaxab, Urubdsun gyilagchingl,
– exo,shun bna.- (- Opug bn +wrzbkom; ? Labwrxn#, tex,txnl colijcy) pro Fotor–kodoorck–# Bainguintxyt;? y/bt; -ylcuingl-;
–
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.211
Орос хятадын түүхэн найрсаг харилцаа одоо л аугаа хятадын далбаан дор эхлэж байх шиг,,,,,,, оросын цэргийн анги монголд байрлан,,,,хятадын эсрэг “””байлдвал ч байлдана”” хэмээн байсныг би бол сайн мэдэж байнаа,,,,
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.50
Агуу оросуудын дайсан хогийн хулгайч хужаагууд хэзээч харилцж болоагүй бузрууд шүү. Амерки оросын зүгээр харилцааг яс хаясаар өарчлж бга биз бузр атгаг санаархл.